Friday, September 25, 2009

Алдарт уяач Эрдэнэчулууны Хос шаргын тухай дуу



Хос шарга дууг та бүхэндээ хүргэж байна.


Үг Д.Агваан Ая Н.Баасандорж
Хос шарга
Дуучин Д.Баасандорж

Энгүй хурдан хос шаргаа
Энэ наамдын түрүү шаргаа
Эрдэнэчулууны унаган шаргаа
Эрсдэж хальсан хайран шаргаа

Алдар толгойг тойрсон шарга
Амгай тэнийтэл хадуурсан шарга
Ахин төрсөн дүү шарга
Ахын захиасыг даасан шаргаа

Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга

Уясан эзний найдвар шарга
Унасан хүүхдийн урам шаргаа
Уурга хэрэггүй баригдах шарга
Улсын наадмын түрүү шаргаа

Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа

Төрийн наадмын түрүү шарга
Түмэн олны хайртай шарга

Цагаан гүүний шарга унага
Цамцаа дэрвүүлсэн хүүгийн шарга
Цайвар дэлтэй тод шарга
Цагийг эзэлсэн хурдан шаргаа

Торгон жолоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга

Торгон жолоо өргүүлсэн
Тогоруу халтрын төл шаргаа
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга
Түмэн олны хайртай шарга


Дууг татах бол : http://share.gogo.mn/VzCCufzCn7781253897454/Hos%20sharga.mp3

0 Сэтгэгдэл: