This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Tuesday, February 24, 2009

"Та бүхэн Хотлоорой Сайхан Шинэлээрэй"

XVII Жарны ХАРШЛАЛТ хэмээх Шарагчин үхэр жилийн өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэхийн ялдамд Хотол олноороо сайхан битүүрч, Хөгжилдөн наадан Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй.Хүндэтгэсэн : Мөнхбат, Амга...

Saturday, February 21, 2009

Шинэ мэдээ Тайван амгалан идээ, будаа элбэг үхэр жил айсуй

Шороон үхэр жилийн өнгө ямар байх бол гэсэн асуултад олон хүн хариулт хайж байгаа биз ээ. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх үүднээс дараах хүмүүст хандлаа...

Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм...

Нутагтаа харих цаг болжээ.../02.21/

Гэртээ харих цаг болжээ. Хүн бүхэнд төрсөн гэр нь сайхан байдаг гэж боддог шүү. Би гэртээ хариагүй нилээн уджээ. Энэ удаад нэг нутаг буцаж ийжийдээ Сарын юм бэлдэхэд нь тусладаг юм билүү. Өчигдөр найз охиноо гэрт нь үдэж өгсөн харин өнөөдөр би удахгүй нутагийн зүг жолоо мушгих гэж байна. Нэг л нутаг явна гэсэн чинь гоё байна шүү. Харин жаахан удаан явах нь л онцгүй байна....

Friday, February 20, 2009

Монгол Улсад ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрчээ

Монгол Улсын ДОХ-ын тохиолдол хамгийн сүүлд 50 гаруй настай эрэгтэй хүн илэрсэн байсан бол түүнээс хойш сая 2 сард 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.Энэ тохиолдол нь өөрсдөө зүгээр л сайн дураараа очиж шинжилгээ өгч байсан хоёр хүнээс илэрсэн байна. Тэдний хувьд өөрсөддөө итгэлтэй байсан бөгөөд ийм зүйл илэрсэндээ одоо ч хүртэл итгэж чадахгүй байгаа гэнэ. Энэ юу болоод байна даа...

Thursday, February 19, 2009

Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах асуудал дээр голлон анхаарах болж, уламжлалт эрчим хүч гэхээсээ илүү байгалийн эрчим хүчнийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах болжээ.Тайвань нь эрчим хүчний нөөцөөр бага, дээр нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ ихээхэн тогтворгүй байгаа тул Засгийн газраас нь нөхөн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг судлан бүтээхийг өргөнөөр дэмжих болсон байна. Нарны эрчим хүч үүсгүүр болон LED гэрэлтүүлэг,...

Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг

Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ араншин бүр илүү үзэгдэх боллоо. Хямралын үед хөгжингүй орнууд юм юмаа хямдруулж, үнэ өртгөө багасгаж байхад манайд бүх юм эсрэгээрээ.  Зарим улс орон эдийн засагтаа “Тэглэх хувилбар”-ыг ашигладаг гэдэг. Энэ “тэглэх” гэдэг нь...

2010 он гэхэд хямралаас гарна гэж үзжээ

Энэ сарын эхээр Наран улсад дэлхийн санхүүгийн хямралын талаар өргөн хүрээний санал асуулга явагджээ. Тус улсын 100 томоохон компаниудын дунд телевизийн NHK компаниас явуулсан энэ санал асуулгын дүнгээр 2010 он гэхэд л хямралаас гарна гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байна.Харин гурван компанийн захирлууд хямралаас энэ оны эхний хагас жилд гарна гэж үзжээ. Тэгвэл 15 компани сүүлийн хагаст гарна гэж тооцоолсон бол ирэх жилийн эхний хагаст 24 компани,...

Англид А.Аршавиныг эхнэрээс нь болж хавчиж байна

Оросын хөлбөмбөгчин Андрей Аршавиныг гэр бүлээ Лондонд авчирмагц Английн хэвлэлүүд гэр бүлийг нь хорон үгээр “утаж” эхэлжээ. Хэвлэлүүд анх орон нутгийн нэгэн сонинд өгсөн эхнэрийнх нь ярилцлагаас болж боорлож эхэлсэн тухай “Life” сэтгүүлд өгүүлжээ. Өнгөцхөн харахад түүний өгсөн ярилцлага огт гэмгүй аж. Уг ярилцлагад хөлбөмбөгчний эхнэр гэр бүл нь Испанид очсон бол хавьгүй...

ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү. Вождизм буюу удирдагчийн эрэлд Оросын түүхч, улс төрийн хүн судлалын (антропологи) Н.Н.Крадин гэж нэг нөхөр байх. Тэрээр нүүдэлчийн нийгмийн байгууллыг судлаад: Энэ нүүдэлчид, түүний дотор...

Хүчирхэг Монголын сүр хүчийг илтгэх нүүр царайтай орчин үеийн монгол хотоо байгуулъя

Нийслэл хотын хөгжлийн үндсэн чиглэл Өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн хүн ам үүнээс шалтгаалсан хотын нийгмийн хангамж болон хүртээмжийн хомсдол, оршин суугчдын амьдрах орчны доройтол, агаар хөрс болон гадрагын усны бохирдол, байгаль-хүрээлэн байгаа орчны дайсагнал, газрын наймаалцаанаас бий болсон орон зайн төлөвлөлтийн гажуудал зэрэг нь Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудлууд юм. Энэ бүх нөхцөл байдлыг зөв дүгнэх, хөгжлийн баримтлалыг тогтооход...

