Friday, July 3, 2009

18 улсын 1771 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ оны эхний хагас жилд 82 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 389 иргэний бичиг баримтад шалгалт хийж, 33 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 91 иргэний гаргасан зөрчилд зохих арга хэмжээг авсан байна.
Мөн Монгол улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй нийт 460 иргэнд оршин сууж буй хаягаар шалгалт хийжээ. Шалгалтын явцад 318 иргэн хаягандаа байхгүй, нэг иргэн нас барсан, тухайн хороондоо бүртгэлгүй, хаяг тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн байна. Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан гадаадын 40 орны 919 иргэн, харьяалалгүй нэг хүнд 162 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.


Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 169 байгууллага, аж ахуйн нэгж, 1337 иргэн хоёр уригчид 126 сая 900 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Түүнчлэн Монгол улсад оршин суух хугацааг хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон 18 улсын 1771 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан бол гурван орны 10 иргэнийг “Монгол улсад орохыг үл зөвшөөрөх”, гурван орны 15 иргэнийг Монгол улсаас гарахыг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан байна.

Related Posts:

  • 18 улсын 1771 иргэнийг албадан гаргажээ Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ оны эхний хагас жилд 82 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 389 иргэний бичиг баримтад шалгалт хийж, 33 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 91 иргэний гаргасан зөрчилд зох… Read More
  • Холливудын од Стивен Сигал Монгол бүсгүйтэй хуримлана. Сонирхолтой мэдээ байхаар нь тавьчихлаа...Уншаарай Одоогоос 5 жилийн өмнө Монголд хөл тавьж, төрийн ордноор жинсэн өмдтэй “зугаалаад” буцсан Холливудын од Стивен Сигалын хувийн амьдрал сонин содноор дүүрэн байна. Өөрийгөө… Read More
  • Монгол Банкны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар гэнээ...ХАХА Монгол улс, төр засаг минь юу л болоод байна даа. Ард миньдээ ингэж хатуу хандах ёстой юм гэж үү. Монгол Банкны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар гэж 25 настай залууг сонголоо гэдэг мэдээг уншаад миний бие маш ихээр цочирдл… Read More
  • Монгол цээрлэх ёсон Монголчууд эртнээс бичигдээгүй аман хууль буюу уламжлалаа ёсчилон сахиж, түүнийг үр, хоч үедээ өвлүүлэн үлдээх арвин баялагтай, ёс жудагтай улс юм. Тиймдээ ч цээр ёс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж ба… Read More
  • Мэргэн далны домог Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авах билээ гэж боджээ. Ингээд Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг байжээ. Түүгээр гүнжийг авхуулахаар шийдээд : - Чи надад эзэн хааны Алтан гүнжийг авч өгч чадах уу?… Read More

0 Сэтгэгдэл: