Thursday, February 5, 2009

Бөхөнг намнаад үйлдэл дээрээ баригджээ.


Дэлхийн улаан номонд бичигдсэн амьтдын нэг бол бөхөн. Энэ амьтан Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говьд л байдаг. Гэтэл саяхан тус аймгийн Дарви сумын хоёр этгээд 11 бөхөн намнаад газар дээрээ баригджээ. Дархан цаазтай энэ амьтны нэг нь л гэхэд сая гаруй төгрөгөөр төлөгдөх гэнэ. Бөхөн алсан хүмүүс төлбөр төлөөд зогсохгүй гэмт хэрэгтэн боллоо.
Бөхөнгийн маханд биш эврэнд нь хүмүүс шунадаг. Түүний эврийг эмчилгээнд хэрэглэдэг гэлцдэг. Өөрсдөө хэрэглэхдээ биш урьд хөрш рүү гаргаж хэдэн юань олж авах сонирхлоор ийнхүү шунадаг ажээ.

0 Сэтгэгдэл: