Sunday, February 1, 2009

Мэндлэх хүндлэх ёс


Мэндлэх хүндлэх ёс өнөөгийн нийгэмд алга болсон мэт надад санагддаг. Бидний өвөө эмээ, аав ээж хүмүүстэй байнга л мэндэлдэг шүү дээ. Гэтэл бид яаж байна. Юу байна хөгшөөн, юмгүй дээ...Сайн байна уу? гэхийн оронд ингэж эхлэхтэй байх нь зөв хэрэг гэжүү.






Бид өвөг дээдсийнхээ хоорондоо хэрхэн мэндэлдэг байсанг эргэн санцгаая. Сайн байна уу? Өвөлд өнөтэй, тарган тавтай өвөлжиж байна уу?, Зунжилгаа сайхан, Ажил амьдрал бүтэмжтэй, сурлага ном өндөр үү? гэх энгийн байдлаар мөртлөө цаанаа маш нарийн зүйлийг агуулж хэлдэг шүү дээ гэтэл бид юу байна, юмгүй дээ, хэр шоудаж байна, за нэг тамхилий гэх жишээтэй энд бол амьдрал асуухгүй, хичээл ном, ажил асуухгүй зүгээр л энгийн хэдэн өдрийг аргацаасан байдлаар л яриа эхэлдэг шүү дээ. Тийм байх учиртай гэжүү?Настай хүмүүстэй мэндэлж чадахгүй, дайрчих шахан өнгөрчөөд уйчлалт гуйхгүй байх нь зөв хэрэг гэжүү? Ахмадаа хүндэлж, тэдний үгийг сонсож дээдэлж явах нь бидний жам биш билүү.

Яагаад бид өдөр бүр томчуудтай мэндэлж, тэднийхээ амар мэндийг асууж, найз нөхөдтэйгээ уулзахдаа сайн уу?Ажил амьдралыг нь асууж эелдэг болон харьцаагаар харьцаж болохгүй гэж. Хүн бүхэний амьдрал нэг л янзаар байхгүй шүү дээ. Зовлон гачигдал тохиолдол болно тиймээс зөв боловсон харилцаа гэдэг зүйл хамгийн чухал зүйл байна шүү дээ. 

Бид ахас дээдсээ хүндэлж, ачит дүү нартаа ах, эгч шиг нь байхгүй бол тэд нар минь бидээс буруу үлгэр дуурайлалыг л авах болно шүү дээ. Тийм зүйлийг хэн ч хүсээгүй байх. Тийм бол та яг одоо одооноос л мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэж, дүү нартаа өөрийн сургаалын үгээ хайрлаж байхыг зөвлөж байна.

Аавын үг алт
Ээжийн үг эрдэнэ гэдэг шүү дээ...Яагаад :
Ахын үг аз жаргал 
Эгчийн үг эгнэшгүй эм байж болохгүй гэж...

0 Сэтгэгдэл: