Monday, February 2, 2009

Kaka-ийн Жинхэнэ үнэ 55 сая евро


Саяхан "Манчестер Сити" баг бразил хөлбөмбөгч Какаг 107 сая фунтээр худалдаж авах санал тавин дуулиан дэгдээсэн билээ. Гэхдээ баян араын дэгдээсэн үнийн хөөрөгдөл хөлбөмбөгийн ертөнцөд тийм ч сүртэй нөлөөлөхгүй гэнэ. Харин Какагийн өнөөгийн бодит үнэ нь 55 сая евро болохыг Оросын хөлбөмбөгийн www.transferov.net.ru сайт бичжээ. Тэдний тодорхойлсноор К.Роналду, Л.Месси, Кака нарын ханш ижил 55 сая евро гэнэ. Ингээд хөлбөмбөмгийн өнөөгийн зах дээр хамгийн өндөр үнэ хүрэх 20 хөлбөмбөгчинг танилцуулья.


1. Криштиану Роналду /МЮ/-55 сая евро
2. Леонел Месси /Барселона/-55 сая евро
3. Кака /Милан/-55 сая евро
4. Стивен Жеррард /Ливерпүль/-45 сая евро
5. Уэйн Руни /МЮ/-40 сая евро
6. Дидье Дрогба /Челси/-40 сая евро
7. Самуэль Это,О /Барселона/-40 сая евро
8. Фрэнк Лампард /Челси/-38 сая евро
9. Роналдиньо /Барселона/-38 сая евро
10. Златан Ибрагимович /Интер/-38 сая евро
11. Андреа Пирло /Милан/-36 сая евро
12. Фернандо Торрес /Ливерпүль/-35 сая евро
13. Робиньо /Реал, Мадрид/-35 сая евро
14. Сеск Фабрегас /Арсенал/-35 сая евро
15. Жон Терри/Челси/-33 сая евро
16. Рио Фердинанд /МЮ/-30 сая евро
17. Майкл Эссьен /Челси/-30 сая евро
18. Рууд Ван Нистелрой /Реал, Мадрид/-30 сая евро
19. Серхио Рамос /Реал, Мадрид/-30 сая евро
20. Тьерри Анри /Барселона/-30 сая евро



Таван цагираг сонин


0 Сэтгэгдэл: