Sunday, February 1, 2009

"Бостон Селтик" дахин 10 дараалсан ялалтаа авлаа.



Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын тоглолтууд ид дундаа үргэлжилж байна. Энэ улиралд аврага цолоо хамгаалахын төлөө тэмцэж буй Бостончууд ээлж дараалсан ялалтаа байгуулсаар НБА-д хожлоороо тэргүүлж байна. Тэдний хувьд 39-9 гэсэн амжилттай явж байгаад бөгөөд түүний араад Лос Анжелесийн Нуурынхан 37-9 гэсэн амжилттай улирлын үргэлжлүүлж байна.Харин энэ хоёр багийн араас хамгийн сайн үзүүлэлттэй хоёр баг бол яах аргагүй залуу шилдэгүүдээр удирдуулсан Клевлейнд, Орлонда гэсэн багууд билээ. Тэдний хувьд 36-9, 35-10 гэсэн үзүүлэлтээр НБА-д 3,4-р байрт явж байна.


Дараалсан хожилоороо бусдыг алмайруулж байгаа Бостончууд дахин 10 дараалсан ялалтаа байгууллаа. Тэдний энэ цувралаа цааш үргэлжлүүлэхүү гэдгээ маргааш Меносотатай тоглоод шийдэх юм бараг ч 11 дэх дараалсан ялалтаа авах буйзаа. Ямар ч байсан Бостончууд ийм агуу амжилтыг Их гурвалыг бүрдүүлсэн цагаасаа хойш үзүүлж ирсээр байгаа билээ түүн дээр шинэ залуу холбон тоглогч Рондогийн энэ улирлын тэсэрсэн амжилтууд тус болж байгаа нь дамжиггүй билээ. 

Харин эсрэг талд өмнөх улирлын даагаа нэхэхийн тулд Лакерсийнхэн нилээн ширүүхэн байгаагаа харуулаад амжиж байгаа билээ тэдний хувьд энэ улиралд төвийн тоглогч Беянум нь бэртлээс эргэн ирж шилдэг тоглолтууд үзүүлж байгаагийн ачаар тэд Конференцдоо тэргүүлж байгаа. Энэ эрчээрээ ч Плей Офф-ыг угтах нь дамжиггүй байх. Ингээд та бүхэндээ хоёр конференцын багуудын амжилтыг харуулья :




1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Бостон өнөөдөр Миносотаг хожсоноор 11 дэх даарлсан хожлоо авч чадлаа. Энэ тоглолт дээр хуучин багийнхаа эсрэг КG маань ханиадны улмаас тоглоогүй юм байна.