Friday, October 11, 2013

Бямбын Ринчин – Монгол хэл

"Монгол хэл шүлэг" - Бямбын Ринчин
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд vр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгvvлсэн
Өрнөн мандахын шинж бvрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хvртэл чам юугаан судлан
Өдөр бvр vгсийн эрдэнийг чинь баярлан тvvнэм
Tvгшvvрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дvгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл vгvй сэцэн оюутан хэл юvгээн энхрийлэн хөгжvvлюv хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму vсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бvрдсэн хувь заяат тvмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юvгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би

Related Posts:

  • Д.Пүрэвдорж " Сэгс цагаан богд" шүлэг 10н жилдээ л цээжилдэг байсан сайхан шүлгүүд. Нэг л сэтгэлд ойрхон сайхан шүү. (Тэмээчин бүсгүйн захидал)Сайхан хотынХөөрхөн хархүүСайн байна уу?Тэнэгэр говийнТэмээчин бүсгүйСайн байнаНамар та манай нутагтНартай хамт ирс… Read More
  • Бямбын Ринчин – Монгол хэл "Монгол хэл шүлэг" - Бямбын Ринчин Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлЧин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэСонсох бvр яруу баялгийг гайхан баясчСод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би Мөрөн гол цутгала… Read More
  • Б.Явуухулан "Тэхийн зогсоол" Б.Явуухулан "Тэхийн зогсоол" (Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.) Тээр жилийн тэр нэгэн өвлийн Өнтэйг яана! ”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын Өндрийг яана! Хүрэн уулсын буйд мух… Read More
  • Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал" Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал" Хорвоогийн хүчирхэг амьтан хүнХосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүнБалрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээдБайгалийг ялав гэж тунхагласанОддын хүрээлэн орчлон ертөнци… Read More
  • Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэгЗагатнаагvй ч гэлээ миний гарЗаримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй ньЗамбараагvй дээ биш ч энэ хорвооЗарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.Замбуулин хэдий арвин тусмааЗава… Read More

0 Сэтгэгдэл: