Thursday, February 5, 2009

Ж.Капоно аврага хамгаалах өрсөлдөөн


Үндэсний сагсан бөмбөгийн Холбооны Бүх Оддын тоглолт удахгүй болох гэж байгаа билээ. Энэ үеэр Цагиргин дээрээс довтлох, Гурван онооны шидэлт, Ур чадварын үзүүлбэр гэсэн 3н төрлийн тэмцээн хамт болдог билээ. Энэ удаагийн Цагиргин дээрээс довтлох тэмцээн өнгөрсөн жилийн аврага Дуайд Ховард, Нэт Робинсон, Рүүди Фернандис, Рүди Гей нар оролцохоор болсон билээ. Харин Ур чадварын тэмцээнд Тони Паркер /Спэрс/, Дэвин Харрис/Нью-Жерси/, Жамер Нельсон /Орландо/, Деррик Рози /Чикаго/ нар оролцохоор болжээ.

Энэ удаагийн гурван онооны шидэлтэнд 2 жил дараалан түрүүлсэн Жэйсон Капоно аврага хамгаалахаар, түүнтэй өрсөлдөхөөр Майк Бибби /Атланта/, Дэни Грэнжер /Индиана/, Рашед Луис /Орландо/, Деакүан Күүк /Майми/ нар тодроод байна. Энэ жилийн бүх оддын тоглолт нилээн сонирхолтой болох нь дамжиггүй болоод байна.

0 Сэтгэгдэл: