Monday, February 9, 2009

Кака, Месси, Ибрагимович минутад 17 евро авдаг


Хөлбөмбөгчдийн хэтэвч рүү өнгийдөг сонин хэвлэлүүдээс хамгийн бодитой мэдээллийг өгдөг "Futebol Finance" сэтгүүл ээлжит жагсаалтаа гаргалаа. Эдүгээ цагийн хамгийн өндөр цалинтай тоглогчид болох "Интер"-ийн Златан Ибрагимович, "Милан"-ы Кака, "Барселона"-гийн Лионель Месси нар юм. Тэд жилд 9 сая евро халаасалдаг бөгөөд энэ нь сард 750 мянга, өдөрт 25 мянга, цагт 1024, минутанд 17,36 евро-ыг авдаг гэсэн үг юм.


Харин тэдний араас нь Жон Терри, Фрэнк Лампард тус бүр 7,57, Терри Анри, Самуэль Это-О нар 7,5 , Криштиану Роналду 6,76 , Роналдиньо, Шевченко тус бүр 6,5 саяыг авдаг амжилтаар орж байна. Харин хоёр дахь аравтад М.Баллак, С.Жеррард, Р.Фердинанд, Рауль, Ван Нистелрой, И.Касильяс, Ф.Кануте, У.Руни, М.Оуэн нар оржээ.

0 Сэтгэгдэл: