This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Tuesday, June 30, 2009

НБА-ийн мэдээлэл





Солилцоо наймаа

Орландо энэ улиралын гайхалтай солилцоог хийлээ. Тэдний хувьд Нэтсийн хамгаалагч Винс Картер болон Райн Андерсон нарыг авч оронд нь Рафер Алстон, Кортни Ли, төвийн тоглогч Тонни Батти нарыг авлаа.

Мөн дараагийн солилцоо нь Шакил Онил Килевлинд Кавалерст багт ирлээ. Мөн Жамаул Крофорд Атланта Хоукст ирж байгаа юм байна.

Яао Мин улиралыг өнжиж магадгүй

Хятадын шигшээ болон Хиюстон Рокетс багын төвийн тоглогч 28 настай Яао Мин саяхны ПО-ын хоёрдугаар шатанд Лос Анжелес Лэйкерсийн эсрэг тоглож байхдаа авсан зүүн хөлнийхөө бэртлийн улмаас ирэх улиралыг өнжиж магадгүй байдалд ороод буй гэнэ. Яао Мин 08-09 оны улиралд 77 тоглолтонд оролцсон ч үүний өмнөх гурван улиралд хөлнийхөө бэртлийн улмаас ихэнхийг нь өнжиж байжээ. Тухайлбал 05-06 оны улиралд 21 тоглолтыг үзэгчийн суудлаас үзсэн бөгөөд, 06-07 онд 32 тоглолт, 07-08 онд 26 тоглолт тус бүр өнжиж байжээ. Гэмтэл авсныхаа дараагын хоёр өдөрт 8-12 долоо хоног гэгдэж байсан ч, өнгөрсөн долоо хоногт түүний эмч нар нягталж үзсэнийхээ дараа бүр хүндрүүлж бүтэн улирал тоглох боломжгүй гэж зарласан байна. Яао Мин ирэх улиралд 16 сая ногоон авах цалинтай юм байна. Түүнийг Хиюстон баг нь 2002 оны драфтын нэгээр сонгож байжээ.
Мөн 2004 онд солилцоогоор Орландогоос ирсэн өөр нэг гол тоглогч болох Трэйси Мкгрэйди ирэх улиралын эхний хагасыг өнжих нь тодорхой болчихоод байсан юм. .

Чөлөөт агентуудын мэдээлэл

Ерөнхийдөө багаасаа фри агент болох ёстой, эсвэл гэрээгээ цуцлах эрхтэй тоглогчид албан ёсоор чөлөөт тоглогчид болцгооно энэ нь 07.01 юм. Тэгвэл одоогийн байдлаар Орландогын гарааны довтлогч Туркын Легонир Хедо Торкуло багаа орхих нь тодорхой болоод байгаан байна. Хэдийгээр баг нь Нэтсийн Винс Картерийг авчирч илүү хүчирхэгжсэн нь түүнийг багаас явахад хүргэлээ. Өдгөө 30 настай Туркын Легонир од залуу маань өөрийн гэрээний сүүлийн жил болох 7.3 сая ногооноо голж илүү урт хугацаагаар тоглох, бас их цалинтайгаараа нэмүүлэхийг шаардаж байжээ. Гэвч баг нь Нисдэг эр Винсийг авснаар түүний цалинг нэмэх илүү мөнгөгүй болсон нь түүнийг чөлөөт тоглогчдын тоонд ороход нөлөөлсөн байна. Түүнийг ямар баг авах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг авсан баг мэдээж 7,3 саяас илүүг төлж бүрэлдэхүүндээ нэгтгэх юм. Нэдогйин хувьд багийн найруулан тоглохдоо гаргуун учир авсан баг нээх алдахгүй нь тодорхой.

Дараагийн Чөлөөт агент нь Индианагын 28 настай хамгаалагч Маркуйс Данилс ирэх жил авах ёстой 7.3 сая цалинтай гэрээнийхээ сүүлийн жилийг цуцалжээ. Уг нь Маркуйс Данилс энэ жил дунджаар 13.8 оноо дунджилж өөрийн карьерийн хувьд хамгийн өндөр амжилтаа гаргаж байсан ч харамсалтай нь 28 тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн нь түүнийг багтаа үүрэгээ багасгахад нөлөөлсөн юм. Түүний бэртэлтэйг ашиглаж улиралын сүүлээр Индианагын драфтаар сонгож авсан Брандон Раш тэсрэлт хийсэн бөгөөд үүнийхээ ачаар тэрбээр ирэх улиралд гарааны хамгаалагч болох гэнэ.

Өөр чөлөөт агентийн тоонд Атлантагийн Майк Бибби, Р. Мюррей нар юм байна.

Sunday, June 28, 2009

Попын Хаан Майкел Жексон таалал төгслөө.



Попын Хаан Майкл Жексон таалал төгслөө.

Агуу дуучин маань Зүрх нь хаагдан өнгөрсөн бөгөөд гэвч шүүхийнхэн түүнийг их өрнөөсөө болж амиа хорлосон хэмээн үзэж байсан юм. Гэвч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Түүний хувьд олон жил арьсны хорт хавдар буюу арьс цайх өвчнөөр өвдөж байсан бөгөөд тэр нь яваандах 6 сарын настай гэдгийг энэ оны эхээр эмч нар хэлсэн юм байна. Мөн түүний элэг, ходоод, зүрх, уушиг нь хүртэл тааруу байсан нь задлан шинжилгээгээр нотлогдсон юм.


Бидний дунд алдаршсан Майкл Жексон маань бага наснаасаа л арьс нь байх өвчнөөр өвдсөн байсан бөгөөд тэр нь арьсны хорт хавдар болсон байна. Арьсаа солиулсан нь хүртэл үүнд нөлөөлсөн нь дамжиггүй юм.

Энэхүү агуу хүнийг нас барсанг сонссон дариуд АНУ-ийн нэгэн хөгжмийн дэлгүүрт байсан Жексоны ур бүтээлүүд 90 минутын дотор борлогдож дуусчээ. Одоо түүний 3 хүүхдийг асран халамжлах эрхийг түүний ээж хүлээн авч байгаа юм.

Ингээд домогт дуучнаа эцсийн замд нь үдий дээ. Попын хаан мандтугай.

Sunday, June 21, 2009

Хүн амьдралынхаа туршид 27 кг үхэжсэн арьс гадагшлуулдаг

Хүний арьс үндсэндээ эдидермис, дэрмис, хиподермис гэсэн гурван давхаргаас бүтдэг гэнэ. Арьсыг халуун, хүйтэн агаар, нарны туяа болон гадны нөлөөнөөс хамгаалж, арьсыг ус, чийг алдахаас байнга сэргийлж байх нь эрүүл өнгөлөг арьстай байхын үндэс юм. Арьсны эпидерм давхарга 27 өдөр тутамд нэг удаа өөрөө шинэчлэгдэж байдаг. Хүн өдөр бүр нэг грам, бүхэл амьдралынхаа туршид 27 кг үхэжсэн арьс гадагшлуулдаг байна. Хүний арьс бидний биед байдаг хамгийн хүнд жинтэй нь гэвэл та итгэх үү. Биеийн нийт жингийн 15-20 хувийг буюу 35 кг жин татдаг байна. Энэ нь 80 кг жинтэй эрэгтэй хүнтэй тэнцүү жинтэй гэсэн үг юм. Хүний биед агуулагдах нийт усны 1.4 нь арьсанд ноогддог. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл шингэн зүйл маш их хэмжээгээр уу гэсэн үг юм. Өдөрт дунджаар 1,5-2 литр ус уухгүй бол бидний арьс хуурайшина гэсэн үг юм.


Эрдэмтэд дэлхийг хүнгүйгээр төсөөлөв

Хүн төрөлхтөн хормын дотор үгүй болбол дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ?
АНУ-д төвтэй “А&Е” телевизийн бүтээсэн “Хүний дараахь амьдрал” баримтат кинонд энэ тухай өгүүлжээ. Дэлхий дээрх бүх хүн үгүй болбол барилга байгууламж, байгаль орчин бүр тэжээвэр амьтдад хүртэл юу тохиолдохыг тэд тооцоолохыг оролджээ. Кинонд өгүүлснээр хүн төрөлхтөн гэнэт үгүй болбол дэлхий ердөө хоёр цагийн дотор харанхуйд автаж, метроны буудал, газар доогуурх гарц, хонгил хоёр өдрийн дотор усаар дүүрнэ. Харин нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад арван өдрийн дотор үхэх бол цэцэрлэгт хүрээлэн, хатуу хучилгат зам долоо хоногийн дотор мөлхөө ургамалд бүрхэгдэж, барилга байшин, томоохон цогцолборууд 40-50 жилийн дараа нурж эхлэх гэнэ. Хэдийгээр зарим таамаг нь ташаа байх талтай ч ийм төрлийн анхны судалгаа тул эдгээр нь үнэхээр сонирхолтой баримт юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ

Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Бүрэн эрхээ хүлээн авсан Ерөнхийлөгч анхныхаа зарлигыг гаргаж, өөрийн багт ажиллах хүмүүсийг тодруулж эхэлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕТГ-ын даргаар Д.Дорлигжавыг томилсон байна. Мөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр н.Отгочулуу, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр Г.Ганзориг, Ерөнхийлөгчийн аюулгvй байдлын зөвлөхөөр М.Батчимэг , Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр С.Батзаяа нар томилогджээ.
Д.Дорлигжав нь МУИС төгссөн. Хуульч мэргэжилтэй. МоАХ, АН-ыг үүсгэн байгуулалцаж, МУ-ын шадар сайд, БХЯ-ны сайд, УБЭҮ-ийн ерөнхий захирал, АН-ын дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, АН-ын е.н.б-ийн даргаар ажиллаж байсан улс төрч билээ. Харин н. Отгочулуу нь Германд эдийн засгийн боловсрол эзэмшиж, эдийн засгийн загварчлал буюу эконометриксоор мэргэшсэн залуу судлаач бөгөөд “Хас” банкинд газрын даргаар ажиллаж байсан байна. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Г. Ганзориг ЗХУ-ын Краснадор хотын Губаны их сургууль, АНУ-ын Калифорнийн их сургууль төгссөн хуульч мэргэжилтэй. Энэ албанд томилогдохоосоо өмнө “Ганзориг консальтинг” компанийн захирлаар ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдсон М.Батчимэг стратеги судлаач мэргэжилтэй. Тайвань дахь Монгол улсын төлөөлөгчийн газрын захирал, “МCS” групп, “Энержи Ресурс” компаний зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа сэтгүүлч мэргэжилтэй. “МН-25 р суваг “, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, “NTV” телевизийн мэдээллийн албаны даргаар ажиллаж байжээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа шуурхайлан орж, юуны түрүүнд тамгын газрынхаа томилгоог яаралтай шийдэж буй бололтой.


Шинээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын мэдээлэл

Энэ жил ЕБС төгсөж буй охид, хөвгүүд маань саяхан ерөнхий шалгалтаа өгсөн билээ. Удахгүй тэд өөрийн авсан оноо, сонирхол, хүсэл мөрөөдөлдөө тулгуурлан сонголтоо хийж, аль нэгэн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд болно. Сонголтыг зөвхөн тухайн суралцагч өөрөө л хийх нь зөв байдаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монголын дээд боловсролын системд чанарын доголдол үүсч, элдэв гоё ганган нэртэй хувийн сургуулиуд олноор үйл ажиллагаа явуулж, хүүхэд, залуусыг хохироох болсон билээ. Тэр бүү хэл сурч байсан сургууль төгсөхөөс нь өмнө дампуурч байсан тохиолдол ч цөөнгүй. Иймээс та бүгдийн сонголтонд тань туслах үүднээс албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгуулллагуудын жагсаалтыг нийт элсэгчид болон эцэг, эхчүүдэд толилуулж байна.




Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагууд
/2009 оны 6 дугаар сарын байдлаар/

А.Хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургалтын байгууллагууд
1. Боловсролын их сургууль
2. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
3. Монгол улсын их сургууль
4. Шинжлэх ухаан технологийн их сургууль
5. Хөдөө аж ахуйн их сургууль
6. Соёл урлагийн их сургууль
7. ЭМШУИС-ийн харъяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллеж
8. Ховд их сургууль
9. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж
10. СУИС –ийн харъяа Соёлын дээд сургууль
11. Дархан-Уул аймаг дахь Техникийн коллеж
12. МУИС-ийн харъяа Завхан дахь Эдийн засгийн сургууль
13. Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
14. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль
15. Барилгын коллеж
16. ЭМШУИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллеж
17. Улаанбаатарын их сургууль
18. Хүнсний технологийн коллеж
19. Батлан хамгаалахын их сургууль
20. МУБИС-ийн харъяа Архангай аймаг дахь Багшийн коллеж
21. Дорнод дээд сургууль
22. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
23. ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль
24. СУИС-ийн харьяа, Дүрслэх урлагийн дээд сургууль

Б. Магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн сургалтын байгууллагууд
25. Цагдаагийн академи
26. СУИС-ийн харъяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж
27. ХААИС-ийн Ховд дахь Алтайн бүсийн салбар суогууль
28. Хилийн цэргийн дээд сургууль
29. ШУТИС-ийн харъяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль
30. Радио телевизийн дээд сургууль
31. Кино урлагийн дээд сургууль

В.Магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
1. Монгол-Солонгосын техникийн коллеж
2. Үйлдвэрлэл урлалын сургууль
3. Увс аймаг дахь “Улаангом” коллеж
4. Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Г. Хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд

1. ”Отгонтэнгэр” их сургууль
2. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
3. “Их засаг” их сургууль
4. Орхон их сургууль
5. ”Монгол бизнес” дээд сургууль
2. Нягтлан бодох бүртгэлийн “Мандах бүртгэл” дээд сургууль
3. ”Улаанбаатар” дээд сургууль
6. Санхүү, эдийн засгийн дээд сургууль
7. Төмөр замын дээд сургууль
8. ”Оточ манрамба” дээд сургууль
9. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
10. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
11. ”Шихихутуг” хууль зүйн дээд сургууль
12. “Сэрүүлэг” дээд сургууль
13. Хүнсний технологийн коллеж
15. “Тэнгэр” дээд сургууль
16. “Идэр” дээд сургууль
17. Нийгмийн ухааны дээд сургууль
18. “Газарчин” дээд сургууль
19. “Улаанбаатар-Эрдэм-Оюу” дээд сургууль
20. “Дархан” дээд сургууль
21. “Их Монгол” дээд сургууль
22. ”Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль
23. Төрийн захиргаа, хотын удирдлагын “Соёмбо” дээд сургууль
24. Чингэс хаан дээд сургууль /
25. ”Засагт хан” дээд сургууль
26. Монголын үндэсний дээд сургууль
27. “Сутай” дээд сургууль

Д. Магадлан итгэмжлэгдсэн төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд

28. Бөхийн “Аварга“ коллеж
29. Бөхийн “Шонхор“ дээд сургууль
30. ”Мон-Алтиус” коллеж
31. ”Шинэ иргэншил” дээд сургууль
32. ”Зохиомж” дээд сургууль
33. Түшээ дээд сургууль
34. Хөвсгөл аймаг дахь “Далай ван” коллеж
35. “Ач” анагаах ухааны дээд сургууль
36. Эдийн засаг, бизнесийн дээд сургууль
37. Баянхонгор аймаг дахь “Хонгор” коллеж
38. “Сити” дээд сургууль
39. “Билиг” дээд сургууль
40. “Гурван тамир” коллеж
41. С.Зоригийн нэрэмжит “Санко” коллеж
42. “Хангай” дээд сургууль
43. “Маргад” дээд сургууль
44. Анагаах ухааны “Монос” дээд сургууль
45. Техник технологийн коллеж
46. “Этүгэн” дээд сургууль
47. Утга зохиол, нийгмийн ажилтны коллеж
48. “Хүрээ” дээд сургууль
49. “Цэцээ гүн” коллеж
50. “Энх-орчлон” коллеж
51. Компьютерийн инженерийн “Алтай” коллеж
52. “Жонон” коллеж
53. “Содхийморь” коллеж

Wednesday, June 17, 2009

М.Ахмадинежадыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан долоон хүний аминд хүрэв




-Саналын хуудсыг дахин тоолохоор боллоо-
Ираны улстөр, нийгэмд онцгой нөлөөтэй Үндсэн хуулийг Сахигч зөвлөл буюу Дээд шүүх өнгөрөгч баасан гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг дахин тоолохыг албаныханд даалгажээ. Шинэчлэгч гэгддэг Ерөнхий сайд асан Мир Хуссейн Мусави болон түүний дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэж, санал хураалт будлиантай болсон гэж үзсэн тул улиран сонгогдсоны баяраа тэмдэглэж буй Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг зсэргүүцэн гурав дахь өдрөө жагсаал цуглаан зохион байгуулжээ.

Ираны радиогийн мэдээлснээр Тегеран хотод дэгдсэн үймээний үеэр долоон хүн амь үрэгдсэн байна. Гэхдээ үймээний хохирогсод үүнээс ч олон гэж ажиглагчид таамаглаж буй бөгөөд цагдаа нар гадаадын сэтгүүлчдийг барьж, заримыг нь нутаг буцахыг шаардсан гэх мэдээ ч цацагджээ. Будлиантай тойргуудад саналын хуудсыг дахин тоолох тухай Сахигч зөвлөлийн шийдвэр үймээн самууныг намжаана гэж ажиглагчид найдаж буй ч сонгуулийг хүчингүйд тооцохыг шаардаж буй М.Мусави тэргүүтэй М.Ахмадинежадын өрсөлдөгчид зөвлөлийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Сөрөг хүчнийхэн саналын сая сая хуудас хүчингүй болсон юм уу алга болсон гэж үзэж буй. М.Ахмадинежадыг эсэргүүцэгчид жагсаал цуглааныхаа хүрээг тэлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийг дэмжигчид ч гудамж талбайд цуглаж эхэлжээ. Сөргөлдөгч талууд Тегеран хотын төвд орших Вали Аср талбайд олныг хамарсан жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Гурав дахь өдрөө үргэлжилсэн жагсаал цуглаан 30 жилийн тэртээх исламын хувьсгалаас хойш Ираны нутагт болж буй хамгийн олон хүнийг хамарсан улстөрийн үйл ажиллагаа юм.
Эмх замбараагүй байдал газар авч, байдал тогтворгүйжихтэй зэрэгцэн Ираны нөлөө бүхий хэд хэдэн улстөрч, нийгмийн зүтгэлтэн баригдсан гэх албан бус мэдээ цацагджээ. Тэдний дунд дэд ерөнхийлөгч асан Мухаммед Али Абтахи, М.Мусавигийн хамтрагч Саед Хажариан байгаа гэх мэдээ байна. Үймээн самуун газар авснаас Орос дахь айлчлалаа цуцлах тухай ярьж байсан М.Ахмадинежад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Оросыг зорьсон бөгөөд эзэнт гүрнүүдийн үе төгссөн гэж мэдэгдсэн ч өөрийг нь эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны тухай дурьдаагүй байна.
М.Мусавигийн дэмжигчид жагсаж эхлэхэд буюу өнгөрөгч амралтын өдөр тэрбээр эсэргүүцэгчдийн цуглааныг хөлбөмбөгийн тоглолтын дараахь хөөрсөн олны цугларалттай зүйрлэсэн юм.

Ерөнхий сайд С.Баяр: Монгол Улсын үүд хаалга таны хувьд байнга нээлттэй байх болно



Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Дэвид Долларыг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан зургадугаар сарын 16-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд С.Баяр ноён Долларыг АНУ-ын Төрийн сангийн БНХАУ дахь Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төлөөлөгчөөр ажиллах болсонд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.


Дэлхийн банк бол манай томоохон гадаад түнш юм. Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөн. Дэлхийн банкнаас Монгол Улсын шилжилтийн үйл явцыг дэмжих, санхүүгийн салбарын шинэчлэл явуулах, дэд бүтэц, хүний нөөцийн бололцоог дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд бид талархаж байдаг. Монгол Улсыг хариуцсан захирлаар таны ажилласан өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд тогтвортой амьжиргаа-2, засаглалыг дэмжих, эрчим хүчний, уул уурхайн техник туслалцааны, хөдөөгийн боловсролыг дэмжих, хувийн салбарыг хөгжүүлэх, малын индексжүүлсэн даатгалын зэрэг олон томоохон, шинэлэг төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн банкнаас 2009-2011 онд Монгол Улсад үзүүлэх зээл, тусламжийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг батлуулахад Та ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд Монгол Улсад нийтдээ 90 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, тэр дундаа улсын төсвийн хүндрэлийг даван туулахад 60.0 сая ам.долларын “Хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хөтөлбөрийг тохиролцсон явдалд сэтгэл ханамжтай байна гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу 2009 оны хоёрдугаар хагас жил нь Монгол Улсын Засгийн газрын хувьд ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөр болон Дэлхийн банкны Дунд хугацааны стратегийн баримт бичиг, тэр дундаа удахгүй эхлэх Хөгжлийн бодлогын зээлийн нөхцлүүдийг ханган ажиллаж, эдгээр үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл болон хоёр талын хамтын ажиллагааны гол түншүүддээ нотлон харуулах маш чухал цаг үе гэдгийг сайтар ойлгож байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас маш яаралтай шийдвэр гарган үзүүлж байгаа санхүүгийн тусламж, хөнгөлөлттэй зээл, бодлогын зөвлөмж нь илүү хүндээр тусч болох байсан хямралын сөрөг үр дагаварыг багасгах, улмаар хүндрэлээс харьцангуй бага хохиролтой гарахад ихээхэн ач холбогдолтой болж байна гэж манай Засгийн газар үздэг. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Дэлхийн банкнаас саяхан гаргасан тоймд дурьдсан цаашид анхаарал хандуулбал зохих асуудлууд, үүний дотор арилжааны банкны тогтолцоонд учирч байгаа эрсдэл, хүндрэлийг багасгах, эрсдэлийг зохистой удирдах асуудалд Засгийн газар, Төв банкнаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Монгол Улсад учраад буй эдийн засгийн хямралыг даван туулах, ирээдүйн хөгжлийн суурь болох уул уурхайн салбарыг дэмжих, үүнээс Говийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дэлхийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид улам нягт хамтран ажиллахыг хүсч байна. Хэдийгээр та Дэлхийн банкны үйл ажиллагаанд цаашид оролцохгүй болж байгаа боловч АНУ-ын Төрийн сангийн төлөөлөгчийн хувьд АНУ-ын болон Монгол Улсын Засгийн газар хоорондын цаашдын хамтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэж бид бүрэн итгэж байна.
Уламжлалт нүүдлийн соёл иргэншил бүхий монгол гэрийн үүд хаалга цоожгүй байдгийн адилаар Монгол Улсын үүд хаалга таны хувьд байнга нээлттэй байх болно. Таныг тааламжтай цагтаа Монгол улсад айлчилж байхыг урьж байна хэмээн Ерөнхий сайд С.Баяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Озэки Харумафүжи маань сэргээшийн шинжилгээг давав



Озэки Харумафүжи маань сэргээшийн шинжилгээг давав

Монгол Улсын гавьяат тамирчин, шинэ озэки Харумафүжи Д.Бямбадорж эх орондоо ирэхээсээ өмнө мансууруулах бодисийн шинжилгээнд хамрагджээ. ОХУ-ын бөхчүүдээс эхлээд олон хүчтэн бүдэрч байсан энэ шинжилгээг залуу озэки давсан байна.
Энэ нь Японы мэргэжлийн сүмогийн бөхчүүд болоод дасгалжуулагч, ажилтнаас авч буй гурав дахь шинжилгээ аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 101 хүнээс энэ төрлийн шинжилгээ авахад тэдэн дунд Асашёорюү, Хакухо нар багтжээ. Харин эдгээр хүмүүсээс ямар нэгэн зөрчил илрээгүй аж. Учир нь энэ оны эхэн сард Вакактоин гэх 25 настай сумоч мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсаны дараа үсчнээс хүртэл энэ шинжилгээг авахаар болсон юм.

“Харанга”-ын Лхагваа суллагджээ



“Харанга”-ын Лхагваа суллагджээ

“Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр уучлал үзүүлж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Удтал сунжирсан тогтоол өчигдөр хэрэгжиж, 20.30 цагийн орчим Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр анги буюу Тоосгоны хорих ангиас дуучин маань гарчээ. Х.Лхагвасүрэнгийн зүүн нүд хараагүй болж, нойр булчирхайн өвчин нь сэдэрснээр бие нь тааруухан байгаа тул шууд эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.

Kaka and C.Ronaldo


Kaka and C.Ronaldo тэд Реалд хамтдаа

Энэ зуны дуулиантайхан наймааг Реал шинэ ерөнхийлөгч Перес хийлээ. Тэрээр эхлээд Какаг авна гэсэн бол дараа нь С.Роналдог авч чадлаа. Тэдний хувьд хоёулаа Дэлхийн номер 1 хөлбөмбөгчид учир үнэхээр өндөр үнэ хүргэж авсан. С.Роналдо одоогоор Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодроод байна. Харин тэд ингэж үнэ хүрснийхээ гавьяаг хэрхэн гаргахыг шинэ улирал эхлэхээр харах л үлдээ.

Перес дахиад хэд хэдэн солилцоог хийх бодолтой байгаа бөгөөд одоо байгаа Реалаас дор хаяж 7-8 хүн явуулах юм байна. Ямартай ч Кака, Роналдо нарын дуулиан шийдэгдлээ. Тэд нэг баг болж тоглож чадах боловуу...энэ бол таавар мэт зүйл болоод байна.

Коби "Үнэ цэнэтэй тоглогч" and Лакерс 15 дахь түрүү



Лос Анжилес Лакерс баг түүхэндээ 15 дахь түрүүгээ авлаа.

Энэ өдөр үнэхээр Лакерсийнхэний хувьд гайхалтай тоглолтыг үзүүлж чадлаа. Тэд хамгаалалт болон довтолгоо үнэхээр найдвартай явагдаж байсан гэхэд болно. Харин хариуд нь Орландо хожигдвол боломжгүй болно гэсэн сэтгэлгээтэй тоглосны улмаас 4-1 гэсэн ялагдлыг хүлээн НБА-ийн 2008-2009 оны дэд аврага боллоо. Гэхдээ энэ тэдний хувьд том амжилт тэднийг ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлсөн хүмүүс ховорхон байсан биздээ.

Коби үнэхээр Финалын "Үнэ цэнэтэй тоглогч" болохоо харуулж 30 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт хийсэн бол түүний багийн анд Газол 14 оноо, 15 самбар, Одом 17 оноо, 10 самбар нийт 5 тоглогч 10-аас дээш оноо авсан бол Орландогоос Ховард 11 оноо, 10 самбар, Луис 18 оноо, 10 самбар нийт гарааны таван тоглогч нь 10-аас дээш оноо авсан ч амжилт үзүүлж чадсангүй.

Энэ ялалтыг авчрахад Одом, Ариза, Жишерийн гавьяа их байлаа. Мөн Фил Жэксоны чадварлаг удирдлага үнэхээр сайхан түрүүг авчирч чадлаа. Тэд дараа жил Бостоны түрүүг дэвдэхийн тулд хоёрдахь дайралтаа хийх болно. Тэдэнд амжилт хүсье.




Wednesday, June 10, 2009

Michael Jackson: We Are The World USA Africa


Michael Jackson: We Are The World USA Africa


Hotel California Eagles


Hotel California Eagles

Та бүхэндээ шилдэг дуунуудын бичлэгийг хүргэх гэж байгаадаа таатай байна.

Tuesday, June 2, 2009

Аз жаргалтай гэр бvлийг бvрдvvлэхэд юу чухал вэ?



Аз жаргалтай гэр бvлийг бvрдvvлэхэд юу чухал вэ?

"Гэр бvл гэж чухам юу юм бэ?" гэсэн асуултад сэтгэл судлал, нийгэм судлал, анагаах ухаан, тvvх болон хvн судлалын ухаанууд єєр єєрийн хариултыг єгдєг. Гэхдээ хvний амьдралын гол утга учир, улс орны цєм нь гэр бvл гэдэгтэй бvгд санал нийлнэ. Гэр бvлийн хэлбэр, бvтэц єєрчлєгдєж аажимдаа задрах аюул тулгараад байгааг дэлхий нийт сэрэмжлvvлж байна. Тиймээс энэ удаад гэр бvлийн талаар "Хайрын хэл" сэтгэлзvйн зєвлєгєє єгєх тєвийн захирал, сэтгэлзvйч Э.Соёлмаа дараах зєвлєгєєг єгч байна.

ХАМТЫН ЗӨВ ЗОРИЛГОТОЙ БАЙХ
Урьд нь манай нийгэмд "Их гэр бvл" буюу аав ээж, эмээ євєє, ач гуч хамтдаа амьдрах бvтэц зонхилж байсан бол "Цємт гэр бvл" буюу эхнэр нєхєр, хvvхдvvдтэйгээ амьдардаг гэр бvлийн тогтолцоо бий болоод байна. Мєн урьд ємнє нь байгаагvй хамтран амьдрагч, ижил хvйстэн гэсэн гэр бvлийн хэлбэрvvд нэмэгдсэн. Хамгийн гол нь гэр бvл салалтын тоо ихсэж байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байна.
Гэр бvл гэдэг эхнэр, нєхрийн хайр сэтгэлийн холбоо гэрлэлтээр эхэлдэг. Эхнэр, нєхрийн харилцаа гэр бvлийн уур амьсгал, гишvvдийн тєлєвшил, бие болон сэтгэл санааны эрvvл байдалд хамгийн их нєлєєтэй. Тиймээс гэр бvлийг ойлгохын тулд амьдралын мєн чанар, зорилгын талаар зєв ойлголттой болох нь чухал.

Зорилгогvй хvн залуургvй завьтай адил гэдэг. Гэрлэлтийн амьдрал нь хамтын зєв зорилгогvй бол элсэн суурин дээр байшингаа бариад эхний борооноор урсгачихтай адил амьдралын сорилтод бvдэрч эхэлдэг.
Гэрлэх зорилгын талаap явуулсан сэтгэл судлаач Мацковскийн судалгаагаар
-Хvvхэдтэй болж удам угсаагаа vргэлжлvvлэх-66 хувь
-Эсрэг хvйсийн хvнтэй дотны харилцаатай байх хэрэгцээ-37 хувь
-Гэр бvлээр дамжуулан хvн єєрчлєгдєн, тєлєвшдєг-27 хувь
-Ганцаардлаас ангижрах зорилготой-26 хувь
-Шинэ амьдрал бvтээх зорилготой-24 хувь
-Хайртай хvнээсээ хагацахыг хvсээгvй учраас-19 хувь нь гэр бvл болсон гэж хариулсан байна.

ХАНЬДАА ЗОХИЦУУЛЖ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ
Хэн нэгэнтэй маш ойр дотно байж, хайрлаж хайрлуулах, хvндлэх, хvндлvvлэх хэрэгцээ гэж бий. Энэ бол хамгийн онцгой чухал эхнэр, нєхрийн харилцаа юм. Гэрлэлтээр дамжуулан энэ чухал хэрэгцээ хангагдах ёстой. Энэ хэрэгцээ хангагдаагvй тохиолдолд хvн маш ганцаардмал, сэтгэл дундуур амьдардаг. Гэрлэлт нь хvнийг бие хvний хувьд хєгжин тєлєвшиж, боловсроход хамгийн их тvлхэц, дэмжлэг vзvvлэх орчин нєхцєл болдог. Тиймээс гэрлэлтээр дамжуулан vр удмаа vлдээх, санхvvгийн асуудал шийдэгдэх, сэтгэл санааны болон бэлгийн харилцаа хангагддаг. Гэхдээ энэ бvхнээс илvvтэй хvний амьдралд сэтгэлзvйн хувьд гурван чухал асуулт тулгардаг.

1. Би хэн бэ?
2. Би хэр их чухал хvн бэ?
3. Энэ амьдралд миний эзлэх орон зай юу вэ?
Гэрлэснээр урьд ємнє нь мэддэггvй байсан сул талуудаа нээж, єєртэйгєє тэмцэж, єєрийгєє ялан дийлэх шаардлагатай болдог. Анхилам vнэрт сарнай мэт хамаг хайр сэтгэл, зvрхийг эзэмдэвч "єргєс" мэт хатган євтгєдєг, орхиод явчихмаар байвч, тvvнгvйгээр амьдрал утга учиргvй болж хувирах тэр нэгэн хvнтэй насан туршдаа хамт амьдрахын тулд бид дасан зохицож, уучлан хvлцэж, тэвчээртэй байхыг сурдаг. Хайртыгаа "хатгадаг" хувиа хичээсэн, биеийн амрыг харсан, залхуу хойрго гэх мэт "єргєс"-vvдээсээ салж, хань ижил, гэр бvлийхэнтэйгээ харилцах харилцаа, тэдний ємнє хvлээх vvрэг хариуцлагаа ухамсарлан, гvйцэтгэх явцдаа єєрийгєє хєгжvvлэн тєлєвшvvлснээр "Би хэн бэ?" гэсэн асуултандаа хариу олдог.

ТА ЯМАР ЗОРИЛГООР ГЭР БVЛ ЗОХИОСНОО ДАХИН НЭГ БОД

Єнєє vед гэр бvл болоход
1. Хэт сэтгэлийн хєдєлгєєн, мэдрэмжээ даган шийдвэр гаргах
2. Бэлгийн дур хvслийн улмаас харьцаанд орж холбогдох
3. Нийгэм, гэр бvлийн дарамт шахалтаас болох
4. Санхvvгийн хvндрэл юм уу, тєрж єссєн гэр бvлийнхээ таагvй уур амьсгал, хvнд нєхцєл байдлаас зугтах байдлаар хvнтэй суух зэрэг буруу хандлагууд нєлєєлж байна. Амьдралын хvнд хэцvv, хямралын vед гэрлэлтээ эцэслэх vv, vргэлжлvvлэх vv гэсэн сонголт гардаг. Хэрвээ гэрлэлт нь тухайн хvний хийсвэр тєсєєлєл, мєрєєдєл мэт зорилгыг биелvvлэхгvй бол сэтгэлээр унаж, амьдралд хууртагдсан мэт санагдаж, гэрлэлтээ нураахад хvрдэг.

Vр удмаа vлдээх гол зорилготой гэр бvл нь эхнэр, нєхєр тєвтэй биш хvvхэд тєвтэй гэр бvл болдог. Энэ тохиолдолд дотно харилцаа, хайр, харилцан хvндлэлийн хэрэгцээ хангагдахгvй vлдэж, єєр хэн нэгнээс хайхад хvргэдэг талтай.
Мєн уламжлал, vнэт зvйлсийг хадгалж vлдэх, дамжуулах зорилго нь хvйтэн хєндий харилцаа зонхилсон гэр бvлийг бий болгодог.
Зарим хvмvvс гэрлэлтийн амьдралаар дамжуулан єєрийн хvvхэд ахуй насанд хангагдаа¬гvй сэтгэл санааны хэрэгцээг хангах, эсвэл єєрийн доогуур vнэлэмжийг нєхєх гэсэн зорилгыг єєрийн мэдэлгvй далд ухамсартаа тээж явдаг.

Тиймээс гэрлэх зорилгоо зєв тодорхойлох хэрэгтэй. Хожим эргэн дурсахдаа гэр бvлийн амьдралынхаа тухай, vр хvvхдvvдийнхээ тухай юу гэж дvгнэн хэлэхийг хvсэж байна гэдгээ бодох хэрэгтэй, Сэдэл, тэмvvлэл тєрvvлдэг, бодит, тєлєвлєж болохуйц сайн, зєв зорилгыг хэрэгжvvлэх боломжтой.

Хамгийн гол нь таны зорилго сайн уу, зєв vv, та єєрийнхєє хvслийг гvйцэлдvvлэхийг зорьж байна уу гэдгээ нягталж vзээрэй. Удахгvй гэрлэх гэж байгаа хосууд болон гэрлээд олон жил болсон хосууд ч гэрлэлтийнхээ зорилгын талаар эргэцvvлэн бодож, тодорхойлох нь зvг чигээ олох, амьдралын хямрал, бэрхшээлийг даван туулах, аз жаргалтай гэр бvлийн амьдралыг бvтээхэд маш чухал ач холбогдолтой юм шvv.

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-д аваргалав


Москва хотноо жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 40 орны эрэгтэй 187, эмэгтэй 135 жүдоч авхаалж самбаагаа сорив. Эхний өдөр манай жүдочид амжилттай барилдаж нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. 66 кг-ын жинд хүч үзсэн “Афин-2004″ зуны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хэсгийн аваргын төлөө “Алдар” спорт хорооны тамирчин Б.Хишигбаярыг ялснаар аваргын төлөө барилдах эрх олж авчээ. Улмаар Испанийн бөх Уриарте Сугойг ялснаар “Дэлхийн цом”-д тэргүүллээ. Харин Б.Хишигбаярын хувьд Уриарте Сугойд ялагдсанаар хүрэл медаль зүүлээ. Тус жинд манай хоёр тамирчин аваргын төлөө барилдах бололцоотой байсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон “Алдар” спорт хорооны бөх Б.Сайнжаргал, Германы Ахренс Клвадиад ялагдсанаар хүрэл медалийн болзол хангалаа, Харин хоёр дахь өдрийн барилдаанд ОУХМ, Энхбат, Д.Нямхүү нарын тэргүүтнүүд санаанд хүртэл барилдаж чадаагүй юм.

Шинэ Ерөнхийлөгч наадмын өмнө тангараг өргөнө

Монголын ард түмэн сонголтоо хийж, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон билээ. Өрсөлдөгчөө хол хаяж, барианд орсон тэрбээр Улсын баяр наадмын өмнөхөн тангарагаа өргөх аж.
Түүний ялалтыг баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар өнгөрсөн баасан гарагийн орой УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өргөн барьжээ.


Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь улсын хэмжээнд сонгууль зохион байгуулснаас хойш 30 хоногийн дотор сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тэгэхдээ ямар нэгэн будилаан гараагүй тохиолдолд санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д тав хоногийн дотор өргөх барих үүрэгтэй аж. Үүний дагуу СЕХ-ны удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг спикерт өргөн барьсан байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнд бараг өөрчлөлт ороогүй. Харин аймгуудаас урьдчилан утсаар авсан мэдээллүүд тамга, тэмдэгтэй ирсэн албан ёсны дүнгээс 0,03 хувиар л буурсан аж.
Энэ удаагийн Монгол Улсын Еренхийлөгчийн сонгуульд нэг сая, 97 мянган сонгогч санал өгснөөс Ардчилсан намаас нэр дэвшин, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 51.21, МАХН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авсан байна.

Химийн бодистой 50 мянга тонн хаягдлыг устгах төсөвгүй байна

Засгийн газрын 127 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн онд химийн бодисоор бохирдсон 10 аймгийн 120 гаруй цэгээс 200 мянга орчим тонн шлам, ул хөрсийг тээвэрлэн, саармагжуулалт хийж, тусгай цэгт булсан. Энэ .ажилд улсын төсвөөс 2,7 тэрбум, Байгаль орчны сайдын багцаас 300 сая төгрөг гаргаж хийсэн. Харин зарим газарт саармагжуулалт хийлгүй үлдээсэн байжээ. Цэвэрлээгүй үлдсэн Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Баяндалай, Гурван тэс, Хүрмэн, Ноён, Ханбогд сум, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймагт нийт 50 мянга орчим тонн шлам, хаягдал байгаа аж.

Үүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран саармагжуулах, тээвэрлэж, булах ажлыг энэ онд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэхүү ажилд ойролцоогоор 700 орчим сая төгрөг шаардагдах аж. Харин төсвийн санхүүжилт хийгдээгүйн улмаас уг ажил төлөвлөсөн хугацаанаасаа хожимдоод байгаа аж.

Монголын боксын шинэ хуудас

5 сарын 30 нд Токио хотын Эдогава дүүргийн спорт төвд “ Хүүхдүүдэд ирээдүй мөрөөдөл өгцгөөе” сэдэвт өдөрлөгийн ажиллагаа боллоо. Энэ ажиллагааны хүрээнд олон орны урлагийн бүтээлээс гадна мэргэжлийн боксын тулаанууд болов. Японы алдарт ах дүү гуравын отгон болох Камеда Томоки оролцсон бөгөөд манай улсаас анх удаагаа мэргэжлийн эмэгтэй боксчин рингэн дээр гарж хүч чадлаа сорив. Сонирхогчдын олон улсын тэмцээнээс олон удаа медаль хүртэж явсан М.Цэрэнчимэг Японы нэрт тамирчин Тэнкү Цубасатай үзэлцэхээр гарж иржээ. Мэргэжлийн боксын анхны тоглолтдоо хашир туршлагатай дэлхийн аварга болж байсан хүнтэй таарна гэдэг нэг талаар хэцүү ч нөгөө талаар ялбал нэр хүндийн хэрэг юм. Тэнкү Цубаса JWBC холбооны дэлхийн аварга болж явсан тамирчин бөгөөд энэ холбоо нь Японы мэргэжлийн холбооноос хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан юм.

