This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Tuesday, February 24, 2009

"Та бүхэн Хотлоорой Сайхан Шинэлээрэй"



XVII Жарны ХАРШЛАЛТ хэмээх Шарагчин үхэр жилийн өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэхийн ялдамд Хотол олноороо сайхан битүүрч, Хөгжилдөн наадан Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй.

Хүндэтгэсэн : Мөнхбат, Амгалан


Saturday, February 21, 2009

Шинэ мэдээ Тайван амгалан идээ, будаа элбэг үхэр жил айсуй


Шороон үхэр жилийн өнгө ямар байх бол гэсэн асуултад олон хүн хариулт хайж байгаа биз ээ. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх үүднээс дараах хүмүүст хандлаа.

Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй



УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм.

Нутагтаа харих цаг болжээ.../02.21/



Гэртээ харих цаг болжээ. Хүн бүхэнд төрсөн гэр нь сайхан байдаг гэж боддог шүү. Би гэртээ хариагүй нилээн уджээ. Энэ удаад нэг нутаг буцаж ийжийдээ Сарын юм бэлдэхэд нь тусладаг юм билүү. Өчигдөр найз охиноо гэрт нь үдэж өгсөн харин өнөөдөр би удахгүй нутагийн зүг жолоо мушгих гэж байна.

Нэг л нутаг явна гэсэн чинь гоё байна шүү. Харин жаахан удаан явах нь л онцгүй байна. Бас найз охинтойгоо хамт биш болохоор муухай л байна. Найз охин минь амьдралын гэрэл гэгээ шүү дээ. Түүнгүйгээр би яаж амьдрах байсан болоо. Түүнийгээ олсондоо маш их аз жаргалтай байгаа.Өдөр бүр л түүнтэйгээ хамт байж түүнийхээ хөөрхөн сайхан царайг харж аз жаргалыг мэдэрдэг. Хүн бүхэн л сайхан хайр сайхан амьдрал, аз жаргалтай төгсгөлд дуртай байдаг шиг би тийм хүмүүсийн нэг болсондоо туйлын их аз жаргалтай байна.

Амгаа найз нь чамдаа хязгааргүй их хайртай.

Friday, February 20, 2009

Монгол Улсад ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрчээ



Монгол Улсын ДОХ-ын тохиолдол хамгийн сүүлд 50 гаруй настай эрэгтэй хүн илэрсэн байсан бол түүнээс хойш сая 2 сард 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.
Энэ тохиолдол нь өөрсдөө зүгээр л сайн дураараа очиж шинжилгээ өгч байсан хоёр хүнээс илэрсэн байна. Тэдний хувьд өөрсөддөө итгэлтэй байсан бөгөөд ийм зүйл илэрсэндээ одоо ч хүртэл итгэж чадахгүй байгаа гэнэ. Энэ юу болоод байна даа Монголчууд минь 2,8 сая хүн амтай Монгол оронд минь ийм тохиолдлууд ээлж дараалан илрээд байвал хэн нь хэндээ итгэх болж байна даа. Энэ тохиолдлуудыг он дарааллаар харвал :
1. 1992-2004 оны хооронд 5
2. 2005-2008 оны хооронд 45
3. 2009 оны 2 сард 2 тохиолдол илрээд байна.Энэ мэтээр сүүлдээ илрэх хугацаа нь улам богино болоод л байхад энэ бие үнэлэгчид тэдний худалдаж авч байгаа хүмүүс болих цаг нь болоогүй л юм байхдаа. Өөр нэг сонирхолтой мэдээ хэлэхэд Нийт тохиолдлын 75% нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 55% нь ижил хүйстэнтэй явалдагч эрэгтэйчүүд байсан мэдээ байна.

Тиймээс залуусаа охид бүсгүйчүүдээ үнэнч бэлгийн хавьтагчтай байж үр хүүхэд хойч үеийнхээ төлөө санаа тавьцгаая.

Thursday, February 19, 2009

Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах асуудал дээр голлон анхаарах болж, уламжлалт эрчим хүч гэхээсээ илүү байгалийн эрчим хүчнийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах болжээ.
Тайвань нь эрчим хүчний нөөцөөр бага, дээр нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ ихээхэн тогтворгүй байгаа тул Засгийн газраас нь нөхөн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг судлан бүтээхийг өргөнөөр дэмжих болсон байна. Нарны эрчим хүч үүсгүүр болон LED гэрэлтүүлэг, салхин цахилгаан үүсгүүр зэрэг цоо шинэ үйлдвэрлэл нь Тайванийн шинэхэн Niche үйлдвэрлэл болоод байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-аас гаргасан мэдээлэлд 1990-2006 оны хооронд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 1,8 хувиар өссөн бөгөөд үүнээс нарны эрчим хүч, салхин эрчим хүч, газрын дулаан болон далай тэнгисийн зэрэг дахин сэргээгдэх эрчим хүчний өсөлт хамгийн их буюу дунджаар 3.9 хувьд хүрсэн байна. Ирээдүйд улс бүхэн эрчим хүчээ хэмнэн, нүүрстөрөгчийг багасгахад шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэх учраас, дахин сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээ болон цахилгааны хэмжээ цаашдаа улам ч их нэмэгдэх аж.

Урьдчилсан байдлаар, Тайванийн нарны энергийн үүсгүүр, салхин эрчим хүч үүсгүүр, LED, экологийн зэрэг байгалийн ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2007онд 5,6 тэрбум доллар байсан бол 2012 он гэхэд энэ үзүүлэлт 17,8 тэрбум доллар болж өсөх гэнэ. Өөрөөр хэлбэл, дундаж өсөлт нь 26,1 хувьд хүрсэнээр Тайвань нь шинэхэн Niche үйлдвэрлэлтэй улс болох юм байна.
Сүүлийн үед улс бүхэн цаг агаарын өөрчлөлтөнд нийцсэн, байгаль орчинг хамгаалах олон улын хэлэлцээрийн шаардлагыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлүүдийн улмаас эрчим хүчийг орлуулан хэрэглэхийг идэвхтэй хөгжүүлж байна. Энэхүү байгалийн эрчим хүчийг ашиглаж Тайвань нь байгалийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлсэнээр эрчим хүч нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна дэлхий нийтийн экологийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндэс суурийг тавьж чадах аж.

Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг

Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ араншин бүр илүү үзэгдэх боллоо. Хямралын үед хөгжингүй орнууд юм юмаа хямдруулж, үнэ өртгөө багасгаж байхад манайд бүх юм эсрэгээрээ. 
Зарим улс орон эдийн засагтаа “Тэглэх хувилбар”-ыг ашигладаг гэдэг. Энэ “тэглэх” гэдэг нь эдийн засагчдийн мэргэжлийн үг хэллэг боловч, юм бүхнийг “Тэг”-тэй тэнцүүлэх ч гэсэн үг бас биш. Хатуу бодлогыг зөөлрүүлэх, татварын бодлогыг эерэгээр шийдвэрлэхэд хэрэглэдэг шиг байгаа юм.
Харин монголчууд “Тэг”-ийн тоонд их дургүй. Тэнэг, мулгуу маягийн хүнээ “Ноолийн ногоон тэг” гээд доош нь жийчихнэ. “Нооль” гэдэг нь Оросуудыг дуурайж байхдаа сурсан ‘Тэг” гэсэн үг.


2010 он гэхэд хямралаас гарна гэж үзжээ

Энэ сарын эхээр Наран улсад дэлхийн санхүүгийн хямралын талаар өргөн хүрээний санал асуулга явагджээ. Тус улсын 100 томоохон компаниудын дунд телевизийн NHK компаниас явуулсан энэ санал асуулгын дүнгээр 2010 он гэхэд л хямралаас гарна гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байна.
Харин гурван компанийн захирлууд хямралаас энэ оны эхний хагас жилд гарна гэж үзжээ. Тэгвэл 15 компани сүүлийн хагаст гарна гэж тооцоолсон бол ирэх жилийн эхний хагаст 24 компани, харин 33 нь 2010 онд хямралыг давах болно гэж хариулсан байна. Үлдсэн 11 компани 2011 онд гэжээ. Түүнээс гадна 44 компани энэ онд байдал улам ширүүснэ, 23 нь арай нааштай эргэнэ гэж үзсэн байна.



Англид А.Аршавиныг эхнэрээс нь болж хавчиж байна


Оросын хөлбөмбөгчин Андрей Аршавиныг гэр бүлээ Лондонд авчирмагц Английн хэвлэлүүд гэр бүлийг нь хорон үгээр “утаж” эхэлжээ. Хэвлэлүүд анх орон нутгийн нэгэн сонинд өгсөн эхнэрийнх нь ярилцлагаас болж боорлож эхэлсэн тухай “Life” сэтгүүлд өгүүлжээ. Өнгөцхөн харахад түүний өгсөн ярилцлага огт гэмгүй аж. Уг ярилцлагад хөлбөмбөгчний эхнэр гэр бүл нь Испанид очсон бол хавьгүй дээр байсан хэмээн ярьжээ. Ингэхдээ Английн хоол, уламжлал түүнд таалагддаггүй тухай ярьсан байна.


ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү.


Вождизм буюу удирдагчийн эрэлд


Оросын түүхч, улс төрийн хүн судлалын (антропологи) Н.Н.Крадин гэж нэг нөхөр байх. Тэрээр нүүдэлчийн нийгмийн байгууллыг судлаад: Энэ нүүдэлчид, түүний дотор монголчуудад төр улс гэж байсангүй. Тэд нэг удирдагч олж аваад түүнийгээ дагаж амьдардаг, удирдагч нь нийгмийн баялгийг хуваарилах гол үүрэгтэй гэж дүгнэсэн. Үүнийг тэрбээр вождизм буюу жолоодогчийн ёс гэж нэрлэсэн. Би Н.Н.Крадины санааны агуулгыг товчлон хэлж буйгаа онцолж байна.


Хүчирхэг Монголын сүр хүчийг илтгэх нүүр царайтай орчин үеийн монгол хотоо байгуулъя

Нийслэл хотын хөгжлийн үндсэн чиглэл

Өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн хүн ам үүнээс шалтгаалсан хотын нийгмийн хангамж болон хүртээмжийн хомсдол, оршин суугчдын амьдрах орчны доройтол, агаар хөрс болон гадрагын усны бохирдол, байгаль-хүрээлэн байгаа орчны дайсагнал, газрын наймаалцаанаас бий болсон орон зайн төлөвлөлтийн гажуудал зэрэг нь Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудлууд юм.

Энэ бүх нөхцөл байдлыг зөв дүгнэх, хөгжлийн баримтлалыг тогтооход яам, агентлаг, судалгааны байгууллага, мэргэжилтнүүдийн санал бодол, мэдлэг чадварыг нэгтгэн зангидах нь нэн чухал болоод байна.

Даяар Монгол Хөдөлгөөний сайт болон сонин



Монголын Ард түмэний халуун цустай, хүчирхэг ард түмэн бид Эх орноо хайрлах ёстой гэсэн Эх оронч сэтгэлгээг төрүүлэх гэж хичээж буй Даяар Монгол хөдөлгөөн маань өөрийн гэсэн сайт болон сонин болсон тухай та бүхэндээ мэдээллэхийг хүслээ.

Та бүхэн тухлан сонирхоно уу?

Сайт : http://www.dayarmongol.com/
Сонин нь гадуур зарагдаж байгаа тул та бүхэн сонирхон уншина уу.

“Элгэн нутаг” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлье

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, бүх түвшний хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нараа !
Монгол нутагтаа болон гадаад улс орнуудад амьдарч буй элэг нэгт Монголчуудаа!
Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдээ ! Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийт ажилтнуудаа!
Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалсан хямралт байдал Монголын эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг улам хурцатгаж үр нөлөө нь Монголын гийгмийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаанд ноцтойгоор мэдрэгдэж, эхэллээ. Эдийн засгийн нийт идэвхжил саарч, бизнесийн сектор зогсонги байдалд орж, ажлын байр олноор хорогдож эхэллээ. Хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудаж, ядуурал, ажилгүйдэл өдөр хоногоор нэмэгдэж байна.


Леброн Жеймс 2010 оны Slam Dunk-д оролцоно гэлээ.


58 дахь удаагийн "Бүх Оддын Тоглолт"-ын Слам Данкын тэмцээнийг үзэж байсан Леброн Жеймс 2010 оны "Слам Данк"-ын тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.Түүний хувьд өмнө нь олон санал ирж байхад байнга татгалзсан хариу өгч байсан бол энэ удаад өөрөө оролцоно гэдгээ амаллаа.



ТМАС улирлыг дуусгалаа.

ТМАС энэ улирлын тоглолтыг дуусгах нь түүний хувьд өвдгөндөө мэс ажилбар хийлгэхээр болж байгаа юм байна. Тэгэхээр Хьюстэнчүүд энэ улирлын онооны лидергүйгээр тоглолтыг дуусгахаар боллоо. Түүний орон зайг гараанд Артест нөхөж байгаа билээ.


Финалын MVP Б.Расселийн нэрээр солигдлоо

"Бүх Оддын тоглолт"-ын MVP-ийг дараа жилээс эхлэн домогт тоглогч Б.Расселийн нэрэмжит болгон гардуулахаар боллоо. Түүний хувьд одоо 75 насыг зооглоод байгаа билээ. Энэ алдарт хүний нэрэмжит болгох шийдвэрийг "Бүх Оддын Тоглолт"-ын дараа Дэвид Стерн хэвлэлийн бага хурал дээр ийм шидвэр гаргажээ.

Monday, February 16, 2009

Коби, Шакил хоёр MVP боллоо.



58 дахь удаагийн НБА-ийн Бүх Оддын тоглолт өнөөдөр East vs West сайхан явагдаж өнгөрлөө. Энэ өдрийн тоглолт үнэхээр ширүүхэн сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Шакилын сюрпрезээр эхэлсэн энэ тоглолт WEST 146 vs EAST 119 онооны илт давамгайлалаар өндөрллөө.


Мэдээж энэ өдрийн тоглолт үнэхээр сонирхолтой сайхан болж өнгөрсөн гэхэд болно. Кобигийн чадварлаг тоглолт, Шакын уран гоё хууралт, талбай дээр идэвхтэй тоглолт гээд л... Түүнийхээ хүчинд тэрээр Кобитой хамт MVP болж чадлаа. Коби 27 оноо, 3 бөмбөг таслалт, Шак 17 оноо, 5 самбар авсан байна.

Ингээд та бүхэндээ зарим нэг зургуудаас хүргэе!












Нэт Робинсон 2 дахь удаагаа түрүүллээ.



58 дахь удаагийн Бүх Оддын Тоглолтын хамгийн сонирхолтой үзүүлбэр болох цагирган дээрээс довтлох тэмцээн үзэгчдийн хүсэж байсан үзүүлбэрүүдээр дүүрэн байж чадсангүй. Энэ удаад анх удаагаа орж буй Испани Эр Рүди Фернандис, Хоёрдахь оролцож буй Ж.Р.Смит, Аврага цолоо хамгаалах Дуайд Ховард, Хоёрдахь удаагаа түрүүлэх зорилготой Нэт Робинсон нар оролцсон билээ. 

Арвага цолоо хамгаалж буй Дуайд Ховард эхний шатанд итгэл төгс 100 оноо, Нэт 87, Рүди 85, Смит 84 оноо аван дараагийн шатанд хуучин 2 аврага шалгарч хэн нь хоёр дахь удаагаа болохоо харуулсан.

Энэ удаад Нэт Дуайд Ховардын дээгүүр хариан олныг гайхшрууллаа. Дуайдын хувьд энэ удаад тийм ч гоц гойд үзүүлбэр хийгээгүй ч үнэхээр том эрийн хүчийг үзүүлсэн гэхэд болно.










Sunday, February 15, 2009

Daequan Cook холын зайн шидэлтийн аврага боллоо.


Хоёрдахь өдрийн дараагийн тэмцээн холын зайн шидэлтийн тэмцээн байлаа. Үнэхээр энэ улирлалд холын зай шидэлтээр шилдэгүүд байгаа 6н тоглогчоос бүрдсэн сайхан тоглолт болсон гэхэд болно.


Холын зайн шидэлт их сонирхолтой болсон. Эхний шатанд Mike Bibby -14, Danny Granger-13, Daequan Cook-18, Jason Kapono-15, Roger Mason-13,Rashard Lewis-17 оноо авснаар дараагийн шатанд Daequan Cook,Jason Kapono, Rashard Lewis нар шалгарч энэ удаад Daequan Cook чадварлаг байж тэргүүллээ. Түүний хувьд анхынхаа жилдээ тоглож байгаа тоглогч юм. Энэ удаад Капоно үнэхээр муу байлаа. Тэрээр хоёрдугаар шатанд 1 онооны зөрүүгээр л орж ирсэн юм.







Дерик Роуз ур чадварын аврага



Ур чадварын тэмцээн нилээн сонирхолтой болох боловуу гэтэл тийм ч чадварлаг гоё болж чадсангүй. Өнгөрсөн оны аврага ороогүй болоод ч тэрүү өрсөлдөөн тааруу гарлаа. Шинэ залуу тоглогчид хэр хүчтэй байгаагаа мөн дахин нотлон харууллаа. Энэ удаагийн ялагчаар Чикагогийн Дерик Роуз тодорлоо. Тэр энэ өдөр бүхий л үйлдлээ эхний оролдлогоороо амжилттай хийж тэргүүлээ.



Хоёрдугаар шатанд Дэвин Харрис болон Дерик Роуз шалгарсан бол энэ удаад Дерик чадварлаг залалтыг үзүүлэн ахаасаа аврага цолыг булаан авлаа.




Haier Shooting Stars-ийн эзэд Детройтынхон


Бүх Оддын тоглолтын хоёр дахь өдөр Haier Shooting Stars болон Ур чадвар, Гурван зайн шидэлт, Цагирган дээрээс довтлох тэмцээнүүд болсон билээ.

Энэ өдрийн Haier Shooting Stars оролцсон багуудын хувьд Детройтын гурвал, Финиксийн гурвал, Лакерсын гурвал, Спарсын гурвалуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн болж Финикс болон Детройтын гурвал эцсийн шатанд шалгарсан билээ. Детройтынхон даалгавараа гүйцэтгэсний дараа Финиксийнхэн их хурдан хугацаанд гүйцэтгэх боломжтой байсан ч төгсгөлөө тааруу хийж энэ удаа Детройтод ялалтаа алдлаа.

Оролцсон тоглогчид :
Team San Antonio: Tim Duncan, David Robinson and Becky Hammon
Team Detroit: Arron Afflalo, Bill Laimbeer and Katie Smith
Team Los Angeles: Derek Fisher, Michael Cooper and Lisa Leslie
Team Phoenix: Leandro Barbosa, Dan Majerle and Tangela Smith







Рooke vs Sophomores /116-122/


Бүх Оддын Тоглолт маш сайхан шинэлэг уур амьсгал дүүрэн явагдаж байна. Шинэ залуу тоглогчид үнэхээр хүчтэй сайхан өрсөлдөгчид байж чадаж байгаагаа харуулж байна.
Хамгийн эхний өдөр НБА-д орон анхны жилдээ тоглож буй Рooke vs Sophomores буюу хоёр дахь жилдээ тоглож байгаа тоглолтонд Ах нар дүү нарыгаа 116-122 харьцаатайгаар хожсон байна. Энэ тоглолтонд хоёрдахь жилдээ тоглож буй Кэвин Дурайнт үнэхээр чадварлаг тоглогч болохоо харуулж 25 довтолгооныхоо 17 нь ажмилттай болгож 46 оноо аван энэ өдрийн МPV болон тодорчээ. Ингээд та бүхэндээ хэд хэдэн зургийг нь хүргэе!



2 дахь жилдээ тоглож байгаа багийн дасгалжуулагч Дуайт Ховард


Анхны жилдээ тоглож буй залуусын дасгалжуулагч нь Дуайн Уэйд