Даяар Монгол Хөдөлгөөний сайт болон сонин

Монголын Ард түмэний халуун цустай, хүчирхэг ард түмэн бид Эх орноо хайрлах ёстой гэсэн Эх оронч сэтгэлгээг төрүүлэх гэж хичээж буй Даяар Монгол хөдөлгөөн маань өөрийн гэсэн сайт болон сонин болсон тухай та бүхэндээ мэдээллэхийг хүслээ.Та бүхэн тухлан сонирхоно уу?Сайт : http://www.dayarmongol.com/Сонин нь гадуур зарагдаж байгаа тул та бүхэн сонирхон уншина ...

“Элгэн нутаг” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлье

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, бүх түвшний хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нараа ! Монгол нутагтаа болон гадаад улс орнуудад амьдарч буй элэг нэгт Монголчуудаа! Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдээ ! Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийт ажилтнуудаа! Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалсан хямралт байдал Монголын эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг улам хурцатгаж үр нөлөө нь Монголын гийгмийн тогтвортой байдал,...

Леброн Жеймс 2010 оны Slam Dunk-д оролцоно гэлээ.

58 дахь удаагийн "Бүх Оддын Тоглолт"-ын Слам Данкын тэмцээнийг үзэж байсан Леброн Жеймс 2010 оны "Слам Данк"-ын тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.Түүний хувьд өмнө нь олон санал ирж байхад байнга татгалзсан хариу өгч байсан бол энэ удаад өөрөө оролцоно гэдгээ амаллаа.ТМАС улирлыг дуусгалаа.ТМАС энэ улирлын тоглолтыг дуусгах нь түүний хувьд өвдгөндөө мэс ажилбар хийлгэхээр болж...

Monday, February 16, 2009

Коби, Шакил хоёр MVP боллоо.

58 дахь удаагийн НБА-ийн Бүх Оддын тоглолт өнөөдөр East vs West сайхан явагдаж өнгөрлөө. Энэ өдрийн тоглолт үнэхээр ширүүхэн сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Шакилын сюрпрезээр эхэлсэн энэ тоглолт WEST 146 vs EAST 119 онооны илт давамгайлалаар өндөрллөө.Мэдээж энэ өдрийн тоглолт үнэхээр сонирхолтой сайхан болж өнгөрсөн гэхэд болно. Кобигийн чадварлаг тоглолт, Шакын уран гоё...

Нэт Робинсон 2 дахь удаагаа түрүүллээ.

58 дахь удаагийн Бүх Оддын Тоглолтын хамгийн сонирхолтой үзүүлбэр болох цагирган дээрээс довтлох тэмцээн үзэгчдийн хүсэж байсан үзүүлбэрүүдээр дүүрэн байж чадсангүй. Энэ удаад анх удаагаа орж буй Испани Эр Рүди Фернандис, Хоёрдахь оролцож буй Ж.Р.Смит, Аврага цолоо хамгаалах Дуайд Ховард, Хоёрдахь удаагаа түрүүлэх зорилготой Нэт Робинсон нар оролцсон билээ. Арвага цолоо...

Sunday, February 15, 2009

Daequan Cook холын зайн шидэлтийн аврага боллоо.

Хоёрдахь өдрийн дараагийн тэмцээн холын зайн шидэлтийн тэмцээн байлаа. Үнэхээр энэ улирлалд холын зай шидэлтээр шилдэгүүд байгаа 6н тоглогчоос бүрдсэн сайхан тоглолт болсон гэхэд болно.Холын зайн шидэлт их сонирхолтой болсон. Эхний шатанд Mike Bibby -14, Danny Granger-13, Daequan Cook-18, Jason Kapono-15, Roger Mason-13,Rashard Lewis-17 оноо авснаар дараагийн шатанд Daequan...

Дерик Роуз ур чадварын аврага

Ур чадварын тэмцээн нилээн сонирхолтой болох боловуу гэтэл тийм ч чадварлаг гоё болж чадсангүй. Өнгөрсөн оны аврага ороогүй болоод ч тэрүү өрсөлдөөн тааруу гарлаа. Шинэ залуу тоглогчид хэр хүчтэй байгаагаа мөн дахин нотлон харууллаа. Энэ удаагийн ялагчаар Чикагогийн Дерик Роуз тодорлоо. Тэр энэ өдөр бүхий л үйлдлээ эхний оролдлогоороо амжилттай хийж тэргүүлээ.Хоёрдугаар шатанд...

Haier Shooting Stars-ийн эзэд Детройтынхон

Бүх Оддын тоглолтын хоёр дахь өдөр Haier Shooting Stars болон Ур чадвар, Гурван зайн шидэлт, Цагирган дээрээс довтлох тэмцээнүүд болсон билээ.Энэ өдрийн Haier Shooting Stars оролцсон багуудын хувьд Детройтын гурвал, Финиксийн гурвал, Лакерсын гурвал, Спарсын гурвалуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн болж Финикс болон Детройтын гурвал эцсийн шатанд шалгарсан билээ. Детройтынхон...

Рooke vs Sophomores /116-122/

Бүх Оддын Тоглолт маш сайхан шинэлэг уур амьсгал дүүрэн явагдаж байна. Шинэ залуу тоглогчид үнэхээр хүчтэй сайхан өрсөлдөгчид байж чадаж байгаагаа харуулж байна. Хамгийн эхний өдөр НБА-д орон анхны жилдээ тоглож буй Рooke vs Sophomores буюу хоёр дахь жилдээ тоглож байгаа тоглолтонд Ах нар дүү нарыгаа 116-122 харьцаатайгаар хожсон байна. Энэ тоглолтонд хоёрдахь жилдээ тоглож...