Sunday, November 22, 2009

Асашёорюү vs Хакухо нар 50% хийлээ.



Күшюү башё эхлээд 8 хоног болж байна. Шинэ шинэ рекордын төлөө хүчтэй өрсөлдөөнийг хийж буй Их аврага Давгадорж, Аврага Хакухо нараар удирдуулсан 42 сумоч барилдаж байгаа билээ. Их аврага Давгадорж 25 түрүү, Даваажаргал жилийн хамгийн олон даваа буюу 85 төлөө өрсөлдөж явна. 


Тэмцээн эхэлснээс л сонирхолтой болж байсан бөгөөд кадубонд орсон Чейтайкай, дахин улам улам барилдах эрмэлзлэл төрсөн Кайо зэрэг сумочид үнэхээр сайхан амжилтыг үзүүлсээр явна. Ингээд эхний 8 өдрийн дараах байдлаар Давгадорж, Хакухо нар 8-0 гэсэн амжилттай яваа бол түүний араас Котоүшү 7-1, Ёшиказэ 7-1, Точиношин 7-1 гэсэн амжилттай явна. Харин түрүүлэнэ гэж үзэгчдийн тааварт байнга явдаг Харумафүжи озэки маань 3-5 гэсэн тааруухан амжилтыг үзүүлж байна.

0 Сэтгэгдэл: