Monday, February 2, 2009

Андрей Аршавин "Арсенал"-д ирлээ.


Удаан яригдсан ОХУ болон Английн багуудын хоорондын солилцоо бараг эцэстээ Англичуудын талд шийдэгдэх боллоо. Андрей Аршавиныг сонрхож буй Английн "Арсенал" клуб 12 сая еврогоор тоглогчийг нь худалдан авах санал тавьсан ч "Зенит" 15 саяыг нэхсээр ирсэн байдал мухардалд орохдоо тулаад байхад Аршавин Петербургийн багтай байгуулсан гэрээнийхээ үлдэгдэл хугацааны нөхөн төлбөр болох 2,5 саяыг эргэн төлөхийг зөвшөөрүүлснээр асуудал нааштай эргэлээ. Албан бус мэдээгээр Орос тоглогч хувийн гэрээгээр байгуулахаар Лондонд очоод байна. Тиймээс "Арсенал" солилцооны цонх хаагдах хоёрдугаар сарын 2-ноос өмнө шинэ тоглогчоо бүрэлдэхүүндээ элсүүлж магадгүй байна.
Таван цагираг сонин


Related Posts:

  • А.Байнум 8-12 долоо хоног тоглох боломжгүй боллоо.Лос Анжелес Лайкерс багийн залуу төвийн тоглогч Андрей Байнум 2009 оны 01-р сарын 31ны өдрийн Мемфис Гризлис багтай тоглосон тоглолтын нэгдүгээр үед өвдөгөндөө бэртэл авч 8-12 долоо хоног талбайд гарахгүй гэсэн шийдвэрийг өнө… Read More
  • Андрей Аршавин "Арсенал"-д ирлээ.Удаан яригдсан ОХУ болон Английн багуудын хоорондын солилцоо бараг эцэстээ Англичуудын талд шийдэгдэх боллоо. Андрей Аршавиныг сонрхож буй Английн "Арсенал" клуб 12 сая еврогоор тоглогчийг нь худалдан авах санал тавьсан ч "Зе… Read More
  • Майкл Фелпс марихуан татсан буруугаа хүлээлээОлимпийн наадам түүний наадам болон хувирсныг хүн бүр санаж буй биз ээ. Гэвч түүнийг саяхан Их Британийн хэвлэлүүд марихуан татсан хэмээн зарласан нь түүнд ихийг бодуулсан бололтой.“Энэ үйлдэл буруу, муу үлгэр дууриалтай гэдг… Read More
  • К.Брайнт ээлжит 61 оноогоо авлаа.Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Шинэ улирлын хамгийн өндөр оноог Лос Анжелес Лейкерс багийн хамгаалагч Коби Брайнт хийлээ. Тэрээр 2009 оны 02-р сарын 02нд Нью Йорк Никс багийн эсрэг тоглолтонд гайхамшигтай тоглолтыг үзүүлэ… Read More
  • Ж.Капоно аврага хамгаалах өрсөлдөөнҮндэсний сагсан бөмбөгийн Холбооны Бүх Оддын тоглолт удахгүй болох гэж байгаа билээ. Энэ үеэр Цагиргин дээрээс довтлох, Гурван онооны шидэлт, Ур чадварын үзүүлбэр гэсэн 3н төрлийн тэмцээн хамт болдог билээ. Энэ удаагийн Цагир… Read More

0 Сэтгэгдэл: