Wednesday, February 11, 2009

Чоно хэзээ ч эзнээсээ салдаггүй байжээ


Зэрлэг чоно хүнд дассан сонирхолтой явдал болжээ. Гэхдээ тэрхүү чоныг багаас нь тэжээгээгүй, нэг л өдөр өөрөө үүдэнд нь ирээд суучихсан байсан бөгөөд үхтлээ яваагүй аж.
Энэ явдал Австралийн нэгэн тосгонд болжээ. Газар тариалан эрхэлж амьдардаг 27 настай Чарлис өглөө эрт босч гадаа гарахад үүдэнд нь чоно сууж байжээ. Айсандаа гэрээсээ гаралгүй хэдэн цаг болсон Чарлис өөрт нь хор хүргэхгүй, харин тусламж хүсээд байгааг ойлгон аажмаар дөхөхөд зүгээр л дээшээ хараад хэвтээд өгч. Түүний гэдэс ямар нэгэн юманд урагдаж хувилсан байсан бөгөөд Чарлис шархыг нь цэвэрлэж өгөөд явуулжээ. Энэ явдлаас хойш чоно явалгүй яг л тэжээвэр нохой шиг хамтдаа амьдрах болжээ.

0 Сэтгэгдэл: