This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Friday, December 31, 2010

HAPPY NEW YEAR 2011



Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ

VLC media player /NEW/



Аливаа нэгэн кино, клипийг үзэхэд гарахгүй эсвэл гацаад байна уу. Тэгвэл таньд төрөл бүрийн өргөтгөлтэй кино, клипийг төвөггүй саад үзэхийг санал болгож байна. VLC media player-ийг татаж авснаар таны асуудал шийдэгдэх болно.

Монгол цээрлэх ёсон


Монголчууд эртнээс бичигдээгүй аман хууль буюу уламжлалаа ёсчилон сахиж, түүнийг үр, хоч үедээ өвлүүлэн үлдээх арвин баялагтай, ёс жудагтай улс юм. Тиймдээ ч цээр ёс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд ертөнцийн учир шалтгаан хийгээд энергийн урсгалыг билэг оюунаараа танин мэдсэн ард түмний хууль ажээ.

Thursday, December 30, 2010

Dj Cool - Trance solution vol.001 (Шинэ жилийн Аялгуу)



Та бүхэнд Dj Cool-ийн анхны уран бүтээл болох Trance solution vol.001 (new year mix 2010-2011).mp3" хүргэж байна. Саяхан Mонголд ирээд party хийгээд буцсан Dj Sied Van Riel-ийн уран бүтээл энэ set-д орсон байна. Татаад сонсоорой. Давгүй аялгуу байна лээ.

ТАТААД СОНС

Tracklist
------------------------------

1. Sarantuya - Martya(remix).mp3
2. Skies & Kiholm - Lost & Found (Suncatcher Remix)
3. Mike Foyle pres. Statica - Sundown (Original Mix)
4. Tiesto Vs. BLK JKS - Dreaming (Original Extended Mix)
5. Roger Shah & Tenishia feat. Lorilee - Catch A Cloud (Tenishia mix)
6. Cosmic Gate Featuring Tiff Lacey - Open Your Heart
7. Nuera - The Lost Island (Original Mix)
8. Marcus Schossow & Reeves feat. Emma Hewitt - Light (Stoneface & Terminal Vocal Remix)
9. Sunlounger feat. Kyler England - Change Your Mind (Myon & Shane 54 Remix)
10. Super8 & Tab Feat. Alyna - Delusion - [Ronski Speed Pres.
11. Swedish House Mafia - One (Original Mix) www.music4you.hu
12. djs united - 12 - remember love (original mix)
13. Armin van Buuren - Fine Without You Feat. Jennifer Rene (Sied van Riel Remix) // By K-MeeL
14. George Acosta Feat. Tiff Lacey - I Know (Beat Service Proglifting Remix) - [HouseArena.net]
15. Geert Huinink & Sied Van Riel - Minimal Symphony (The Other Mix) [www.Club-Crew.pl]
16. Nadia Ali - Love Story (Andy Moor Vocal Mix)

Wednesday, December 22, 2010

Саксаүхьюмэний цогцолбор /SACSAHUAMAN/



Саксаүхьюмэн хэмээн нэрлэгдэх энэхүү ер бусын цогцолбор 1983 онд Дэлхийн Юнескогийн соёлын өвд бүртгэгджээ.

Tuesday, December 21, 2010

Бермудын гурвалжин /Чөтгөрийн гурвалжин /



Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн өмнөд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор Баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм.

Monday, December 20, 2010

Merry Christmas 2011 wallpapers /Татах/



Зургийн хэмжээ : 1024х780
Файлын хэмжээ : 9.03 MB


ТАТАХ

Гацуур Модны түүх


Шинэ жил, Зул сарын баярыг тансаг чимэглэлтэй мөнх ногоон гацуургүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл гацуур мод чимэглэх уламжлал анх хаанаас гарсан талаар та бүхэндээ хүргэж байна.


Гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор иржээ. Хүмүүс зул сарын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө эртний Египетчүүд 12-р сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж, гэртээ далдуу модны ногоон навч авчирдаг байлаа. Ромчууд өвлийн баяраар газрын бурхнаа магтан дуулж орон гэрээ ногоон навчаар чимдэг байв. Мэргэч төлөгчид царс мод ны мөчирт алтан алим өлгөдөг байсан аж. Дундад зууны үед улаан алим өлгөсөн мөнх ногоон мод 12-р сарын 24-нд тэмдэглэдэг. Адам, Евагийн баярын бэлэг тэмдэг болдог байв. Зул сарын модны тухай анхны бичвэр 16-р зуунд хамааралтай. Германы Страсбург хотын иргэд өвөл цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, ногоогоор чимдэг байж. Удалгүй энэ уламжлал Европ даяар тархжээ. Харин Англид уг уламжлал 3-р дугаар Георгийн эхнэр Герман гүнжийн ачаар орж ирсэн юм.

Тэрбээр Английн хаан ордны анхны гацуурыг зассан билээ. Тэгвэл 1840 онд Винзорт хатан хаан Виктория, Герман нөхөр Алберт Кобургскийн хамт хүхүүдэд зориулж гацуур зассан байна. ОХУ-д зул сарын гацуур мод 1840-өөд оны үед дэлгэрсэн аж. АНУ-д энэхүү уламжлалыг Германы цагаач иргэд авчирсан гэдэг. 1804 онд Дирборн буюу одоогийн Чикаго хотод бэхлэлтэд байсан Америк цэргүүд Зул сарын баяраар зэргэлдээх ойгоос гацуур огтлон авчирчээ. Гацуур мод моодонд улам орж, Америкийн өнцөг булан бүрт дэлгэрэх боллоо. Вильямсбург, Виржини, Чарльз Миннегрод хотод 1842 онд мод чимэглэх эд зүйл худалдаалж эхэлсэн бол 1851 рнл Марк Карр гэгч эр Нью-Йоркийн гудамжинд хоёр тэрэг дүүрэн гацуур мод авчирч наймаалсан нь АНУ-ын түүхэнд анх удаа гацуур мод худалдсан явдал юм. Тус улсын 14 дэх Ерөнхийлөгч Ф.Пирс Цагаан ордонд Зул сарын гацуур молд засах уламжлалыг нэвтрүүлсэн аж.

Ерөнхийлөгч К.Кулиж 1923 онд жил бүрийн Зул сарын баяраар Цагаан ордны урд талбайд болдог баярын гацуур модыг гоёж, гэрэлтүүлэх ёслолын ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн байна. 1966 оноос өнөөг хүртэл Зул сарын гацуур модны Үндэсний Нийгэмлэг хамгийн сайхан модыг Цагаан ордонд авчирч, цэнхэр өрөөнд залдаг болов. Мөн гацуур мод Мусульман шашинтай орнуудад ч нэвтэрч амжжээ. Жишээлбэл : 1960-аад орны үед Ираны нийслэл Тегеран болон Марокко улсад гацуур чимэглэсэн байна. Дэлхийн 2-р дайнаас өмнө Туркэд гацуур мод засаж байсан боловч ой модыг хамгаалах зорилгоор 1936 онд К.Ататюрк хориг тавив. Гацуур ургадаггүй зарим улсад баярын модыг өөр модоор орлуулдаг аж. Яагаад шинэ жилээр гацуур модыг чимэглэдэг болосн талаар олон таамаг бий.

Зарим нь гацуурыг ид шидтэй мод хэмээн үздэгээс болсон гэлцдэг ба өргөс нь муу зүйл, чөтгөр, шулмын халдлагаас хамгаалдаг гэж үздэг. Харин Герман эрдэмтдийнхээр бол хүмүүс өмнө нь гэртээ өөр төрлийн жимст модны мөчрийг усанд хийж тавьдаг байжээ. Зул сарын саяраар мод нь цэцэглэх ёстой аж. Гэтэл заримдаа цэцэглэж чадахгүй тохиолдол гардаг /энэ нь муугийн тэмдэг/ байснаас түүнийг мөнх ногоон гацуур модоор сольсон гэдэг. Бас нэг таамаглал нь үр жимсээрээ гоёж, боловсорч гүйцсэн гацуур модыг Библийн сударт "Диваажингийн мод" гэж нэрлэсэнтэй холбоотой байж магадгүй юм.


Friday, December 17, 2010

Taylor Swift "FEARLESS" цомог




Цомогт
1. FEARLESS
2. Fifteen
3. Love Story
4. Hey Stephen
5. White Horse
6. You Belong With Me
7. Breathe
8. Tell Me Why
9. You are not Sorry
10. The Way I Loved You
11. Forever & Always
12. The Best Day
13. Change
14. Teardrops on My Guitar

ТАТАХ

Saturday, December 11, 2010

Шинэ жилийн "WALLPAPER" татаад ав


Ямар нэгэн илүү үг хэрэггүй болов уу. Та бүхэн татаад өөрийнхөө компьютерийн нүүрийг чимэхэд болно.

ТАТАХ

Самандын Жавхлан "Өмөлзөж харамлах нутаг" цомог



Самандын Жавхлангын "Өмөлзөж харамлах нутаг" цомгийг хүргэж байна.

ТАТАХ

Цомогт дараах дуунууд багтсан :
1. Аниргүйхэн нутаг
2. Мөрөөдлийн дуу
3. Дэндүү их санаж дээ би нутагаан
4. Өмөлзөж харамлах нутаг
5. Энхрийхэн
6. Насандаа чамдаа дуртай
7. Чи минь байгаа хойно
8. Зүрхний эгшиглэн
9. Дүүрч учирсан дурлал
10. Миний багш
11. Хөх Монголын Өндөрлөг
12. Наран зүг
13. Дулаахан намар
14. Дөрвөн настай халиун
15. Нууцхан сэтгэлийн үг

Tuesday, December 7, 2010

Хайрт ээж Р.Төмөрсүхдээ Төрсөн өдрийн мэндийг хүргэе!




Ээжээ Би Таньдаа Хайртай


Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон

Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.

Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.

Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл
Нас насны намарт Мартагдана гэж үгүй.

Хайрт хүү Н.Мөнхбат, Охин Н.Одгэрэл, Н.Энхгэрэл, Хүү Н.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхнайрамдал

Thursday, December 2, 2010

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү хөших, хөөрөх өвчинд өртөмхий байдаг. Учир нь хүзүүний мөгөөрс, хүзүүний булчин нь удаан хугацаагаар суугаа ажиллахад сунаж татагдан улмаар ядаргаа бий болгодог.


Удаан хугацаагаар сууж, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгэн чөлөөтэй, тэгш сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулах бөгөөд дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх нь чухал. Байнгын суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтаа хөдөлгөж байвал сайн. Хөдөлгөхдөө зүүн баруун тийм нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана.

Мөн ойрын зайнаас толгойгоо бөхийлгөн юмыг удаан хугацаагаар харах нь шилэн хүзүүд муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хэртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд ач тустай.

Компьютерийн ард зөв суух зураг :


Wednesday, December 1, 2010

ДОХ-ын эсрэг Хамтдаа 12.01 /Бичлэг/




Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцдэг өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд мөн та бүхэнийгээ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэж Аюулгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлцгээе.


Sunday, November 28, 2010

Driver Magician 3.4.rar /Gogo share - NEW/


Driver Magician 3.4.rar /Gogo share/



Та бүхэндээ. Driver Magician 3.4-ийг хүргэж байна. Компьютерийн чинь Driver-үүд олдохгүй CD-гээ гээсэн бол та компьютертээ үүнийг суулгаад нэтээс асуудалгүй Driver-үүдээ татаад аваарай. Таньд амжилт хүсье!

Saturday, November 27, 2010

Ч.Санжаадамба Улс Тунхагласны 86 жилийн ойн барилдаанд түрүүллээ.


Цэргийн Хурц Арслан Ч.Санжаадамба "Бүгд найрамдах засаг тунхаглаж, Үндсэн хуулийг анх баталсан түүхт 86 жилийн ойн" хүчит 128 барилдсанаа анх удаагаа Ц.а цолтой бөх түрүүлэн олныг шуугиуллаа.

Азийн Наадамын Эмэгтэйчүүдийн анхны Алтан медаль


Азийн Наадам - 2010 амжилттай үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 72 кг жинд барилдсан Гэлэгжамцын Наранчимэг аваргын алтан медалийг Эзэн орны бөхийг илт давуу хоёр үед ялалт байгууллаа.

Friday, November 26, 2010

Утаатай Улаанбаатар эхэллээ.


Утаатай Улаанбаатар эхэллээ. Энэ бүгд та бүхэн санал нийлж байгаа байх. Монгол Улсын маань нийслэл ийм байх учиртай гэж үү. Үнэхээр ард түмэнээ гэсэн Төрийн түшээд маань юу хийгээд байгаа нь одоо болтол нүдэнд харагдахгүй л байна. Өдөр бүр бид хортой утаа, тоос шороогоор амьсгалж Уушгины өвчин эмгэг, түүнээс үүдсэн бусад эрхтэний өвчин эмгэгүүдийг өдөр ирэх тусам гэр бүлээрээ өвчлөх боллоо. Үүнд анхаарал тавьж сэтгэлээ гаргах цаг хэдийн болсон байлтай.

Thursday, November 25, 2010

Улс Тунхагласны 86 жилийн Ойн мэндийг хүргэе!


Монголын нийт ард түмэндээ "Бүгд найрамдах засаг тунхаглаж, Үндсэн хуулийг баталсан түүхт 86 жилийн ойн" мэнд хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд та бүхэндээ ойн хүрээндээ Д.Пүрэвдоржын "Тусгаар тогтнол" шүлэг, Монгол Улсын Төрийн дуулалын хамт хүргэж байна.

Sunday, November 21, 2010

НБА-ийн улирал тоглолт үргэлжилсээр


Өнөөдөр буюу 2010 оны 11-р сарын 20 өдөр 9 тоглолт явагдлаа. НБА-ийн багууд одоогийн байдлаар 11-14 тоглолтуудыг хийгээд байгаа билээ.

Saturday, November 20, 2010

Nero 7.0.8.2 /Gogo share/


Nero 7.0.8.2 /Gogo share/


GOGO SHARE1
GOGO SHARE2

Sunday, November 14, 2010

K-Lite_Codec_Pack_540_Full.exe/NEW/


Таны татсан кино гарахгүй таныг зовоогоод байна уу. Тэгвэл үүнийг суулгаад таны асуудал шийдэгдэх болно. Таньд амжилт хүсье!

Tuesday, November 2, 2010

"Тусгай Салаа" киноны Дэндэвийн дуулсан "Ааваа зорино"



Дэндэв буюу Эрдэнэбаярын дуулсан "Ааваа зорино" дууг та бүхэндээ хүргэж байна. Үнэхээр сайхан дуу байналээ. Одоо ид ХИТ болж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.


Дуугаа татаад аваарай.
GOGO SHARE
MEDIAFIRE SHARE

Sunday, October 31, 2010

BitDefender_AV_2011_x64




Та нарт АНТИВИРҮС-ийн программ хэрэгтэй л байгаа байлгүй дээ. Тиймээс үүнийг татаад суулгаад байж дээ. Та бүхэнд амжилт.
Татах 1
Татах 2
Татах 3

Saturday, October 30, 2010

Н.Намсрайноровын дуунууд




Дуунууд :

1.Зулцэцэг
2.Алсаас чамдаа
3.Хонгор чамдаа
4.Санах тусмаа дуулаарай
5.Солонгон өнгөтэй чи
6.Зүрхний цэцэгхэн чамдаа
7.Хүрээ бүсгүй
8.Аавдаа
9.Дүүмэдхэн

Татах

Friday, October 22, 2010

Winamp 5.59 Full Beta 3033


Winamp 5.59 Full Beta 3033



Татах холбоос

Opera 12.02 /NEW/




Opera 11.00.1029 alpha

Та бүхэндээ өргөн хэрэглээний Opera-ын сүүлийн хувилбарыг хүргэж байна.


Thursday, October 21, 2010

"Оросуудын үсрэлт"ТОП 10-т


FIFA 2010.10.21

2010 оны 10-р сарын 20-ны өдөр ФИФА-аас Улс, улсын шигшээ багуудын шинэчилсэн чансааг гаргасан байна. Энэхүү байрны өөрчлөлт нь Нөхөрсөг тоглолтууд, Евро 2012 -ийн урьдчилсан тоглолтуудын байдлаас шалтгаалан нилээн өөрчлөлтүүд орсон байна. Тэр дундаа ОХУ-ын шигшээ 25-р байран эрэмблэгдэж байгаад 10-р байрт дэвшин ТОП 10 багийн тоонд дахин нэрлэгдэж эхэллээ. Ингээд та бүхэндээ чансааг хүргэж байна.

Tuesday, October 19, 2010

AVG Internet Security 2011


AVG Internet Security 2011


Та бүхэндээ AVG -ийн Internet Security 2011-ийг хүргэж байна. Мэдээж Лиценз нь асуудалгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ингээд та бүхэнд амжилт


Татах1
Татах2

Saturday, October 16, 2010

Гүржээс манай Самбочид таван медальтай ирлээ


ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН САМБОЧИД ТАВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

2010 оны 10-р сарын 07-11-ны өдрүүдэд Гүржийн Тбилисид самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ болж, 20 орны 300 гаруй тамирчин залуус өрсөлдлөө. Энэ тэмцээнд манай өсвөрийн тамирчдаас охидын 48 кг-т М.Долгоржав мөнгөн медаль, Хөвгүүдийн 48 кг-д Э.Төгөлдөр, Залуучуудын ангилалд хөвгүүдийн 52 кг-т Ч.Марал-Эрдэнэ, 57 кг-д Р.Цэдэн-Иш хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гарган эх орондоо ирлээ.

Өсвөрийн тамирчдынхаа цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилтыг хүсэн ерөөе.

DAEMON TOOLS Lite4356-0091.exe



DAEMON TOOLS Lite4356-0091.exe

Та нарт яг хэрэг болж байсан гэж найдаж байна. Амжилт залуусаа FREETrail гэдгийг нь сонгоод л явчихаарай.



ТАТАХ

Friday, October 15, 2010

Ymsgr1150 /NEW/



Ymsgr11.58.0228us




Хэрэглэхэд боломжын сайхан мессенжер байналээ. Та бүхэнийг татаж авч суулгана гэдэгт итгэлтэй байна.
Гол та бүхэн Интернэтээс татаж суулгахгүй учир таны компьютерт их хурдан сууна гэсэн үг. Таньд амжилт хүсье.

ESET Smart Security Business Edition 4.2.35 Retail (32-Bit)


ESET Smart Security Business Edition 4.2.35 Retail (32-Bit)Gogo share


Татах линк : http://share.gogo.mn/DSyVyHkaCS83801287161944/ESET%20Smart%20Security%20Business%20Edition%204.2.35%20Retail%20(32-Bit).rar

Sunday, October 10, 2010

Од болохын учир /Хошин өгүүллэг/


Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.

Tuesday, October 5, 2010

Эхийн хайр


"Би хvvхдээ харж болох уу" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй.

Monday, October 4, 2010

Эр Хүн Шиг бай


н.Лувсандорж-ын найздаа зориулан бичсэн үгс. Их дажгүй сонирхолтой санагдаад блогтоо тавьлаа.

Их аврага Асашёорюү Д.Давгадорж зодог тайллаа./Бичлэг/



Нэгэн цагт үед Сумогийн дэвжээг эзэгнэн гадаадын сумочдын амжилтын бухиаг үргэлжлүүлэн тэргүүн эгнээнд бичигдэж явсан Мэргэжлийн сумогийн 68 дахь их аврага, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Өглөөний Хөх луу буюу Асашёорюү Д.Давгадорж зодог тайллаа.

Monday, September 27, 2010

Хакухо 16 дахь түрүүгээ авч Түүхэн амжилтын ХОЁРДУГААРТ

Мэргэжлийн Сумогийн 2010 оны 09-р сарын БАШЁ амжилттай явагдаж өндөрлөлөө. Дээд зиндаанд Монголын 11 сумоч барилдсан бол Жүрёо зиндаанд 3 сумоч барилдлаа.

Дээнд зиндаанд барилдсан Аврага Хакухо 15 өдөр дараалан төвөггүй ялалт байгуулж 16 дахь түрүүгээ аван, 15 өдөр уналгүй 8 удаа түрүүлсэн бол 4 башё дараалан 15-0 гэсэн амжилтыг үзүүллээ. Мөн унаагүй 62 барирлдаан хийж түүхийн хоёрдугаарт орон бичигдлээ. Түүхийн дээд амжилт 69 байдаг бөгөөд түүнийг эвдэхийн төлөө ирэх сард өрсөлдөх юм. Эхний 7 өдөр давахад тэрээр зэрэгцэх бөгөөд 8 дахь өдрийг хүртэл уналгүй давбал түүхийн амжилтыг эвдэх учиртай юм.

Friday, September 24, 2010

ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВНЫ НЭГЭЭР БУУРЧЭЭ

Дэлхий дахинд эхийн эндэгдэл 1990оны түвшинтэй харьцуулахад 2008 онд гуравны нэгээр буурсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл хүргэлээ. Дэлхийн мянганы хөгжлийн тав дахь зорилтод эхийн эндэгдлийг 2015 онд 1990 оны түвшингээс 75%-иар бууруулахаар заасан.

Гэтэл одоо дэлхий дахинд дөнгөж гуравны нэгээр буюу 34%-иар буурч байна. Жирэмсэлт төрөлт, төрсний дараах үедээ дэлхийд жилдээ 358,000 орчим эх, өдөрт 1000 эх эндсээр байна. Энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж, Мянганы хөгжлийн зорилтод тусгасан.
Өнөөдөр манай улс 1990 оны түвшингээс эхийн эндэгдлийн бараг дөрөв дахин буурч, Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Манай улс 1990 оноос 2008 оныг хүртэлх хугацаанд эхийн эндэгдлийг 48 хувиар бууруулсан бөгөөд уг үзүүлэлтээрээ үнэлгээ хийгдсэн 172 орноос 50-д орсон байна.
ДЭМБ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтран эхийн эндэгдлийн түвшинг тусгай аргачлалаар тооцож судлаад, орон бүрийн эхийн эндэгдлийн бүртгэл мэдээлэл, статистик мэдээлэлтэй харьцуулан дүгнэлт гаргасан. Уг судалгаагаар манай улс эхийн эндэгдлийн бүртгэл мэдээлэл нь алдаа багатай мэдээлэгддэг орны тоонд орсон.
Бидэнд Мянганы хөгжлийн энэхүү зорилтод хүрэх боломж бүрэн байна. Гэвч бид эхийн эндэгдэлд хүргэж буй олон хүчин зүйлийг арилгахын тул их зүйл хийх хэрэгтэй байна. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх өөрийнхөө эрүүл мэндэд тавих, олон нийт орон нутгийн шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийн хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн бйадлыг хангах... зэрэг олон ажил хийх хэрэгтэй.

“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” ном хэвлэгдлээ

“ХДХВ/ДОХ-ын хяналт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глобаль сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” номыг эрхлэн гаргалаа.
Энэхүү аргачлал нь ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хэрэгжилтийн явцыг үнэлэх, НҮБ-ын Ерөнхий Чуулганд хоёр жил тутамд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн тунхаглалын хэрэгжилтийн явцын тайланг бичихэд дэмжлэг үзүүлэх юм.
“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” нь НҮБ-ын Ерөнхий Чуулганд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн хэрэгжилтийг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтүүд болон эрүүл мэндийн салбараас ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгтгэн, нийт 48 шалгуур үзүүлэлтийг асуумжийн хэсэгтэйгээр өөрийн орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсрууллаа.


Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.moh.mn/

Monday, September 20, 2010

Гар утастай ХУВЦАС зохион бүтээжээ


Харахад энгийн л нэг хар өнгөтэй богино даашинз хүний биеийг чимэхээс гадна гар утасны үүрэгтэй аж. Гар утас суурилуулсан энэ хувцсыг тун удахгүй Британд нэвтрүүлэхээр болжээ.

"М-дресс" хувцасны шошгонд СИМ КАРТАА хийснээр дугаарт нь ирсэн дуудлагыг хүлээн авах боломжтой. Шинэ төрлийн хувцасны хэрэглэгч дуудлага ирэхэд гараа чихнийхээ ойролцоо авахад л дуудлага хүлээн авах бол гараа доош буулган утасны яриагаа таслах аж. Энэ хувцсыг Лондоны хувцас загварын "CuteCircuit" компани бүтээсэн байна. Хувцастай утас нь дуудлага хүлээн авах хэд хэдэн төрлийн хонхны аятай хэдий ч хадгалах дугаарын тоо хязгаартай тул гадагш дуудлагыг тухайн дугаар руугаа л хийх юм. хар даавуун материалтай уг хувцсыг 2011 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч үнийн хувьд тодорхой тогтоосон ханш гараагүй байгаа аж.
"Гар туас авч явахаас залхуурсны улмаас олон чухал дуудлага алддаг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиодог. Харин шинэ төрлийн хувцас таныг хээнцэр харагдуулахаас гадна үргэлж харилцаа холбоотой байлгана" гэж CuteCircuit компанийн сайтад бичсэн байна.

Sunday, September 19, 2010

Хөвж буй ЦӨЛ


Хөвж буй ЦӨЛ гэж Атлантын далайн хэсэг болох Саргассын тэнгисийг хэлдэг. Энэ ЦӨЛ хойд Атлантын баруун өмнө хэсэгт Бермудын арлууд ба Вест - Индийн хооронд оршино. Усны гадаргын антициклоны эргэлтийн төвд байдаг болохоор түүний урсгал ба салхи нь сулхан. Өвлийн цагт ч усны хэм нь Цельсийн +18 градусаас буурдаггүй учир хүрэн өнгө давамгайлан Саргассын усны ургамлаар уг тэнгис дүүрэн байдаг. Тоо томшгүй агаарын хөөс тэдгээр ургамлыг гадарга дээр нь хөвүүлэн байдаг аж.

Тэнгисийн жижиг амьтад болох сам хорхой, хавч зэрэг үй түмэн амьтдын амьдрах хамгийн таатай орчин нь хөвж буй ЦӨЛ. Сонирхолтой нь Европийн могой загас хүртэл түрсээ шахахаар тийшээ нүүдэг ажээ. Тэр цэнгэг усанд тав, заримдаа 20 жил амьдарч байгаад гэнэтхэн бэлгийн зуршилдаа автан Саргассын тэнгисийг зорин 5,5 мянган км замын аяндаа гардаг. Тэнд л 1220 метрийн гүнд түрсээ шахан үр удмаа үлдээдэг аж.

Friday, September 17, 2010

Газрын тосны үнэ уналаа

Газрын тосны үнэ гуравдахь өдрөө дараалан унасан бөгөөд АНУ-ын засгийн газар үүнийг эрэлт сул байгаатай холбон тайлбарлаж байна.

