Tuesday, October 5, 2010

Эхийн хайр


"Би хvvхдээ харж болох уу" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй.



Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа... Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа...Энэ бол амьдралдаа анх удаа урам хугарсан хэрэг бөгөөд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нєхєд нь хайртай, сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусадтай нөхөрлө" гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй юу" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжлvvлэн суулгаж болно" гэжээ.

Тиймээс хvvгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хvнийг эрж хайж эхлэв. Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь "Хvv минь чамд чихээ өгөх хvнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хvv аав дээрээ очоод "Надад ийм их тус болсон хvнийг хэлж өгөөч. Би өдий хvртэл тэр хvний төлөө юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний төлөө юу ч хийж чадахгvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй.

Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хvрэн улаан vсийг ярахад тvvний хоёр чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо vзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Related Posts:

  • Б.Явуухулан "Тэхийн зогсоол" (Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.) Тээр жилийн тэр нэгэн өвлийнӨнтэйг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Хvрэн уулсын буйд мухар”Хvvш” нэртэйХvрэхэд хол ч өвөлжихөд н… Read More
  • Эр Хүн Шиг бай н.Лувсандорж-ын найздаа зориулан бичсэн үгс. Их дажгүй сонирхолтой санагдаад блогтоо тавьлаа. Юм юм болоод өнгөрөө л биз. Яадаг юм ЭР ХҮН ШИГ БАЙ Юм юм болж байхад ч ЭР ХҮН ШИГ БАЙ Хаяалаа биз, хаягдаа л биз ЭР ХҮН ШИГ БА… Read More
  • Б.Лхагвасүрэн "Ижийтэйгээ байхад би баян байсан" Xагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шигYнэнээ хэлье!Нулимсаараа зуурч хэлье!Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шигYнэнээ хэлье!  Амьсгалаа эангидаж хэлье!Ижийтэйгээ байхад би баян байсан...Орилсоор ижийдээ очин н… Read More
  • Ш.Гүрбазар"Би Монголоороо гоёдог" Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир Хvмvvvний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир Тунгалаг шандны толиог Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир Би Мо… Read More
  • "Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг" Яруу найрагч Билэгсайхан. Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ Эр … Read More

0 Сэтгэгдэл: