This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Sunday, December 27, 2009

2009.12.26-ны LAL vs SAC 112-103


LAL vs SAC 112-103

Өнөөдрийн энэ тоглолт үнэхээр ширүүхэн боллоо. Сакроменто талбай дээрээ хүчирхэг тоглолтыг үзүүлж байлаа. Тэр тусмаа багийн лидер байхгүй байхад Б.Удрих 23 оноо, 6 дамжуулалт, 4 самбар хийсэн бол Шинэ тоглогч T. Evans 18 оноо, 5 дамжуулалт, 2 самбар хийлээ. Харин эсрэг багаас Коби 38 оноо, 4 дамжуулалт, 7 самбар, Газол 24 оноо, 11 самбар, 3 дамжуулалт хийснээр баг нь ялалт байгууллаа. Хоёр удаа цаг суган тоглолт маш ширүүхэн өрсөлдөөнтэй боллоо.

Sunday, December 20, 2009

Павлюченко багаа орхихоо мэдэгджээ...



Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Лондоны “Тоттенхэм” клубын довтлогч Роман Павлюченко өнөөдөр 28 нас хүрч байна.

Спортынхны Оны шилдэг хэн бэ?

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөрт чоно” наадам хаяанд ирлээ. Монголын үндэсний олимпийн хороо, “Юнител” компани, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран 2009 оны шилдэг тамирчдыг шалгаруулах санал асуулгыг олон нийтийн дунд зарласан. Уг санал асуулгыг энэ сарын 20-нд авч дуусах бөгөөд өчигдрийн байдлаар шилдэг тамирчдад 35, шилдэг дасгалжуулагчид 14 хүний нэр ирсэн байлаа.

Өмнөх “Бөрт чоно” наадмуудад спортын топ дөрөв гэгдэх чөлөөт бөх, жүдо, буудлага, боксын тамирчдын нэрсийг түлхүү оруулдаг байсан. Харин энэ удаа шатар, чөлөөт, жүдо, сүмо, кураш, үндэсний бөх, сонирхогчдын сүмо, волейбол, буудлага, байт харваа, бокс, кикбокс, хөлбөмбөг, электрон спорт, гүйлтийн цана гэсэн 16 төрөлд нэр дэвшүүлжээ.

Thursday, November 26, 2009

Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсны 85 жилийн ойн мэнд хүргэе!


БНМАУ 85 жил

Монголынхоо нийт ард түмэнд амжилт хүсье.

Sunday, November 22, 2009

Холливудын од Стивен Сигал Монгол бүсгүйтэй хуримлана.




Сонирхолтой мэдээ байхаар нь тавьчихлаа...Уншаарай

Асашёорюү vs Хакухо нар 50% хийлээ.



Күшюү башё эхлээд 8 хоног болж байна. Шинэ шинэ рекордын төлөө хүчтэй өрсөлдөөнийг хийж буй Их аврага Давгадорж, Аврага Хакухо нараар удирдуулсан 42 сумоч барилдаж байгаа билээ. Их аврага Давгадорж 25 түрүү, Даваажаргал жилийн хамгийн олон даваа буюу 85 төлөө өрсөлдөж явна. 

Thursday, November 5, 2009

Асашёрюv Д.Дагвадорж шийтгэлээс мултарлаа



Хатуу дэг жаягтай сумогийн холбооныхон гурван бөхөд сануулга өгчээ. Тоёоношима, Котошогикv, Асасэкирюv нарыг сумог алдаршуулах зорилгоор зохион байгуулдаг vзvvлэх тоглолтод идэвхгvй хандан өглөөний дасгалдаа ирсэнгvй гэж шийтгэжээ. Дээрх гурван сумоч Киото мужийн Сикоку аралд очихдоо өөрсдийн сурч байсан дунд сургууль дээрээ очин зугаалсан байна. Тус сургуульд их аварга Асашёорюv Д.Дагвадорж мөн сурч байсан боловч бөхийнхөө vvргийг сайн биелvvлсэн байна. Хэдийгээр сануулга авсан гурван сумочоос дутахааргvй гэм хийж цагаан будааны архи уусан боловч бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн болохоор энэ удаа шийтгэлээс мултарсан аж.

"Чингис Хаан" Дэлхийн цомд Монголчууд багаараа 2-р байр




Мэдээгээ бичилгүй их удаан завсарлалаа. Одоо л бичээд байя.

Т.Дэлгэрмөрөн тэнсэн авлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр дуучин Т.Дэл гэрмөрөн,түүний найз Б.Батзориг нарыг шүүх хурал боллоо. Тэд энэ оны долдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Хар сарнай” хамтлагийн С.Амарман дахын гэрт архидан согтуурч, хоорондоо маргалдаж зодолдсон аж. С.Амармандахын эхнэр н.Бөрт-Үжин Баянзүрх дүүргийн цагдаад дуудлага өгчээ. Албан үүргийнхээ дагуу очиж арга хэмжээ авах гэсэн н.Нямдорж цагдаад Т.Дэлгэрмөрөн эсэргүүцэл үзүүлж, эрүүг нь хуга цохисон байна. Харин Б.Батзориг нь цагдаагийн мөрдсийг урж тасад сан аж. Дуучин Т.Дэлгэрмөрөнд Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2, Б.Батзоригт 230-р зүйлийн 2-оор яллахаар төлөвлөсөн байсан юм. Шүүх хуралд шүүгчээр Д.Чулуун хүү, н.Одонтуул, н.Саран туяа, яллагчаар Ж.Отгонбаяр, Т.Дэлгэрмөрөнгийн өмгөөлөг чөөр н.Хишигбаатар, Б.Бат зоригийн өмгөөлөгчөөр н.Хувцагаан, гэрчээр Н.Хадбаатар оролцсон.

Шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнгийн хувьд 2004 оны 11 сарын 17-нд Чингис зочид буудлын урд Амай хочит н.Золжаргалыг зодож, духыг нь цөмөлж, хамрыг нь хугалсан хэрэг, дахин сөхөгдсөн байв. Тус хэрэг өмнө нь хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, хэд хэдэн удаа түтгэлзүүлэгдсэн ажээ. Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхийн цагдаа н.Нямдоржын хохирлыг Т.Дэлгэр мөрөн нэг сая 300 мянган төгрөг, Б.Батзориг 50 мянган төгрөгөөр барагдуулсан байлаа. Шүүх хурал өчигдрийн 14.00 цагийн орчимд эхэлж гурван цаг гаргуй хугацаанд үргэлжлэв. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг зарим зүйл дээр зөрсөн юм. Т.Дэл гэр мөрөн шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө “С.Амармандахын гэрт Б.Батзориг бид гурав жаахан уугаад, сайхан сууж байсан. Гэтэл Б.Батзориг санаандгүйгээр, татаж байсан тамхиныхаа цогоор миний цээжийг түлчихсэн.

Харин би цочсондоо Б.Батзоригыг түлхсэн бөгөөд манай хүн унахдаа нэг гараараа ширээн дээрх зүйлсийг унаган, нөгөө гар нь миний хамар руу санамсаргүй цохьчихсон юм. Түүнээс биш маргалдаж зодолдсон зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт С.Амармандахын эхнэр н.Бөртө-Үжиний өгсөн мэдүүлэгтэй эрс зөрсөн. Мөн дуудлагаар очсон цагдаа н.Нямдорж тэдний хувцсыг өмсүүлэлгүй авч явах гэсэн, гаранд нь өчиг хийж гавлах гэж оролдоход маш их өвдсөн учраас өөрийн мэдэлгүй цохьсон гэсэн нь мөн л зөрж байв. Шүүгдэгч Б.Батзоригийн хувьд хохирогч н.Нямдорж, гадуур хувцас болон гутал өмсүүлэлгүй авч гарах гэхэд нь эсэргүүцэж ханцуйнаас нь татахад мөрдөс нь оёдлоороо урагдсан гэж мэдүүлэг өгсөн байв. Энэ мэтчилэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүх хурал дээр болон хавтаст хэрэгт өгсөн цөөнгүй мэдүүлэг зөрж байлаа. Өмгөөлөгч н.Хишигтбаатар хохирогч н.Нямдоржын эрүүг хугалсан нь эргэлзээтэй гэсэн баримт гаргаж ирсэн. Хавтаст хэрэгт хохирогч н.Нямдоржын эрүүний хугарлын хоёр рентген зураг хэзээ авахуулсан нь тодорхой бус сохолж балласан, дүгнэлтийг нь бичсэн эмчийн гарын үсэг байхгүй байгаа зэрэг нь эргэл зээтэй байна гэдгийг мэдэгдсэн.

Харин яллагчаар ажилсан Ж.Отгон баяр прокурор “Тус хэргийн мөр дөн байцаалтын явцад хохирогч н.Нямдоржтой өөрийн биеэр уул заж байсан. Эрүүндээ аппарат зүүсэн явж байсан. Хоол унд зажилж идэж чадахгүй гуурсаар хооллож, эмнэлэгт 14 хоног хэвт сэн. Энэ бүхнээс эрүү хугараагүй гэсэн үндэслэл байхгүй, бие болон сэтгэл санааны их хохирол учирсан” гэсэн. Шүүх хурлын төгсгөлд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнд Улсын яллагч Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2-д заасны дагуу, жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил нэг сарын хугацаатай хорих ял оноохоор төлөвлөснийг нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэсэн юм. Б.Батзоригт жирийн дэглэмтэй хорих ангид нэг жилийн хугацаатай ял эдлүүлэх зүйл заалтыг мөн өөрчилж тэнсэн өглөө.

2.3 кг алт гаргах гээд бүтэлгүйтэв

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд улсын хилээр 2.3 кг алт гаргах гэсэн этгээдийг саатууллаа.
Гэмт этгээдийг Амарбаяр гэдэг бөгөөд Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэргээр уг алтаа тээвэрлэж яваад баригдсан аж. Алтыг хилээр гаргахад шаардлагатай зөвшөөрлийг Монгол банкнаас авах ёстой. Гэтэл гэмт этгээд Монгол банкнаас зөвшөөрөл авах нь битгий хэл гаалийн бүрдүүлэлтгүйгээр алтыг нууж явсан байна. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлээр ял оноодог билээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.


Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээлэл /2009-11-05/

2009 оны 11 дүгээр сарын 5-ны байдлаар

11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 706, хөдөө орон нутагт 178, нийт 884 байна.
Нийт 17 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 8, Баянхонгор 3, Булган 5, Говьсүмбэр 16, Дархан-Уул 23, Дорнод 11, Дорноговь 17, Завхан 3, Орхон 13, Өвөрхангай 17, Өмнөговь 2, Сэлэнгэ 18, Төв 10, Увс 1, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 46 хүн эмчлэгдэж байгаагийн 29 нь онош батлагдсан, 17 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн байдлаар мэдээгээр нийт 19602 хүн амбулаториор үйлчлүүлснээс 3031 буюу 15,4 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.



Tuesday, October 27, 2009

Барселоначууд шилдэг нь


Барселоначууд шилдэгүүдийг түүлээ.

Испаний хөлбөмбөгийн шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Мадридад явагдлаа. Өнгөрсөн улиралд гайхалтай тоглон Испаний багуудаас анхлан требль хийсэн Каталоны Барселона клуб энэ ёслолын ажиллагаан дээр ”доминант” байсан байна. Реал Мадридийн Икер Касильясыг эс тооцвол бүх байрлал дээр Барсагийн тоглогчид шилдэгийн шагналыг бөөнджээ. Депортивогийн ахмад хагас хамгаалагч Хуан Валерон цэвэр тоглолтын шагнал, харин дээд лигт шинээр дэвшин гарч ирсэн Тенерифе клуб Сегунда лигийн бүх шагналуудыг ”хамсан” байна.

Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын талаарх товч мэдээлэл

2009 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар

10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 392 болж өмнөх өдрөөс 15 тохиолдлоор нэмэгджээ.
Эдгээр нэмэгдсэн тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нийт 340 тохиолдол болсон байна.

Хөдөө орон нутагт Дархан-Уул 13, Сэлэнгэ 10, Төв 9, Өвөрхангай 6, Дорноговь 5, Хэнтий, Говьсүмбэр аймагт тус бүр 3, Дорнод 2, Өмнөговь 1 нийт 52 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 83 хүн эмчлэгдэж байгаагийн 33 нь онош батлагдсан, 50 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Мөн өдрийн 8 цагийн байдлаарх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 16127 үзлэг хийгдсэний 7578 буюу 47 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 4 тохиолдол бүртгэгдлээ.


Цай үүссэн түүхээс...

Цай үүссэн түүхээс
Хүн төрөлхтөн цайг 600 мянган жилийн тэртээгээс мэддэг болсон бөгөөд ном сударт хамгийн анх МЭӨ 2700 оны үед тэмдэглэгджээ. Анх Хятадууд цайны ургамлыг олж эмчилгээний журмаар (амьдралын гал) гэж нэрлэн хэрэглэж эхэлсэн. 6 зууны үеэс Хятадын хаад ноёд дээдсийн хүрээнд тансаг хэрэглээнд зориулан ашиглаж байсан. Үүнээс хойш гурван зууны дараагаар Хятадын хүн амын дунд дэлгэрч хүмүүсийн үндсэн ундааны хэрэглээнд орж иржээ. Цайны ургамлыг Хятадад 2500 жилийн тэртээгээс тариалан ашиглаж эхэлсэн. 9 зууны үеэс Японд хэрэглэж эхэлсэн бөгөөд бүр сүүлд 18 зууны үед Японы эзэн хааны эмч цайны ургамлын цус шингэлэх, элэг дэлүүг цэвэрлэх, ядаргаа сульдааг багасгах нөлөөг олж ирүүлсэн байна. Харин Европод 1517 онд Протугалчууд цайны ургамлыг авчирсан. Голландын худалдаачид Хятадаас цайны ургамлын бутыг нууцаар авчирч Индонезод тариалан 1610 оноос Голландад оруулж 1664 оноос Англид нэвтрүүлсэн байна.

Англичууд цайг халуун дотноор хүлээн авч цай уух, цайны ёслолыг анх бий болгож цайг өргөн хүрээтэй хэрэглэх болсон. Оросод 1638 онд Оросын элчин Василий Старков, Монголоос (Алтайн Улсын Хааны бэлгийг 64 кг цай) авчирснаас хойш Оросын хаад, ноёдуудын дунд өргөн хэрэглээ болж цаашид дэлгэрсэн. 1814 оноос Никитины батоникийн цэцэрлэгт хүрээлэнд эхлэн тариалан ашиглах болжээ. Ингээд цай нь 18-р зуунаас Европын орнуудад ихэд дэлгэрэн кофетэй өрсөлдөхүйц ундаа болж Франц, Испани, Герман зэрэг орнуудын хүмүүсийн дунд дуртай ундааны хэрэглээ болж эхэлсэн. Тухайн үед цайны ургамлын түүхий эдээс болж АНУ (кофег хэрэглэдэг) Англи (цайг хэрэглэдэг) хоёр орон өрсөлдөж кофе цай хоёрыг өнөө хүртэл өрсөлдүүлэн хэрэглэж байна. Монгол оронд эхлээд Алтан хааны үед Хятадаас дамжуулан авч хэрэглэж байсан боловч сүүлдээ Оросоос цай авч өргөн хэрэглэдэг болжээ. Жишээ нь : Дэлхийн 2 дайны үед Оросоос цай орж ирэхээ больсон учраас нутгийн зэрэг ургамлаар цай хийж бэлтгэх ажлыг өргөн хүрээтэй явуулж байсан бөгөөд 165 тн ургамлын ногоон цай (Хөвөн оройт, Мягсансанжаа) бэлтгэн хэрэглэж байсан мэдээ байдаг. Одоо манай улс өргөн хэрэглээний цайг Хятад, Энэтхэг, Цейлон, Орос зэрэг дэлхийн олон орнуудаас авч хэрэглэхээс гадна өөрийн орны ургамлын баялагаас (Их тайга, Энхжин, Мөнхжин гэх мэт) олон төрлийн цайг бэлтгэн хүнсний болон эмчилгээний чиглэлээр өргөн хэрэглэх боллоо. Дэлхийд цайны ургамлыг тариалан ашигладаг 4 том улс байна. Эдгээр улсууд нийтдээ 1.5 сая га талбайд цайны ургамлыг тариалж жилдээ 2 сая орчим тн хуурай цай үйлдвэрлэн гаргадаг. Жишээ нь : Энэтхэг 500 мянган тн, Шриланк 210 мянган тн, Хятад 200 мянган тн, Орос 100 гаад мянган тн цай тус тус үйлдвэрлэн гаргаж байна. Цайны ургамалд танина 12%, уураг 16%, сахар 1.5%, кофейн 4%, теофлеин, теобромид зэрэг алкалоидууд байхаас гадна витамин Р, РР болон эфирийн тос зэрэг биологийн идэвхт бодис зонхилон агуулагддаг. Эдгээр биологийн идэвхт бодисын биологийн шинж чанар нь хүний биеийн алжаал япаргааг тайлах, зүрх, тархины судсыг тэлэх, оюуны болон биеийн хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх цайны үйлдлийг хадгалж байдаг. Жинхэнэ цайны ургамлуудаас гадна эмийн шинж чанар нь бүхий зарим ургамлуудыг дээр үеэс эхлэн Европ, Дорно дахины ардын эмнэлэгт цай байдлаар чанаж ундаанд хэрэглэж иржээ. Тусгай боловсруулалт хийгээгүй ургамлын хатаасан навчийг “ногоон цай ” гэж нэрлэн хэрэглэдэг. Манай оронд Хөвөн оройтыг (уулын цай, шонхор цай, өндөр улаан цай), нохонй хошууны навчийг (ногоон цай) гэж нэрлэн өдгөөг хүртэл уламжлан хэрэглэсээр байна. Түүнчилэн хус, гүйлс, монос, тавилгана, даль зэрэг мод бутны навчийг гүлзээлгэнэ, бадаан, инж, буурлын навч, цээнэ, туйпланцар, сөд өвсний үндэс шимтэглэйн навч цэцгийг цайнд өргөн хэрэглэж байжээ. Энэ мэтчилэн ургамлаар цай хийж ундаанд хэрэглэж байсан уламжлал олон улс үндэстэнд түгээмэл тохиолддог.
Ургамлаас бэлдсэн цайны тухай
Урагмлаас бэлдсэн цай гэдэг нь аятайхан үнэр, амттай, цайны төрөлд байдаг шүлтлэг урвалттай өвс, навч, цэцэг, үндэс эсвэл тэдгээрийн холимогоос бэлдсэн халуун ханд юм. Ургамлаас бэлдсэн цай нь өөрийн өвөрмөц шинж чанартай байдаг. Тухайлбал ходоод шархтай өвчтөнд өвдөлтийн үед нь жинхэнэ цай хэрэглэхэд цочроон өвдөлтийг улам ихэсгэдэг бол Нарийн навчит хөвөн оройт, Нугын шимтэглэйн (мягмансанжаа) навч, цэцгээр ижил хэмжээтэй (1:1) цайны зэхмэл хийж чанаж уухад толгой өвдөх, нойр муудахад сайнаар нөлөөлж алаал, ядаргааг амархан тайлж ажиллах чадварыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр ургамлыг манай ард түмэн дээр үеэс цай орлуулан хэрэглэж ирсэн уламжлалтайгаас гадна уг ургамлуудын цэцэг, навч нь витамин С, танин, катехины төрлийн бодисууд бага хэмжээний алколоид, микро элементүүд, сахар, пектин зэрэг биологийн идэвхт бодисууд агуулдагаараа хүний биеийн алжаал ядаргааг тайлах, хоолны шингэцийг сайжруулах үйлдэлтэй гэж үздэг байна. Ургамлын гаралтай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн цайг өдөр тутам эсвэл удаан тогтмол хэрэглэж болохгүй бөгөөд тодорхой хугацаанд эмчийн хяналтын дор тогтоосон тун хэмжээгээр хэрэглэх нь зохимжтой юм. Сүүлийн үед Европын болон Азийн олон орнууд янз бүрийн үйлчилгээтэй эрүүлжүүлэх эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинж чанартай цайг хийж өргөн ашиглаж байна. Манай ард түмэн хүнсний болон эмчилгээний зориулалтаар уламжлан хэрэглэж ирсэн тодорхой шинж чанар бүхий олон ургамлуудаас цай бэлтгэж ундаанд хэрэглэж байсан бөгөөд Ардын эмнэлгийн хүрээлэнгээс Батрашийн навчаар хийсэн хоолны шингэц, ходоод гэдэсний үйл ажиллааг сайжруулах, тайвшруулах, хөлөргөх үйлчилгээтэй “Анхилуун цай”, Адамсын Тэрэлжийн (цагаан даль) цэцгээр хийсэн биеийн тамир тэнхээ сайжруулах, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сэргээх үйлчилгээ бүхий “Далийн цай” зэрэг эрүүлжүүлэх чанартай цайг өргөн хэрэглэж ирлээ.
Цайны ханд бэлтгэх арга, ажиллагаа
Жижиглэсэн ургамлыг шил буюу шаазан саванд, эсвэл данх, халуун саванд хийж дээрээс нь шаардагдах хэмжээгээр буцлам халуун ус хийнэ. Хуурай ургамалд шингэхийг тооцоолж усыг 10-15% илүү хэмжээгээр авна. Дараа нь хандлах савырг сайн таглаад буцалж байгаа устай саванд хийж 15-20 минут байлгана. Хугацаа дуусмагц хандыг гаргаж 45 минут хөргөсний дараа 4-5 давхар самбай буюу өөр төрлийн шүүх даавуу ашиглан шүүж, дахин хөвөнгөөр шүүнэ. Шүүсний дараа хэрэглэсэн самбай, хөвөнгөө базаж, ханд хэмжээндээ хүрэхгүй бол усаар хөвөн самбайг норгож шахаад хандаа хэмжээнд нь хүргэнэ. Бэлтгэсэн ханд нь дулаан газар хадгалахад гашлах, хөгцрөх, ялзрах зэргээр амархан мууддаг тул хандыг зөвхөн 1-2 өдөрт багтаан хэрэглэх хэмжээгээр бэлтгэж гэрэлгүй, сэрүүн газар хадгалж хэрэглэнэ. Цайны энгийн хандыг цайны ба хоолны халбагаар эсвэл бусад хэмжүүртэй саваар хэмжиж хэрэглэнэ.

Monday, October 19, 2009

Гана Дэлхийн аврага боллоо.


Гана аваргаллаа.



Хөлбөмбөгийн залуучуудын ДАШТ Египетэд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд хамгийн ширүүхэн багуудын тоонд орон үзэгчдийг алмайруулж байсан Ганын шигшээ багийнхан домогт Бразилын залуучуудын шигшээ багийг торгуулын цохилтоор буулган авчээ.

Monday, October 12, 2009

Хөдөлмөрийн баатрууд маань юу болов...





Монгол Улс нэг хэсэг баатруудаар амьсгалсан гэхэд болно. Спортын залуухан баатрууд маань хөрөнгө мөнгийг ч ёстой хүүлэх шиг болсон гэхэд хилсдэхгүй.

Saturday, September 26, 2009

Чөлөөтийнхөн 1 мөнгө, 1 хүрэл медальтай



Монголчууд 1 мөнгө, 1 хүрэл медальтай.

Данийн Хернинг хотноо болсон Чөлөөт бөхийн ДАШТ-нд манай баг тамирчид урам муутайхан барилдааныг үргэлжлүүлж ирсэн билээ. Шийдвэрлэх барилдаануудад муу барилдсанаас учраа бүртээ дийлдэн шагналт байрнаас хүртэл мултарч байсан ч Өнөрбатын 10-р байранд орсон амжилтаар буцах нь гэсэн итгэлийг төрүүлээд байсан билээ. Гэвч Монголын эмэгтэй баг тамирчидаас 67 кг-ийн жинд Бадрахын Одончимэг, 72 кг-ийн жингийн Очирбатын Бурмаа нар хүч үзэж мөнгө, хүрэл медаль авч Эх орон Элгэн саднаа баярлуулж энэ жилийн Дэлхийн аваргын тэмцээнүүдэд Монголчууд хэрхэн бэлтгэлтэй байгаа харууллаа.

Friday, September 25, 2009

Алдарт уяач Эрдэнэчулууны Хос шаргын тухай дуу



Хос шарга дууг та бүхэндээ хүргэж байна.


Үг Д.Агваан Ая Н.Баасандорж
Хос шарга
Дуучин Д.Баасандорж

Энгүй хурдан хос шаргаа
Энэ наамдын түрүү шаргаа
Эрдэнэчулууны унаган шаргаа
Эрсдэж хальсан хайран шаргаа

Алдар толгойг тойрсон шарга
Амгай тэнийтэл хадуурсан шарга
Ахин төрсөн дүү шарга
Ахын захиасыг даасан шаргаа

Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга

Уясан эзний найдвар шарга
Унасан хүүхдийн урам шаргаа
Уурга хэрэггүй баригдах шарга
Улсын наадмын түрүү шаргаа

Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа

Төрийн наадмын түрүү шарга
Түмэн олны хайртай шарга

Цагаан гүүний шарга унага
Цамцаа дэрвүүлсэн хүүгийн шарга
Цайвар дэлтэй тод шарга
Цагийг эзэлсэн хурдан шаргаа

Торгон жолоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга

Торгон жолоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга
Түмэн олны хайртай шарга


Дууг татах бол : http://share.gogo.mn/VzCCufzCn7781253897454/Hos%20sharga.mp3

Wednesday, September 23, 2009

Челси Пример Лигийг тэргүүлсээр л...


Челси Английн лигийг тэргүүлж байна.



Английн аврага шалгаруулах Пример лигийн тоглолтууд маш сонирхолтой өрнөж байна. Хүчирхэг багуудын хороонд ширүүн тулаан өрнөсөөр л байна.Дараагийн тоглолт 09.26нд болох бөгөөд шилдэг тоглогчоо Риал өгсөн МЮ-ын хувьд одоогоор нэг хожигдол хүлээгээд байгаа билээ. Ингээд хамтдаа Английн Пример Лигээр амьсгалцгаая.

Аки башё үргэлжилсээр...


11 дэх өдрийн онцлох барилдаан Асашёорюү - Харумафүжи

Аки башёгийн 10 дах өдөр үргэлжилж өнөөдөр 11 дэх өдрийн барилдаан болох гэж байна. Өнөөдрийн байдлаар Их аврага Асашёорюү 10-0 гэсэн амжилттайгаар тэргүүлж байгаа бол Хакухо 9-1, Котоүшү 8-2, Котомицүки 8-2, Баруто 8-2, Хокуторики 8-2 гэсэн амжилттай түүний араас нэхэж явна.

Өдрийн онцлог барилдаан бол яах аргагүй Асашёорюү - Харумафүжи нарын хооронд болно. Мөн тэргүүлэгчдийн араас нэхэж буй Котоүшү - Баруто хоёрын хооронд болж хэн тэргүүлэгчдийн байраа хадгалж үлдэхээ шийднэ дээ.

Бусад Монгол сумочдын хувьд :

Харумафүжи 7-3
Какүрюү 7-3
Токтэнкү 5-5
Мооконами 4-6
Күктэнхо 2-8
Асасэкирюү 2-8
Шотэнро 1-9 гэсэн амжилттайгаар дээд зиндааны сумочид явж байгаа бол Жүрюо зиндааны сумочдын хувьд :

Тамаваши 8-2
Хакуба 5-5
Коорюү 4-6
Tokusegawa 3-7
Hoshikaze 3-7 гэсэн амжилттай явж байна.

Хөлбөмбөгийн мэдээ





Саумэйл Это`O Барсаленоос мөнгө нэхэж байна.


Wednesday, September 16, 2009

Аваргуудын лиг эхэллээ



2009-2010 оны Аваргуудын лигийн тоглолт өчигдөр орой эхэллээ. Эхний тоглолтууд их ширүүхэн өрсөлдөөн дунд сайхан явагдаж өнгөрлөө.

A хэсгийн эхний тоглолтууд :

1.Ювэнтус /Итали/: Бордо/Франц/ 1 : 1

Гоол : Яквинта /1:0/ - Плашил /1:1/

Ювентус: Буффон, Касерес, Легротталье, Каннаваро (Зебина, 66), Гроссо, Фелпио Мелу, Маркизио, Тиагу /Поульсен, 81/, Жовинко (Каморанези, 73), Яквинта, Амаури.

Бордо: Каррассо /Раме, 55/, Шальме, Планюс, Сиани, Тремулина, Фернандо Менегаццо, Диарра, Плашил /Гуффран, 77/, Гуркюфф, Вендель, Шамах.

Шар хуудас: Сиани, 65. Жовинко, 68.

Шүүгч: Эвребе /Норвеги/.

2.Маккаби Х /Израиль/ – Байерн /Герман/ – 0:3 /0:0/

Гоол: ван Бюйтен/0:1/, Мюллер /0:2/, Мюллер/0:3/

В хэсгийн эхний тоглолт

1.Вольфсбург /Герман/ – ЦСКА /Орос/ – 3:1 /2:0/
Гоол: Графите /1:0/, Графите/торгуулийн цохилт 2:0/, Дзагоев/2:1/, Графите/3:1/

2.Бешикташ /Турк/ – Манчестер Юнайтед /Англи/ – 0:1 /0:1/
Гоол: Скоулз

Бешикташ: Хакан Арыкан, Ибрахим Каш, Феррари, Сивок, Эрнст, Сердар Озкан /Юсуф Шимшек, 59/, Ибрахим Юзюльмез, Экрем Даг, Родригу Табата /Тельо, 69/, Голошко /Нихат Кахведжи, 84/, Нобре.

Манчестер Юнайтед: Фостер, Эвра, Видич, Невилл, Эванс, Андерсон, Валенсия /Пак, 83/, Кэррик /Бербатов, 63/, Нани, Скоулз, Руни (Оуэн, 64).

Шар хуудас: Сивок, 6. Нобре, 53. Видич, 90.
Шүүгч: Риццоли /Итали/

С хэсгийн эхний тоглолт

1.Цюрих /Швейцар/ – Реал /Испани/ – 2:5 /0:3/
Гоол: Криштиану Роналду/0:1/, Рауль /0:2/, Игуаин /0:3/, Маргайрас /торгуулийн цохилт 1:3/, Ажерт /2:3/, Криштиану Роналду /2:4/, Гути /2:5/.

2.Марсель /Франц/ – Милан /Итали/ – 1:2 /0:1/
Гоол: Инзаги /0:1/, Хайнце /1:1/, Инзаги /1:2/.

Д хэсгийн эхний тоглолт

1.Челси /Англи/ – Порту /Португал/ – 1:0 /0:0/
Гоол: Анелька 48.

Челси: Чех, Иванович, Коул, Рикарду Карвалью, Терри, Эссьен, Лэмпард, Баллак, Малуда, Калу /Беллетти, 77/, Анелька.

Порту: Элтон, Бруну Алвеш, Фусиле, Роланду, Перейра, Раул Мейрелеш, Гуарин, Кристиан Родригес /Варела, 64/, Мариано Гонсалес /Фалькао Гарсиа 54/, Фернанду, Халк.

Шар хуудас: Эссьен 15, Малуда 18, Фернанду 78.

Улаан хуудас: Фернанду 90+1.

Шүүгч: Плауц (Австрия).

2.Атлетико /Испани/ – АПОЭЛ /Кипр/ – 0:0

Атлетико: Серхио Асенхо, Уйфалуши, Альваро Домингес, Переа /Синама-Понголь 67/, Пабло, Хурадо, Паулу Ассунсау, Клебер Сантана /Макси Родригес 51/, Агуэро, Форлан, Симау.

АПОЭЛ: Хиотис, Паулу Жорже /Грнчаров 45/, Контис, Мораиш, Пурсаитидис, Хараламбидис /Сациас 67/, Косовски, Пинту, Хаджи, Хрисостомос, Жевлаков /Паулиста 81/.

Шар хуудас: Контис 24, Сациас 8, Паулу Ассунсау 90.

Шүүгч: Томсон /Шотланд/.

Sunday, September 13, 2009

А.Аверсон дөрөв дэх багтаа ирлээ.



НБА-ийн супер оддын нэг А.Аверсон Мемфис Гризлис багт ирлээ.


НБА-д 13 жилийг үдэж байгаа Филадальфи 76 багийн лидэр тоглогчдын нэг байсан Аллен Аверсон НБА-д орсон цагаасаа хойш дөрөв дэх багтаа ирлээ. Түүний хувьд 76 багт 1996 онд орж 10 жилийн хүчин зүтгэснийхээ дараа 2006 онд Дэнверт Наггетс багт шилжин ирж тэнд хоёр улирлыг үдсэн билээ. Энэ хугацаанд Кармилогийн хамт багийн лидерийн үүргийг сайн гүйцэтгэж байсан ч 2008 онд Детройтод солилцоогоор очсон юм. Энэ хугацаанд багийхантайгаа ойлголцож тоглож чадаагүйн улмаас сүүлдээ гараанд гарахаа больж багаа орхих бодолтой байгаагаа хэлсэн нь одоо эцэс болж Мемфис Гризлис багтай Албан ёсны гэрээ байгууллаа.

Түүний шинэ багтаа хэрхэн хурдан идээшихийг л харах л үлдлээ.Амжилт Аверсон





П.Сэрдамба Боксын Дэлхийн аврага боллоо.


П.Сэрдамба Дэлхийн аврага
/Бичлэг нь байгаа/

2008, 2009 онууд Монгол түмэний хувьд Дэлхийд гайхагдсан сайхан үйл явдалуудаар дүүрэн он жилүүд өнгөрч байгаа гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх буйзаа.
2008 онд бид Олимпийн 3 аврага, 2 мөнгөн медальтантай, Харин 2009 онд 2 Дэлхийн аврага, 2 мөнгөн медальт хэд хэдэн хүрэл медальтангууд тодорлоо.


Италийн Милан хотод болж буй Боксын ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай оролцож 48 кг жинд өрсөлдсөн МУГТамирчин П.Сэрдамба ОХУ-ын тамирчинг 3 үед 10-5 харьцаагаар ялж Монгол түмэндээ Боксын Дэлхийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг авчирч чадлаа. Монголчууддаа дахин дахин баяр хүргэе!



Харин 51 кг-ийн жинд тоглосон Н.Төгсцогтын хувьд насандаа байхгүй амжилтыг гаргаж Дэлхийн аврагын мөнгөн медалийг эх орондоо авчирч чадлаа.Энэ хүүхдийн ирээдүй цаашид улам өсөн нэмэгдэх нь дамжиггүй бизээ. Н.Төгсцогтын хувьд 17 настай билээ.

64 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнх-Эрдэний хувьд харамсалтайгаар Кубын тамирчинд ялагдаж хүрэл медалийн болзол хангасан юм. Мөнх-Эрдэнийг ялсан Кубын тамирчин АНУ-ын тамирчинг ялж Дэлхийн аврага болсон юм.

Монголчууд багийн дүнгээр 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиараа 6-р байрт орлоо. Бахдам амжилтыг авчирсан Монгол хөвгүүддээ баярлалаа.

Thursday, August 27, 2009

Х.Цагаанбаатар Дэлхийн аврага боллоо.


Х.Цагаанбаатар Дэлхийн аврага боллоо.

Голландын Роттердам хотноо зохиогдож буй Дэлхийн Аврага шалгаруулах Жудо бөхийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөн жин бүрт хүчтэнүүд маань өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр орой Улаанбаатар хотын цагаар 22.40 минутын үед Монгол Улсын тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 66 кг-ын жинд Испанийг бөхийг оноогоор ялан Дэлхийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Түүний хувьд Олимпын хүрэл медальтай бөгөөд Монгол Улсын Олимп, Дэлхийн медальтай анхны тамирчин болж байгаа юм. Ингээд Х.Цагаанбаатартаа Монголынхоо нийт ард түмэний өмнөөс болон хувиасаа халуун баярын мэнд хүргэе!

Үлдсэн бүх Жүдочиддоо аврагын төлөө урагшаа гэж хэлий дээ.

Wednesday, August 26, 2009

Туулай тэжээх бол...


Туулайг ч бас нохой муурны адил гэрийн тэжээмэл амьтан болгон тэжээж болдог, туулайг хүнд дасдаггүй хүйтэн амьтан гэж боддог бол та эндүүрч. Бүр нялхаас нь аваад өөртөө дасгаад тэжээвэл муухан нохой муурнаас дээр амьтан шүү. Хэрэв өөрт чинь сайн дасчихвал гадаа аваад гарвал хойноос чинь дагаад гүйнэ, зарим сэргэлэн туулай нэрээ мэднэ, нэрээр нь дуудангуут дэлдэгнээд л гүйгээд ирнэ гээд боддоо, хөөрхөн байгаа биз! Гэхдээ туулайг цаг үргэлж гэртээ сул тавих хэрэггүй. Юм мэрэх хоббитой болохоор тогонд залгаастай уртасгагч, хамаг цалингаараа авсан үнэтэй ширээг чинь мэрж л орхино. Тийм болохоор туулайгаа гэртээ хэдэн цаг дэгдүүлж чилээг нь гаргачихаад буцаагаад үүрэнд нь хийх хэрэгтэй.Үүр нь ямар ч том туулай чөлөөтэй тарвалзаж хэвтэхээр том, төмөр байвал зүгээр. Зарим айл цаасан хайрцганд хийнэ гээд байдаг, цаасан хайрцаг чинь туулайны шүдний загатнааг л гаргах эд,тэрийг чинь хэдхэн хормын дотор мэрж нүх гаргаад өөрөө гарах гэж чихэж байгаад гацаад нэг бол бурхан болно, нэг бол гарч гүйгээд юмыг чинь тааваараа мэрнэ, тэгснээс зүгээр л сул тавь!



Туулайны баас шээс их хурц үнэртэй, гэхдээ энэ нь астма, гамериттай хүнд сайн гэдгийг сонин дээрээс харж байсан юм байна.Тэрийг уншаад бодоод байсан чинь намайг жил бүрийн өвөл зовоогоод байдаг гамерит алга болчихсон юм шиг байна лээ.
Үүрэндээ шээж баагаад байх үнэн зовлонтой, туулайд чинь ч тухгүй, хэн л баас шээсэн дээрээ хоолоо идээд хэвтэхийг хүсэхэв дээ! Туулайгаа бүжин байхаас нь туулайны жорлонд бие засуулаад сургачихвал сул гүйж байх үедээ нэг ширхэг ч хоргол гаргахгүй их боловсон амьтан шүү, зарим нэг тэнэг нохойноос л дээр ухаантай амьтан.
Туулайг их үржил сайтай амьтан, 28-31 хоног бүжингээ тэгээд л гаргадаг. Бүжингээ төрүүлээд л 4 хоногийн дараагаас дахин үржих болоцоотой болдог гэсэн, аймар үржил сайн байгааз! Туулай чинь устэй амьтан даа, тэгвэл бүжингээ гаргах гэж байгаа ээж туулай өөрийгөө төрөх болохоо мэдэнгүүт гэдэс гүзээнийхээ бүх үсийг зулгаагаад бүжингүүдээ өлгийдөх ор бэлдээд өөрөө улаан нялга юм болдог юм байна лээ.Би төрөөд 1 хонож байгаа бүжин харж байсан, аймаар ч гэх юм уу, юу ч гэмээр юм аягүй жижигхэн, үсгүй, нүдгүй( нүд нь нээгдээгүй), жижигхэн чихтэй хулгана шиг хүрэхээс ч аймар. Тийм болохоор тийм юмнаас айдаг хүн туулай тэжээвэл төрүүлнэ гэвэл худлаа байх шүү.

Харин хэд хоног болоод үс нь ургаад, чих нь томроод, нүд нь нээгдээд жинхэнэ туулай төрхөндөө ороод ирэхээр үнэхээр эгдүүтэй. Туулай дуу гаргадаггүй амьтан гэдгийг хүн бүр мэднэ, харин жижигхэн бүжин өлсөхөөрөө аймар орилдог юм байна лээ, би бүжинтэйгээ 2уулхнаа гэртээ байж байгаад (би түүнийг худалдаж аваад ганц л хонож байсан юм) тэврэх гээд хүрсэн чинь аймар орилсон, би бүр үхтлээ цочоод золтой аваад шидчихээгүй. Тэгээд алим нухаад өгсөн чинь гөлөг өлсөхөөрөө яадаг билээ яаг тэрэн шиг үхлээ үхлээ, амаа олохгүй идээд унтаад өгсөн.Уг нь бүжинг ч бас эхээс нь салгаад сүү орлуулагч өгөх ёстой юм байна лээ.Надад олдоогүй болохоор ногоо цагаагаар л өсгөсөн, болдог л юм байна. Нээх туулайн ферм энэ тэр гэхгүй, зүгээр л гэртээ тэжээх гэж байгаа бол туулайгаа засуулж, хөнгөлүүлсэн нь дээр. Бас л хавдар юу юу ч билээ өвчин тусах магадлал өндөр болдог гэсэн. Муур шиг нүүр биеэ их угаадаг болохоор ходоодонд нь их хжэмжээний үс хуримтлагддаг, тиймээс сайн самнаж илүү үсийг нь авч байх хэрэгтэй.Хумс нь хурц, тэврэхэд саад болдог учир ойр ойрхон авч байгаарай.
Туулайны сайн тал нь гадаа авч гарч салхилуулна гэж байхгүй, вакцин, тариа будаа хийлгэхгүй, хичнээн цагаар ч хамаагүй үүрэнд нь хорьход хуцаж, мяавлахгүй, завгүй үедээ хэдэн ногоо шидэж өгчихөөд л, амар амьтан шүү. Гэхдээ туулайны ааш янз янз, манай Миффи лав өлсөхөөрөө агсан тавьдаг. Үүрэндээ байгаа аяга, тоглоом ер нь юу л байна бүгдийг нь авч шиднэ, үсэрч цовхорно, урдны тэжээж байсан ямар ч туулай тийм байгаагүй. Ер нь туулайг усанд оруулаад хэрэггүй гэдэг, би зөрүүд болохоороо хааяа хааяа угаагаад, бактерийн эсрэг юм цацчихдаг, яадаг юм, цэвэрхэн л байсан нь дээр шт тээ?
Хүмүүс туулайндаа бараг л юу л бол юу идүүлдэг, бараг хонь гаргачихаад шөлийг нь уулгуулж байж магад шүү. Би бол хэдхэн юм өгдөг,туулайны хоол,талх, шинэ цэвэр өвс, угаасан ногоо, жимсний хальс гэх мэтийг л. Туулай угаасаа л махчин биш юм чинь мах өгч болохгүй, би бүр муурандаа ч болсон мах өгдөггүй.Ус бол хүссэн хэмжээгээр нь өгөх хэрэгтэй.

Үүрний хувьд чилээгээ гаргаад хэвтчихээр, аяга таваг, тоглоом нь багтчихаар, байн байн сул гүйлгэх боломжгүй бол жорлон нь бас орчихоор хэмжээтэй байвал зүгээр.

Хүн дунджаар 100 насална

Америкийн Харвардын эмзүйн сургуулийн эрдэмтэд орчин үеийн хүмүүс удахгүй дунджаар 100 нас хүрнэ хэмээн баталж байна. Тэд хүний насыг бүхэл бүтэн 25 жилээр уртасгах чадвартай шинэ эмийн бүтээгдэхүүн гарган авсан гэнэ. Одоогоор уг бэлдмэлийг зөвхөн өт, ялаа, хулгана зэрэг амьтад дээр туршиж үзсэн нь амжилттай болсон бөгөөд хүн дээр турших ажил ирэх сард тодорхой болох юм байна.
Бараг зуу гаруй жил анагаах ухаан хүний насыг хэрхэн уртасгах талаар судлан шинжилж байгаа билээ. XIX зуунд эмэгтэй хүний дундаж наслалт 45 байсан бол өнөөдөр 85 болсон нь бараг хоёр дахин уртассаныг илтгэж байгаа. Энэ нь хүн халдварт өвчлөлөөр нас барах нь багассантай холбоотой юм. 1934 онд хүн хэрэглэж буй өөх тосны хэмжээгээ багасгавал нас уртасдаг гэдгийг тогтоосон.


Гэхдээ хүн төрөлхтөн өөх тосноос бүр мөсөн татгалзаж чаддаггүй учраас эмч, эм зүйчид нь хүнийг урт удаан амьдруулах өөр арга зам хайх болсон юм. Харвардын эрдэмтдийн бүтээсэн энэхүү бэлдмэлийг одоогоор Резвератрол гэж нэрлэдэг бөгөөд найрлагад нь зөвхөн улаан усан үзмэнд байдаг ургамлын бодис ордог байна. Энэхүү "anti aging wonder" нь зөвхөн нас уртасгаад зогсохгүй хүний биед тухайлбал, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, зарим төрлийн хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх юм. Францын ард түмэн орой бүр хундага дарс хүртэж байвал эрүүл байхаас гадна урт насалдаг хэмээн ярьцгаадаг билээ.

Эх сурвалж www.gogo.mn

Saturday, July 18, 2009

Нагоя башёг 3 сумоч тэргүүлж байна.



Нагоя башё үргэлжилсээр л байна.

Ардын хувьсгалын 88, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойтой давхцан эхэлсэн Нагоя башё тэмцээнийхээ тал замыг туулах гэж байна.

Энэ сарын барилдаан хэд хэдэн онцлог байдлаар үргэлжилж байгаа билээ. 5-р сарын башёд анхны түрүүгээ авсан Харумафүжи Бямбадорж Ёкозүна цолны төлөө дайралтыг хийж байгаа билээ. Харин Асаршёорюү Их аврага маань ээлжит 24 дэх түрүүгээ авахын төлөө барилдаж байгаа бол Хакухо Даваажаргал ээлжит түрүүгээ авахын тулд ширүүхэн дарайлтыг хийж байгаа шинэлэг сайхан тэмцээн эхлэж байна. Монголчуудын хувьд дээд зиндаанд 10-лаа барилдаж байгаа билээ.

Түрүүлэхийн төлөө шаргуу бэлтгэл хийсэн Харумафүжи маань 2 дахь өдөр Котошогикүд, 5 дахь өдөр Аранд унаснаар ерөнхийдөө Аврага болох болзолдоо хүрэх нь хэцүү боллоо. Гэхдээ тэмцээн дуустал 8 өдөр байна. Үлдсэн бүх барилдаандаа давчихаад түрүүлчихвэл 2 түрүүлсэн гээд Аврага өгч болох л юм. Амжилт хүсье Харумафүжи Бямбадорждоо.

Харин монголчуудын хувьд үнэхээр боломжын барилдаж байна. Давгадорж 7-0, Даваажаргал 7-0, Хүчитбаатар 6-1, Харумафүжи 5-2, Шэнтори 5-2, Мооконами 3-4, Дашням 3-4,Какүрюү 2-5, Цэвэгням 2-5, Тамаваши 2-5 гэсэн амжилттайгаа явж байгаа бол Манай хоёр их аврагын хамт Котоүшюү Озэки 7-0 гэсэн амжилттай явж байна. Тэдний араас Котомицүки 6-1, Аминишики 6-1, Баруто 6-1, Токтэнкү 6-1 гэсэн амжилттай хошуучилж явна.

Thursday, July 16, 2009

Мотоспортын Азийн АШТ Монголд


Мотоспортын Азийн АШТ Монголд
Мотоспортын Азийн аварга шалгаруулах цуврал тэмцээний хоёрдугаар гараа манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Хоёр хоногийн дараа буюу энэ сарын 18-19-нд Морингийн даваанд болох уг тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХМ Ази тивийн аварга Э.Халиунболд, Б.Ган-Од нарын шилдэг тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн байна. Манай улсад анх удаа болох гэж буй тэмцээнд 10 орчим орны тємєр хєлєгтнvvд оролцох бєгєєд Ираны тамирчид хоёр дасгалжуулагч, хоёр тамирчны хамтаар хоёр хоногийн өмнө Улаанбаатарт ирээд байгаа аж.

Харин Азийн мотоспортын холбооны ерөнхийлөгч Филиппин улсын иргэн өөрийн тамирчдаа дагуулан урьд шөнө Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд буужээ. Тэмцээнд оролцохоор гаднаас ирж байгаа тамирчид албан ёсоор өчигдөр бэлтгэлдээ орсон байна. Одоо хятад, япон, солонгос тэргvvтэй долоон улсын тамирчид манай эх оронд ирэх юм байна.

Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал



Тараг эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал


Эмэгтэй хvн болгон оворгvй, vргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг.
Гэтэл амьдрал дээр зарим нэгэн зvйл санаснаар болно гэж vгvй. Хvvхнvvд маань гэр орны тvмпэн савны угаалгын зэрэгцээ эрхэлж байгаа ажил тєрєлдєє ядарч цухалдсандаа нvvрнийхээ будаг шунхаа ч арилгалгvй унтчихдаг тал бий. Гэхдээ энэ нь оворгvй харагдахын тулд олон цаг толины өмнө суун, нєгєє муу нvvрнийхээ арьсанд элдэв тєрлийн химийн бодис тvрхэж бас өдөр бvр салонд очих шаардлагатай гэсэн vг биш. Харин та дор дурьдсан шиг зарим нэгэн зєвлєгєєг өдөр тутмын амьдралдаа баримталж, аар саархан гэмээр энгийн зvйлээр өөрийгөө тордоход л хангалттай юм.

•Йогийн өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод нvд, дух, гарын шуу, хvйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хvйтэн усаар шавшиж занш. 6-10 удаа. Гайхалтай vр дvн єгнє шvv.

•Єглөө бvр буцалсан ус уу. (Зөгийн балтай бол бvр сайн). Энэ нь єтгөн хаталт, хоол боловсруулалтанд тустай.

•Өглөөний цайгаа хөнгөн, чанарлаг болго. Ер нь бага багаар хооллож занш. Махан хоол байлаа гэхэд бага зэрэг лууван vрэхээс бvv залхуур.

•Тараг байнга хэрэглэ. Эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал.

•Өглөө бvр нvvрэндээ элдвийн будаг шунх тvрхэх шаардлагагvй. Хамгийн сайн будаг ч химийн агуулгатай байдгийг анхаар. Ер нь юу ч тvрхэхгvй байх нь нvvрний арьсыг амрааж єгдєг.

•Нvvр чинь будагтай л бол яаж ч ядарсан арилгаж унт.

• Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган явж бай. Биеийн жинг хэвийн хадгалахад сайн талтай.

Японы уургаар хооллож турах дэглэм


Японы уургаар хооллож турах дэглэм

Хэрэв та энэхvv жороор турвал 14 хоногт 7-8кг жин хасна. Энэ хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгvй.

Харин буцалсан усыг хvссэн хэмжээгээр ууж болно.

Анхааруулахад: Энэ хугацаанд зєвхєн жорд дурдсан хоолыг дарааллын дагуу идэх ёстой. Ингэснээр бодисын солилцоо зєв явагдана. Жин нэгэнт хасагдсаны дараа жирийн хоолоо идэж болно. Гэхдээ давс, элсэн чихэр, спиртийг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

I єдєр
- єглєє хар кофе
- єдєр чанасан єндєг 2ш, байцааны салат, томатны жvvс
- орой шарсан загас, байцааны салат

II єдєр
- єглєє хар кофе
- єдєр шарсан загас, байцааны салат
- орой vхрийн чанасан мах, 1 аяга тараг

III єдєр
- єглєє хар кофе
- єдєр тvvхий єндєг Зш, чанасан лууван, хатаасан бяслаг
- орой алим Зш

IV єдєр
- єглєє хар кофе
- єдєр шанцай, олив болон лимоны шvvстэй бууцай, ногоон салат
- орой vхрийн чанасан мах, чанасан єндєг 2ш, байцааны салат

V єдєр
- єглєє лимоны шvvсээр амталсан тvvхий лууван
- єдєр чанасан загас, томатны жvvс
- орой шарсан загас, байцааны салат

VI єдєр
- єглєє хар кофе
- єдєр тахианы мах, тvvхий лууван эсвэл байцааны салат
- орой чанасан єндєг 2ш, тvvхий луувангийн салат

VII єдєр
- єглєє цай
- єдєр vхрийн чанасан мах, жимс
- орой тахианы мах, тvvхий лууван эсвэл байцааны салат

8 дахь єдрєєс дахин I єдрийн хоолноос эхлэн дараалан иднэ. Энэ завсар 1ш vзэм ч идэж болохгvй. Зєвхєн ус ууна. Дэглэм барьж дууссаны дараа элсэн чихэр, давс, спирт их хэмжээгээр хэрэглэвэл зовж байж хаясан хэдэн кг- аа маш хурдан буцаан олох магадлалтай. Энэ дэглэм нь богино хугацаанд жин хасах гэсэн хvмvvст тохиромжтой бєгєєд жорны дэс дараа орцыг яс дагах хэрэгтэй. Маш их уураг агуулсан дэглэм тул унтахын ємнє идэж болохгvй. Энэ дэглэмийг удаанаар эсвэл олон удаа хэрэглэж болохгvй. Биеэнд эргээд хор болж болзошгvй учир нь уурган дээр vндэслэгдсэн тул организмд нvvрс ус дутагдана. Дэглэмийг 2 жилд 1 удаа барина. Настай болон хэт тарган хvмvvс маш анхааралтай хэрэглэх ёстой.

Хаанаас : Гэр бүлийн сонин 2009/10

Ямар батгыг шахаж болохгvй вэ?


Ямар батгыг шахаж болохгvй вэ?

Батгыг хамаагvй шахсанаар нөсөөжилт сорвижилт vvсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм.

Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.

Гөвдрvvт батга. Энэ батга нь янз бvрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрvvт тууралт нvvр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгvй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь тvрхээд орхи.

Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гөвдрvv маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлvvлсэн нь дээр.

Гvн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс vvсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хvлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гvн сорвижилт vvсгэнэ.

Бєєгнєрч гарсан батга. Батганы хамгийн хvнд хэлбэр. Энэ vед том зангилаа vvсч, єєхєн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хєхєрсєн єнгєтэй байна. Хоорондоо нийлж буглаа vvсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггvй. Сорвижилт нь маш гvн, овон товон нvхтэй эдгэдэг учраас. Мєн нуруу цээжээр гарах нь ч бий.

Ямар шинжилгээ хийлгэх вэ?
-Хелико бактерын шинжилгээ
-Цусны ерєнхий шинжилгээ
-Демодекс шинжлэх
Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.

Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа


Элбэгээ ерөнхийлөгчөө, энэ Ц.Жанлавыг хар даа

-Монгол улс хуультай гэдгийг мэдрүүлээд өгөөч, Ц.Жанлав, Л.Амгалан мэтийн эрх дархтнуудад…-Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй, хоёр орон сууц болон хоёр байгууламжаа бусдад худалдаж олсон 50 сая төгрөгийн орлого, “Дорнод бөхийн өргөө”-нөөс олдог орлогоо нуун дарагдуулсныг Авлигатай тэмцэх газар тогтоосон билээ. Энэ нь Ц.Жанлав даргын хувьд огцруулах хангалттай үндэслэл байсан юм. Учир нь Авлигын эсрэг хуульд төрийн улс төр, захиргаа тусгай албан тушаалд байнга, эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу тусгай албан сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан зэрэг этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын хууль зөрчсөн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан болохыг Ерөнхий сайд С.Баярын сонорт хүргэсэн ч тусыг эс олов. Нохой сүүлээ… гэгчээр Ерөнхий сайд АТГ-аас ирүүлсэн шаардлагыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт илгээжээ. Харин Б.Долгор сайд Дорнод аймгийн ИТХ-ын мэдэлд шилжүүлснээр эл хэрэг ёстой л “нохойн баас” болж хувирсан.
Учир нь Дорнод аймгийн Н.Хүрэлбаатар тэргүүтэй ИТХ-ын тэргүүлэгчид “Засаг дарга Ц.Жанлав хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн эсэх нь хамаагүй, сайн ажилладаг учраас огцруулахгүй” хэмээн 18 тоот тогтоол гаргасан юм. Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргын асуудлыг аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцээд, олонхийн саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл зөвхөн ИТХ-ын тэргүүлэгч хэдхэн хүн шийдэж, тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэн 18 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх хэргийг авч хэлэлцээд ИТХ-ын 18 тоот тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Харин Дорнодын ИТХ гэж хуулиас дээгүүр орших, том “толгойтой” байгууллага шүүхийн эл шийдвэрийг үл ойшоож, Ц.Жанлав даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлынхаа жагсаалтаас нэг мөсөн хасчээ. Ингээд Ц.Жанлавын гэх тодотголтой хэрэг үндсэндээ замхрах тийшээ хандлаа.
Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй гэдэг хэрнээ амьдрал дээр Ц.Жанлав шиг байж, араа дааж чадвал хууль зөрчиж болохын тод жишээ нь энэ бололтой. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэгчээр хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг дарга Ц.Жанлав хээвнэг ажлаа хийгээд явж байх юм. Хууль зөрчсөн Засаг дарга, хууль зөрчсөн Засаг даргаа хууль зөрчиж өмгөөлж авч үлдсэн, шүүхийн шийдвэрийг үл хайхрагч Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох нь өнөө хэр бүрхэг байна. Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга хатагтай Л.Амгалан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэрнээ гэмгүй царайлаад ажлаа хийгээд явж байгаа нь бас л Ц.Жанлав шиг араа дааж чадсаных биз ээ. ИТХ, Ерөнхий сайд хүртэл эл хэргийг үл тоосон болохоор одоо эцсийн найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж л болж үлдэх шив. Шударга л байцгаая л даа.

www.sonin.mn-ээс авав...

Tuesday, July 14, 2009

Наадмын шинэ цолтонууд


Энэ жилийн наадам сонирхолтой сайхан үйл явдалаар үүрэн болж өнгөрлөө.


Үндэсний бөх :

Даян аврага Г.Өсөхбаяр /Далай аврага байсан/

Улсын Заан М.Өсөхбаяр /У.Н байсан/

Улсын харцага Д.Батболд /У.Н байсан/
Улсын харцага Ө.Бат-Орших /А.А/

Улсын начин Ц.Содномдорж /А.А/
Улсын начин С.Мөнхбат /Ц.А/
Улсын начин Э.Энхбат /А.А/
Улсын начин Н.Батзаяа /А.А/


Сурын харваа :
Эрэгтэй Б.Баярсайхан түрүүлж Улсын мэргэн
Эмэгтэй Г.Батзаяа түрүүлж Улсын Мэргэн

Шагайн харваанд Төмөр замын багийнхан дөрөв дэх түрүүгээ авлаа.

Харин Дархан түмэн эх Шарга азрага зургаа дахь түрүүгээ улсын наадмаас авлаа.

Sunday, July 5, 2009

В.Серина 3 дахь түрүү ба Федерерийн 15 дахь ялалт

Уймболдон их гайхалтай өрнөлөө. Дэлхийн эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч Надаль бэртлийн уламаас оролцооггүй, шилдэгүүд эхний шатуудад бүдэрсэн зэрэг олон гайхалтай үйл явдалууд болон тэмцээн дууслаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Эгч дүү Уйламсууд шалгарсан бөгөөд Серина Уймбилдоны 3 дахь, Их дуулгын 11 дэх түрүүгэ авсан юм. Тэд мөн эмэгтэй хосын төрөлд аваргалсан юм.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Рожер Федерер Их дуулгын 15 түрүүгээ авч Марат Сафины тогтоосон амжилтыг эвдэхийн тулд Энди Родиктой тоглон түрүүлж чадлаа.





Friday, July 3, 2009

ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ 803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ

803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙН

БАЯРЫН ХӨТӨЛБӨР


7 дугаар сарын 10. Баасан


8.00-10.20 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

10.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт

10.00 Сурын харваа Сурын талбайд

10.30 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баярт зориулсан “Монголын сайхан орноор” дүрслэх урлагийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд

11.40-12.00 Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол

13.00-15.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт


15.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд



7 дугаар сарын 11. Бямба

8.00-10.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт


11.00 Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 803 жилийн ой, Ардын Хувьсгалын 88 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр явагдана/

11.50-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.00-16.40 Их насны морьдын уралдаан / Хүй долоон худагт/

13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа

14.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа / Шагайн асарт/

14.00 Сурын харвааны хасаа харваа /Сурын талбайд/

15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа

18.30-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага


7 дугаар сарын 12. Ням

8.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

9.00 Сурын харвааны шигшээ харваа /Сурын талбайд/

9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

10.00 Шагайн харвааны шигшээ харваа. /Шагайн асарт/

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

11.30-13.40 Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

14.10-14.30 Үндэсний сурын шилдэг харваачдын үзүүлэх харваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа

16.00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.


16.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

16.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн

харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

17.20-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Начин” “Харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа

18.45-19.05 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа

19.45-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

20.05 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 803 жилийн ой, Ардын Хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн тугийг төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.

/тусгай хөтөлбөрөөр/


7 дугаар сарын 13. Даваа


11.00 Уяачдын баяр “Хүй долоон худаг” дахь морь барианы талбайд болно. /тусгай хөтөлбөрөөр /




ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ

803 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 88 ЖИЛИЙН ОЙН

БАЯРЫН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛ, СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭРИЙН

ХӨТӨЛБӨР


7 дугаар сарын 8. Лхагва


12.50 Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбишийн дурсгалд зориулсан хөшөө дурсгалын цогцолборын нээлт

7 дугаар сарын 9. Пүрэв


10. 00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 10. Баасан гараг


15:00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 803 жилийн ой, Ардын Хувьсгалын 88 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

7дугаар сарын 11. Бямба гараг

10:00-22:00 “СОЁЛЫН НААДАМ” Хүй долоон худагт болно

7 дугаар сарын 12. Ням гараг


10:00-18:00 “СОЁЛЫН НААДАМ” Хүй долоон худагт үргэлжилнэ

7 дугаар сарын 13. Даваа гараг


“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ” наадам Сүхбаатарын талбайд болно

10:00-11:00 Нээлтийн ажиллагаа, урлагийн тоглолт

11:00-12:00 Үндэсний хувцастай баярын жагсаал урлаг, соёлын байгууллагууд, иргэд оролцоно.

12:00-15:00 Загварын үзүүлбэр, урлагийн тоглолт, үндэсний тоглоом наадгай

15:00-17:00 Нийтийн бүжиг

17:00-18:00 Хаалтын ажиллагаа


Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулга

7-9 нд

18:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт


10-нд

18:00 Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

11-нд

18:00, 20:00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

12-13нд

18:00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт


12нд

20:00 “Наадмын үдэш” Үндэсний Их Найрал Хөгжмийн тоглолт


Нийслэлийн Улаанбаатар чуулга

9-13нд

17:00, 19:00 Жуулчдад зориулсан Ардын урлагийн тоглолт / Автайсайн хааны өргөөнд /

Дуурь бүжгийн Эрдмийн театр

11-нд

19:00 “Морин хуур” чуулгын концерт

Монголын Үндэсний цирк

06-18 нд

17:30 “Монгол наадам” жуулчдад зориулсан тоглолт

Нийслэлийн Соёлын төв өргөө

10-13 нд

19:00 “Маск” продакшны хошин урлагийн тоглолт

МҮЭ –ийн Соёлын төв ордон

10-13нд

17:00, 19:00 “Өнгөт инээд” entertainment хошин урлагийн хамтлагийн тоглолт

Үндэсний дуу бүжгийн “Түмэн- Эх” чуулга

09-13 нд

16:00 18:00 “Монгол аялгуу” жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолт

Улсын филармони

12 нд

19:00 Морин хуурын чуулгын тоглолт

Тэнгис кино театр

9-13 нд

11:00- 23:00 Үзвэрийн бүх танхимаар үйлчилнэ.

Өргөө кино театр

9-13-нд

10:00- 24:00 Үзвэрийн бүх танхимаар үйлчилнэ.


Соёмбо кино театр

9-13нд

12:00-24:00 Үзвэрийн бүх танхимаар үйлчилнэ.

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

6-14-нд

10:00-19:00 “Монголын сайхан орон” дүрслэх урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

10-15 нд

10:00 – 18:00 “Art international-2009” үзэсгэлэн

Үндэсний музей

8 -нд

10:00 “Морин хуур“ үзэсгэлэнгийн нээлт

9-13 нд

10:00 -18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ


Байгалийн түүхийн музей

9-13 нд

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Богд хааны ордон музей

9-13 нд

10:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ


Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

7-13 нд

9:00-18:00 Зураач Б.Номин, Д.Оросоо нарын уран бүтээлийн үзэсгэлэн

Улаанбаатар хотын Түүх шинэчлэн байгуулалтын музей

9-13 нд

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Хэлмэгдэгсдийн дурсгалын музей

9-13 нд

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Оюун ухааны олон улсын музей

9-10:нд

10:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Чойжин ламын сүм музей

9-13 нд

9:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

11-12нд

17:00 “Хөөмэйчдийн бэсрэг наадам”



Театрын музей

9-10нд

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

11-12нд

10:00- 17:00 Захиалгаар ажиллана

13нд

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Монгол костюмс төв

5-10нд

10:00-17:00 “Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдаа

Монголын залуучуудын холбооны хурлын танхимд

6-нд

10:00-13:00 Олон улсын эрдэм шинжилгээний хурал

Нүүдэлчдийн Соёл, Иргэншлийн ОУ-ын хүрээлэнгийн хурлын танхимд

19:00- 20:30 ”Гайхамшигт монгол хувцас” хувцас загвар, ардын урлагийн тоглолт Соёлын төв өргөөнд

7- нд

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” хувцас загварын тоглолт “Цонжинболдог” жуулчны баазад болно.

12:00-13:30 Загварын тоглолт Цонжинболдог танхимд

17:00- 18:30 Загварын тоглолт Цонжинболдог танхимд

01-10нд:

10:00-19:00 “Дээлтэй монгол” үндэсний хувцасны фото шалгаруулалт Монгол костюмс төвд

10:00-19:00 “Дэлхийд ганцхан дээлтэй монгол” фото зургийн үзэсгэлэн Монгол костюмс төвд


Монголын Дизайнеруудын холбоо


“Interfashion -2009” олон улсын наадам 7 дугаар сарын 9-10-нд Улаанбаатар хотноо болно

9-нд

18:00-20:00 Олон улсын үндэсний хувцасны анхдугаар наадмын нээлт Хан- Уул дүүрэг “SS club”-т

10–нд

17:00-19:00 Олон улсын үндэсний хувцасны анхдугаар наадмын хаалт, олон улсын үндэсний хувцасны загварын тоглолт

Богд уулын Жаргалантын ам, “Чингэсийн өргөө” цогцолборт

18 улсын 1771 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ оны эхний хагас жилд 82 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 389 иргэний бичиг баримтад шалгалт хийж, 33 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 91 иргэний гаргасан зөрчилд зохих арга хэмжээг авсан байна.
Мөн Монгол улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй нийт 460 иргэнд оршин сууж буй хаягаар шалгалт хийжээ. Шалгалтын явцад 318 иргэн хаягандаа байхгүй, нэг иргэн нас барсан, тухайн хороондоо бүртгэлгүй, хаяг тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн байна. Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан гадаадын 40 орны 919 иргэн, харьяалалгүй нэг хүнд 162 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Tuesday, June 30, 2009

НБА-ийн мэдээлэл





Солилцоо наймаа

Орландо энэ улиралын гайхалтай солилцоог хийлээ. Тэдний хувьд Нэтсийн хамгаалагч Винс Картер болон Райн Андерсон нарыг авч оронд нь Рафер Алстон, Кортни Ли, төвийн тоглогч Тонни Батти нарыг авлаа.

Мөн дараагийн солилцоо нь Шакил Онил Килевлинд Кавалерст багт ирлээ. Мөн Жамаул Крофорд Атланта Хоукст ирж байгаа юм байна.

Яао Мин улиралыг өнжиж магадгүй

Хятадын шигшээ болон Хиюстон Рокетс багын төвийн тоглогч 28 настай Яао Мин саяхны ПО-ын хоёрдугаар шатанд Лос Анжелес Лэйкерсийн эсрэг тоглож байхдаа авсан зүүн хөлнийхөө бэртлийн улмаас ирэх улиралыг өнжиж магадгүй байдалд ороод буй гэнэ. Яао Мин 08-09 оны улиралд 77 тоглолтонд оролцсон ч үүний өмнөх гурван улиралд хөлнийхөө бэртлийн улмаас ихэнхийг нь өнжиж байжээ. Тухайлбал 05-06 оны улиралд 21 тоглолтыг үзэгчийн суудлаас үзсэн бөгөөд, 06-07 онд 32 тоглолт, 07-08 онд 26 тоглолт тус бүр өнжиж байжээ. Гэмтэл авсныхаа дараагын хоёр өдөрт 8-12 долоо хоног гэгдэж байсан ч, өнгөрсөн долоо хоногт түүний эмч нар нягталж үзсэнийхээ дараа бүр хүндрүүлж бүтэн улирал тоглох боломжгүй гэж зарласан байна. Яао Мин ирэх улиралд 16 сая ногоон авах цалинтай юм байна. Түүнийг Хиюстон баг нь 2002 оны драфтын нэгээр сонгож байжээ.
Мөн 2004 онд солилцоогоор Орландогоос ирсэн өөр нэг гол тоглогч болох Трэйси Мкгрэйди ирэх улиралын эхний хагасыг өнжих нь тодорхой болчихоод байсан юм. .

Чөлөөт агентуудын мэдээлэл

Ерөнхийдөө багаасаа фри агент болох ёстой, эсвэл гэрээгээ цуцлах эрхтэй тоглогчид албан ёсоор чөлөөт тоглогчид болцгооно энэ нь 07.01 юм. Тэгвэл одоогийн байдлаар Орландогын гарааны довтлогч Туркын Легонир Хедо Торкуло багаа орхих нь тодорхой болоод байгаан байна. Хэдийгээр баг нь Нэтсийн Винс Картерийг авчирч илүү хүчирхэгжсэн нь түүнийг багаас явахад хүргэлээ. Өдгөө 30 настай Туркын Легонир од залуу маань өөрийн гэрээний сүүлийн жил болох 7.3 сая ногооноо голж илүү урт хугацаагаар тоглох, бас их цалинтайгаараа нэмүүлэхийг шаардаж байжээ. Гэвч баг нь Нисдэг эр Винсийг авснаар түүний цалинг нэмэх илүү мөнгөгүй болсон нь түүнийг чөлөөт тоглогчдын тоонд ороход нөлөөлсөн байна. Түүнийг ямар баг авах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг авсан баг мэдээж 7,3 саяас илүүг төлж бүрэлдэхүүндээ нэгтгэх юм. Нэдогйин хувьд багийн найруулан тоглохдоо гаргуун учир авсан баг нээх алдахгүй нь тодорхой.

Дараагийн Чөлөөт агент нь Индианагын 28 настай хамгаалагч Маркуйс Данилс ирэх жил авах ёстой 7.3 сая цалинтай гэрээнийхээ сүүлийн жилийг цуцалжээ. Уг нь Маркуйс Данилс энэ жил дунджаар 13.8 оноо дунджилж өөрийн карьерийн хувьд хамгийн өндөр амжилтаа гаргаж байсан ч харамсалтай нь 28 тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн нь түүнийг багтаа үүрэгээ багасгахад нөлөөлсөн юм. Түүний бэртэлтэйг ашиглаж улиралын сүүлээр Индианагын драфтаар сонгож авсан Брандон Раш тэсрэлт хийсэн бөгөөд үүнийхээ ачаар тэрбээр ирэх улиралд гарааны хамгаалагч болох гэнэ.

Өөр чөлөөт агентийн тоонд Атлантагийн Майк Бибби, Р. Мюррей нар юм байна.