Японы мэргэжлийн холбоонд шилжиж ирээд Тэнкү 4 тоглон 4 ялаад байгаа. Чансаагаараа Азид нэгт, дэлхийд 4-т бичигдэж байгаа Тэнкүд М.Цэрэнчимэг хэр өрсөлдөөн үзүүлж чадах бол гэж мэргэжилтнүүд сонирхож байлаа. Эхний үед Тэнкү өрсөлдөгчөө судлан хамгаалж тоголсон бол манай тамирчин урт чацаа ашиглан угсруулан цохьсоор дуусгав. 2-р үе эхлэнгуут Тэнкү судалгаагаа дууссан болтой довтолж эхлэв. Ойрын зайнд тулж орон дайрах Тэнкүг тогтоож чадалгүй М.Цэрэнчимэг ухарж эхэлллээ. 3-р үед оноогоор ялагдаж байгаагаа мэдсэн манай тамирчин довтлон оновчтой цохилт олныг хийсэн боловч яг нэг сайхан хүчтэй цохилт хийж чадаагүй тул унагааж чадсангүй. Тун удалгүй Тэнкүгийн сөрөг довтолгоо эхэлж , М.Цэрэнчимэгийг рингэнд шахан баруун гарын цохилт орлоо. Хачирхалтай нь тийм их хүчтэй цохилт биш байсан боловч шүүгч тоглолтыг зогсоож, Тэнкүд ялалт өглөө. Мэргэжлийн боксын анхныхаа тулаанаа ийнхүү харамсалтайгаар дуусгасан М.Цэрэнчимэгтэй тэмцээний дараа уулзаж ярилцлаа.

- Мэргэжлийн боксоор анх удаагаа тоглолоо. Дүрэм журам гээд самгардах зүйл их байв уу?

- Өөр юм их байлаа. Эхний үед нилээд сандарж байсан ч удалгүй дассан. Сонирхогчын бокс тоглох хугацаанаас эхлээд тактик хүртэл өөр байдаг. Сонирхогчид унагааж хүнд цохилтоор ялах тактик бараг байдаггүй. Оноо түүж авах тактиктай байдаг.

- Шүүгч арай эрт тоглолтыг зогсоочих шиг санагдсан. Энэ талаар юу гэж бодож байна?

- Би тэгтлээ хүнд цохилт аваагүй байсан. Ер нь би 3-р үеээс ажиллаж эхэлдэг. Шүүгч зогсооход тун их харамсалтай санагдаж байлаа.

- Сайн өрсөлдөгчтэй таарсан байсан.

- Уг нь тоглож болохоор л тамирчин байсан. Дахин тоголж туршлага суугаад ирэхээрээ амжилт гаргах болно гэж итгэж байгаа.

- Танд амжилт хүсэн ерөөе.

Монгол охин гиннесийн дээд амжилт тогтоолоо

Лувсандоржийн Оюунаа /Иона/ хэмээх нугараач охин Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтсоноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулжээ. Иона охин Монголд төрж өссөн бөгөөд 19 жил нугарч байгаа аж. Тэрбээр нийт 16 оронд гала үдэшлэг, театр, кабаре болон телевизийн шоунд нугарч байжээ. Охин бүр таван настай байхдаа л зурагтаар уран нугаралт харснаасаа хойш нугарахыг мөрөөддөг болж хожим нь мөрөөдлөө биелүүлжээ.


Иона охины аав нь цагдаагийн ажилтан, ээж нь эмнэлгийн сувилагч бөгөөд тэднийх долоон хүүхэдтэй жирийн нэгэн гэр бүл гэнэ. Иона Лондоны Их сургуулийн Бирбек коллежид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа аж. Мөн тэрбээр Гиннесийн амжилт тогтоосон нугаралтынхаа тухайд “Огт өвдөх зүйл байгаагүй. Тийм байсан бол би энд ирэхгүй байх байсан. Гэхдээ үүнийг хийж чадах хүн цөөн” гэжээ. Түүнийг Гиннесийн амжилтыг эвдэн нугарсны дараа хөтлөгч “Та бүхэн үүнд итгэхгүй дээ. Энэ бол гайхамшигтай” хэмээн дуу алдсан байна. Монгол бүсгүйн амжилт тогтоосон нугаралтыг Их Британийн “Sky 1″ телевизийн сувгаар тавдугаар сарын 31-ний өдөр “Гиннесийн амжилтыг эвдлээ” нэвтрүүлгээр гаргажээ. Монгол охин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөн ITV1 телевизээр гардаг “Britian’s Got Talent” нэвтрүүлэгт оролцож байжээ.

Орландо НБА-ийн аврагын төлөө


Орландо НБА-ийн аврагын төлөө

Кливлэнд vs Орландогийн 6 дахь тоглолт Орландогийн талбай болсон нь тэдэнд хожил авчрах сайхан боломжыг олгож өглөө. Орландогоос өнөөдөр Дуайд Ховард үнэхээр шилдэг болохоо харуулж сайхан тоглолтыг үзүүллээ. Ховард 40 оноо, 14 самбар, Р.Луис 18 оноо авсан бол эсрэг багт Леброн 25 оноо, 7 самбар, 7 оновчтой дамжуулалт, Делонти Вэст 24 оноо авсан ч багтаа нэмэр болж чадсангүй.

Эх Үрсийн Эрхийг хамгаалах өдрийн мэнд!


Хамгаас хайртай Д.Амгалан болон хайрт ээж Р.Төмөрсүх, хайрт эгч Н.Одгэрэл, дүү Булга, Жаагий, Ээгий, Мөөжиг, Жанцка, Гива нартаа болон Монголынхоо нийт эхчүүд, хүүхдүүддээ Монголын Эх Үрсийн Эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!