Америкийн Эрчим Хүчний мэдээлэлийн газраас Лхагва гаригт мэдээлэхдээ өнгөрсөн долоо хоногт нийлүүлэлт 2.5 сая баррелиар унасныг харгалзан үзвэл Америкийн газрын тосны хувьцаа өнгөрсөн жилийнхээс 7.4%-аар бага байна. Аравдугаар сарын АНУ-ын газрын тосны тээвэрлэлт баррель тутамдаа 74.92 ам.доллараар буурсан байна.

Канадын Эмбриж фирмээс мэдээлэхдээ өдөрт 670000 баррель газрын тос гаргаж авдаг Чикаго-ийн ойролцоох нефьт дамжуулах хоолой энэ баасан гаригаас үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэв. Энэ байгууламж есдүгээр сард алдагдалд орж үйл ажиллагаагаа зогсоогоод байсан билээ.

Мөн Лондонд Брентийн газрын тосны үнэ 13 центээр унаж нэг баррель нь 79.29 ам.доллар болжээ.

С.Батцэцэгт гавьяат цол олгожээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Москва хотод зохиогдсон FILA-гийн чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд зодоглосон Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ, Ази тивийн аварга, дэслэгч С.Батцэцэгийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Thursday, September 16, 2010

4007 онд хүмүүс толгой дараалан сэтгэцийн согогтой болно.

2007 онд ийм сонирхолтой мэдээ гарсан байна.

Америкийн Лос-Анжелес хотын их сургуулийн эрдэмтэд 2000 жилийн дараа хүн ямархуу дүр төрхтэй болох талаар таамаглал дэвшүүлжээ. Хат халуун цаг уураас болоод хүний бие үсгүй мулзан болж, элэг уушиг томорч, хоол хүнсэн дэх хортой бодисуудын нөлөөгөөр сэтгэцийн асуудалтай болох гэнэ.

Хүн гахай шиг нүдтэй болно

Дэлхийн агаар мандал бохирдож, хүн хорт бодисууд бүхий агаарт дасч тэсвэртэй болно. Гэхдээ аажмаар нүдний хэмжээ нь багасч, гахайнх шиг болно. Хүний нүдний дотоод буланд байдаг тунгалаг мембран илүү том хэмжээтэй болж, давхар зовхи болон хувирна.

Хамрын нүхэнд өтгөн, урт үс ургана

Хүний хамар нилээд хэмжээгээр томорч, дотроо олон салбарлаж, агаарыг илүү сайн цэвэрлэж амьсгална. Мөн ийм шалтгаанаар хамар доторхи үс урт ургаж, өтгөрнө.

Уушиг хортой агаарт дасна

Уушиг одоогийн хэмжээгээс томорно. Хүний цусны систем илүү өтгөн болж, агаарт байгаа үлдсэн жаахан хүчилтөрөгчийг авч чаддаг болно.

Элэг маш томорно

Хүний элэг уг нь цус цэвэрлэх зориулалттай. Ирээдүйд хортой бодисуудыг сайн шүүхийн тулд хэт томорно.

Эвэр хайрсан арьстай болно

Бидний арьс илүү ширүүн болж, энд тэндээ эвэршинэ. Ингэснээр хүн агаар мандалд байгаа химийн бохир бодисуудад түлэгдэхгүй байж чадна.

Мухар олгой ажиллаж эхэлнэ

Хүний мухар олгой дахин ажиллаж эхлэн, хоол хүнсийг дахин боловсруулахад тусална. Тэр үед хүмүүс зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Яагаад гэвэл орчны бохирдлоос болоод махыг хэрэглэх боломжгүй болно.

Хүн маш намхан болно

Хүн эмзэг, хэврэг бөгөөд намхан болно. Энэ нь Д витамины дутагдлаас болох аж. Мөн нарны гэрэл багасч, хүнс хоол хомсдох нь нөлөөлнө.

Бүгд мулзарна

Дэлхийн хэт дулаарлаас болж, эр эм хүмүүсийн үс их унаж, мулзан болно.

Хүний чих нохойных шиг болно

Хэт их дуу чимээнээс болж, чихэнд олон нугалаа үүснэ. Яг л нохой шиг. Хүн юм сонсохын тулд чихээ өргөж, харин дуу чимээг багасгахын тулд доош буулгана.

Солиорол хэвийн үзэгдэл болно

Хүн жаахан солиотой, мэдрэлийн согогтой болно. Энэ нь хоол хүнсэнд агуулагддаг хортой бодисуудын нөлөө юм. Одоо ч гэсэн мөнгөн ус агуулсан хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийг та нэг ажаарай. Үргэлж амьсгалын аппарат зүүнэ Хорвоод хүүхэд мэндэлмэгц шууд тусгай аппаратад холбоно. Ингэснээр тэр амьдралын эхний хэдэн долоо хоногт амьд үлдэж, аажмаар бохир агаарт амьсгалж сурна.

Бөөрнөөс шээс бусагшаамал ялгарна

Бөөр шинэ ажилтай болно, өөрөөр хэлбэл шээснээс ус гарган авч, биед ус хадгална. Хүний биеэс шингэн ялгарахаа байж, шээсний хүчил ба хортой бодисуудаас бүрдсэн агшаамал гарна. Гэхдээ зарим эрдэмтэн хүний бие махбодид эдгээр өөрчлөлт гарахаас өмнө хүн төрөлхтөн мөхнө гэж зөгнөж байна.

Өөдрөг явах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
.
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Танд амжилт хүсье.

Monday, September 13, 2010

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий Шилдэгүүд

Турк - 2010 ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээний шилдэг гарааны таван тоглогчоор : АНУ-ын довтлогч Кэвин Дурант, Литва шигшээгийн Лэйнес Клэйза, Туркын Хэдо Туркогли, холбон тоглогчоор Сербийн Теодосич, Төвийн тоглогчоор Аргентины Луйс Скола нар тодорсон байна.



Кэвин Дурантын хувьд ДАШТ-д 22.8 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол хагас Финалд хамгийн их оноо буюу 38 оноо авсан байна. Шигшээ тоглолтонд 28 оноо авч багаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Туркын Хэдо Туркоглийн хувьд 12.3 оноо, 4.2 самбар, 4.3 оновтой дамжуулалт, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Аргентины Луйс Сколагийн хувьд Таван тоглолтонд 30+ оноо авсан үзүүлэлт үзүүлж, ДАШТ-ий явцад 27.1 оноо дунджилж, 7.9 самбар хийсэн бол Францын эсрэг тоглолтонд 37 оноо авсан юм.

Литвын довтлогч Лэйнас Клэйзагийн хувьд 19 оноо, 7 самбар дунджилсан бол хүрэл медалийн төлөө тоглолтонд 33 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт хийн багтаа чухал ялалтыг авчирахад нөлөөлсөн юм.

Сербийн холбогч Теодосичын хувьд 11.3 оноо, 5.6 оновчтой дамжуулалт гүйцэтгэн, Испаний эсрэг тоглолтонд хожлын 3н онооны шидэлтийн хийн багаа ялалтанд хүргэсэн юм.

Харин ДАШТ-ий MVP-ээр АНУ-ын шигшээ багийн довтлогч Кэвин Дурант тодорсон юм.

Тэрээр ДАШТ-ий явцад 22.1 оноо, 6.2 самбар хийн. Шигшээ тоглолтуудад багтаа хэрэгтэй оноог авчран багаа ялалтанд хүргэсэн юм.

АНУ 16 жилийн дараа Дэлхийн аврагыг эргүүлж авлаа.


Сагсанбөмбөгийн ДАШТ Турк-2010 тэмцээн амжилттай явагдаж өндөрллөө. 2010-08-28 наас 2010-09-12 ны хооронд Туркын Истампул хотноо Алтан медалийн төлөө АНУ-Турк, хүрэл медалийн төлөө Литва - Сербийн шигшээ багууд хүч хүзэн медалийн эзэд тодорлоо.


Улаанбаатарын цагаар 00.00 цагт эхэлсэн Литва - Сербийн тоглолт эхнээсээ ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж Нэгдүгээр үе 23-22 харьцаатай дууссан бол, хоёрдугаар үед Литвачүүд давамгайллаа баталгаажуулж эхний хагасыг өөрийн талд эргүүлсэн юм. 3р үе мөн иймэрхүү жишигтэй явж Сербүүдийн тоглолт унтраад байлаа. Харин 4р үеийн дунд үеэс Сербийн тоглолт сэргэсэн ч хэдийнээ оройтсон байлаа. Ингээд тоглолт 99 - 88 харьцаатай Литвын ялалтаар өндөрлөлөө. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Литва улсын тамирчин Лейнас Клэйза тодорлоо. Тэрээр энэ өдөр 33 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм.

Дараагийн тоглолт аврагын төлөө АНУ - Туркын шигшээ багуудын хооронд болсон юм. Тоглолт эхнээсээ жигдхэн АНУ-ын давамгайлалтайгаар явагдсаар 81 - 64 харьцаатай дууслаа. Энэ өдөр ДАШТ-ий мэргэн бууч хэмээн хэлэгдээд байсан Кэвин Дурант 28 оноо, 5 самбар, 2 блок шотыг гүйцэтгэн багаа тэргүүллээ. Эсрэг багаас Хэдо Туркогли 16 оноо, 7 самбар хийлээ. Ингээд АНУ шигшээ 16 жилийн дараа Финалд шалгаран Дэлхийн аврага хэмээх эрхэм хүндэт алдарыг хүртлээ. Тэдний хувьд 1994 онд ДАШТ-ий Финалд шалгаран түрүүлж байсан юм.

Saturday, September 11, 2010

Чөлөөтийн эмэгтэй Дэлхийн аврагатай боллоо.

ОХУ-д Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байгааг үзэгчид, уншигчид та бүхэн бэлхэнээ сайн мэдэж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ, Азийн аварга С.Батцэцэг БНХАУ-ын Лан Жангийг ялан алтан медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Канадын Тонья Вербеекийг 10:5 -ын харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.

Улмаар Бразилийн Соуза Да Силва, xэсгийн аваргын төлөө Японы бөх Аяако Шода нарыг ялж,алтан медалийн төлөө Хятадын бөхтэй учраа таарч ийнхүү аваргын алтан медалийг хүртлээ.

Мэдрэгчтэй шинэ үеийн хулгана



2010 оны 09-р сарын 02-ны өдөр “Microsoft” компани шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Гэхдээ энэ нь шинэ программ, үйлдлийн систем биш “Arc Touch” нэртэй компьютерийн хулгана. Шинэ үеийн хэмээн тодорхойлоод буй энэ “хулгана” мэдрэгчтэй, өөрийн хүссэнээр хэлбэрийг нь өөрчилж болдгоороо ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцгойрч байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Хэрэглэгчид авч явахад авсаархан, гарт эвтэйхэн байх гэсэн шалгуураар компьютерийн хулганаа сонгодог. Тэдний эл шалгуурт төгс нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгосон “Microsoft” компанийн зохион бүтээгчид “Arc Touch”-ийг хийсэн нь энэ аж.

Гэхдээ тус компани шинэ үеийн хулганаараа анхдагч болж чадаагүй. “Apple” компани “Magic Trackpad” хэмээх товчлуургүй төхөөрөмж үйлдвэрлэсэн нь “хулганыг” орлох чадвартай. Сонирхолтой нь, мэдрэгч бүхий “хулганыг” шинэ зууныхны хэрэглээ болж чадахгүй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна.

Харин үүнд “Microsoft”-ын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тасгийн ерөнхий менежер Бретт Острум “Компьютерийн хулганын хувьслыг эсэргүүцэж байгаа анхны тохиолдол биш. Гэхдээ хэрэглэгчид бүтээгдэхүүний гадаад хэлбэрээс илүү гарт эвтэйхэн байдлыг чухалчилдаг.

Тиймээс манай бүтээгдэхүүн амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэсэн хариу өгчээ. AAA төрлийн зайгаар ажилладаг “Arc Touch”-ийн үнэ 70 фунт стерлинг байх бөгөөд ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах гэнэ.

Мэдээллийн эх сурвалж : www.mongolnews.mn

Секундын дотор гар утас цэнэглэх технологи боловсруулжээ

Францын Эрдэм шинжилгээний үндэсний төвийн мэргэжилтнүүд АНУ-ын Дрекселийн Их сургуулийн физикчидтэй хамтран электрон хэрэгслийг богино хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой шинэ технологи боловсруулав.

Цахилгаан цэнэгийг хэдхэн хоромд хуримтлуулж, хөдөлгүүрийг шаардлагатай энергиэр хангах конденсаторыг тэд зохион бүтээжээ. Энэ дэвшилт технологийг ашиглан долоо хоног дахин цэнэглэхгүйгээр ажиллаж чадах смартфон, эсвэл нэг хоногийн турш цэнэгээ барих зөөврийн компьютерийг зохион бүтээх боломжтой болсон аж.

Эрдэмтэд энэ конденсаторыг аль болох хямд өртгөөр үйлдвэрлэлд нэвтрүүлж олонд хүргэхийг зорьж байна.

Мэдээллийн эх сурвалж : www.mongolnews.mn

Турк - 2010 ДАШТ-ий Шигшээ тоглолт өнөөдөр


Турк 2010 Сагсанбөмбөгийн ДАШТ-ий Шөвгийн 8 тоглолтууд явагдаж дуусан шигшээ тоглолтонд тоглох багууд тодорсон билээ. Энэхүү тулаанд Турк - Серб, АНУ - Литва гэсэн учраа таараад байгаа билээ. Энэ удаад нилээн дээгүүр өрсөлдөн хэмээн яригдаж байсан Аргентины шигшээ НБА-ийн ганц одтой Литвагийн шигшээд дийлдсэн бол, Испаний шигшээ баг Сербийн шигшээ багт 3 онооны зөрүүгээр дийлдэн хагас шигшээ тоглолтоос хасагсдан юм.

Өнгөрсөн шөнө 5-8 байруудын төлөө өрсөлдөх эрхтэй болсон Испани - Словеныг илүүрхсэн бол, Аргентины шигшээ баг ОХУ-ын шигшээ багийг илүүрхэн Испанитай 5-р байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон байна.

Дэлхийд Шилдэг гэдгээрээ гайхагддаг АНУ-ын шигшээ баг өнөөдөр их хариуцлагатай тоглолтыг Литвагийн шигшээгийн эсрэг хийх юм. Тэдний эсрэг Лейнис Клэйза ахлагчтай Литвачууд яахаас ч буцахгүй гэдэгт итгэлтэй байна.

Wednesday, September 1, 2010

Хичээлийн Шинэ Жилийн Мэнд хүргэе!(2010-2011)


2010-2011 оны Шинэ Хичээлийн Жилийн мэндийг Монголынхоо Нийт Эрдэмтэн багш, оюутан залуус, сурагчид та бүхэндээ хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд амжилт бүтээлийн ургац болсон ЕБС, Их дээд сургуулийн оюутан залуус та бүхэндээ сурлага хөдөлмөр, урлаг спортын арвин их ургацтай байж юу сансан есөн хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Sunday, August 29, 2010

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр

Олон сая үзэгчдийн хүсэн хүлээсэн Турк-2010 Сагсан бөмбөгийн ДАШТ сүр дуулиантайгаар эхэллээ. Тэмцээний эхний өдөр 11 тоглолт явагдсан бөгөөд Шилдэг шилдэг багуудын уран сайхан тоглолтуудаар дүүрэн байлаа. Тэр дундаа Франц - Испани тоглолтонд Францчууд хуучин Дэлхийн аврага багыг ялсан нь том сенсаац болж байна.

Ингээд та бүхэндээ Өнөөдөр болсон тоглолтуудын Статистикыг зургаар үзүүлий.

Saturday, August 28, 2010

UFEA-ийн Аваргуудын Лиг 2010-2011



Group A
FC Internazionale Milano (ITA)
SV Werder Bremen (GER)
Tottenham Hotspur FC (ENG)
FC Twente (NED)

Тамирчдын ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГЭРЭЭНҮҮД

Мэргэжлийн спорттой салшгүй холбоотой нэг зүйл бол мөнгө. Тамирчид амжилт сайн байх тусам өндөр цалин, их шагнал дагалддаг. Дээр нь реклам сурталчилгааны саналууд ирэх нь тодорхой. Ингээд та бүхэндээ бусад орлого бус байгуулсан гэрээний цалингийн хэмжээгээр тамчирдыг танилцуулж байна.

Майкл Жордан (Сагсан бөмбөг)