Thursday, February 19, 2009

Леброн Жеймс 2010 оны Slam Dunk-д оролцоно гэлээ.


58 дахь удаагийн "Бүх Оддын Тоглолт"-ын Слам Данкын тэмцээнийг үзэж байсан Леброн Жеймс 2010 оны "Слам Данк"-ын тэмцээнд оролцохоо мэдэгдлээ.Түүний хувьд өмнө нь олон санал ирж байхад байнга татгалзсан хариу өгч байсан бол энэ удаад өөрөө оролцоно гэдгээ амаллаа.



ТМАС улирлыг дуусгалаа.

ТМАС энэ улирлын тоглолтыг дуусгах нь түүний хувьд өвдгөндөө мэс ажилбар хийлгэхээр болж байгаа юм байна. Тэгэхээр Хьюстэнчүүд энэ улирлын онооны лидергүйгээр тоглолтыг дуусгахаар боллоо. Түүний орон зайг гараанд Артест нөхөж байгаа билээ.


Финалын MVP Б.Расселийн нэрээр солигдлоо

"Бүх Оддын тоглолт"-ын MVP-ийг дараа жилээс эхлэн домогт тоглогч Б.Расселийн нэрэмжит болгон гардуулахаар боллоо. Түүний хувьд одоо 75 насыг зооглоод байгаа билээ. Энэ алдарт хүний нэрэмжит болгох шийдвэрийг "Бүх Оддын Тоглолт"-ын дараа Дэвид Стерн хэвлэлийн бага хурал дээр ийм шидвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл: