Thursday, December 2, 2010

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү хөших, хөөрөх өвчинд өртөмхий байдаг. Учир нь хүзүүний мөгөөрс, хүзүүний булчин нь удаан хугацаагаар суугаа ажиллахад сунаж татагдан улмаар ядаргаа бий болгодог.


Удаан хугацаагаар сууж, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгэн чөлөөтэй, тэгш сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулах бөгөөд дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх нь чухал. Байнгын суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтаа хөдөлгөж байвал сайн. Хөдөлгөхдөө зүүн баруун тийм нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана.

Мөн ойрын зайнаас толгойгоо бөхийлгөн юмыг удаан хугацаагаар харах нь шилэн хүзүүд муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хэртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд ач тустай.

Компьютерийн ард зөв суух зураг :


Related Posts:

  • Аз жаргалтай гэр бvлийг бvрдvvлэхэд юу чухал вэ?Аз жаргалтай гэр бvлийг бvрдvvлэхэд юу чухал вэ?"Гэр бvл гэж чухам юу юм бэ?" гэсэн асуултад сэтгэл судлал, нийгэм судлал, анагаах ухаан, тvvх болон хvн судлалын ухаанууд єєр єєрийн хариултыг єгдєг. Гэхдээ хvний амьдралын гол… Read More
  • Ямар батгыг шахаж болохгvй вэ?Ямар батгыг шахаж болохгvй вэ?Батгыг хамаагvй шахсанаар нөсөөжилт сорвижилт vvсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм.Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.Гөв… Read More
  • Унтсантай адил амраах дасгалНасанд хүрсэн хүн өдөрт 6 цаг унтвал хангалттай гэж үздэг. Тэгтэл бас эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар хоногт хүн 7.5 цаг унтвал урт насалдаг гэж үзжээ. Бид ажил амьдралийнхаа алжаалаас болоод ч тэр үү заримдаа унтах гээ… Read More
  • Зогисоод байвал тагнайдаа иллэг хийЗогисуулах нь цөөнгүй шалтгаанаас үүдэлтэй юм байна. Үүнд: ходооны хямрал, сэтгэл тавгүйтэх, хүйтэн салхи гэнэт залгих, хоол идэнгүүт огцом хөдлөх гэх мэт.Яаж зогсоох вэ?-Гүнзгий амсгал авч нэлээд байзнаад гаргах-Бүлээн халуу… Read More
  • Зарим жимсний эмчилгээний ач холбогдолҮхрийн нүдҮхрийн нүд нь шигүү ой, намгийн зах, голын эрэг дагуу 2 м хүртэлх өндөр бутанд ургадаг, хуруу хэлбэрийн навчтай, 5 -6-р сард цэцэглэж, 7-8-р сард үр, жимс нь боловсорч дуусдаг. Үхрийн нүдийн навч, жимс аль алиныг нь… Read More

0 Сэтгэгдэл: