Wednesday, September 23, 2009

Хөлбөмбөгийн мэдээ





Саумэйл Это`O Барсаленоос мөнгө нэхэж байна.



Самуэль Это`О өнгөрсөн зун Барсагаас Интер лүү Златан Ибрахимовичийн наймаанд багтан шилжсэн билээ. Түүнийг Интер 20 сая еврогийн өртгөөр өөрийн болгосон. Харин Это`О одоо Барсагаас энэ мөнгөний 15 хувийг нэхэж эхэллээ.
Барса түүнийг зарж олсон мөнгөний 15 хувийг Это`О авна гэж үзэж байна. 2 тал шүүх заргадаа хүрэхгүйгээр тохиролцоно гэдэгт ч найдаж байгаа гэнэ. 20 сая еврогийн 15 хувь нь 3 сая болж байгаа аж.
Харин энэ талаар Барсагийн тал эсрэг байр суурьтай байна. Тэд энэ мөнгийг өгөх бодолгүй байгаа бөгөөд Это`Ог дотоодын буюу Испаний аль нэг багт зарсан бол дээрх 15 хувийг өгөх байсан гэжээ. Испаний хөлбөмбөгчдийн холбооны дүрмэнд ч ийм утгатай заалт байгаа аж.
Гэхдээ Это`Од нэг найдвар байгаа нь өмнөх жишиг. Өөрөөр хэлбэл Депортиво- Ньюкаслын хооронд болсон Алберт Лукегийн 14 сая еврогийн шилжилтийн дараа Луке үнийн дүнгийн 15 хувь буюу 2.1 сая еврог авч байжээ. Это`О – Барса шүүхэд очвол магадгүй энэ жишгийг харгалзаж үзэж болох юм.
Юутай ч Барсагаас явсан ч хөгжөөн дэмжигчдийн хүндлэлийг хүлээсэн хэвээр байгаа Это`О хуучин багтайгаа зарга үүсгээд байна. Хэрхэн шийдвэрлэгдэхийг харж л байя.

Шүдэт Роналдиньо зодог тайлах болоогүй

Бразилын од Шүдэт Роналдиньог зодог тайлахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл гараад удаагүй байхад түүний агент хэвлэлийнхэнд хандаж, энэ бол ор үндэсгүй яриа гэжээ.
Роннигийн агентаар түүний ах Роберто Ассис ажилладаг бөгөөд дүү нь юун зодог тайлах тухай бодох, харин ч эсрэгээрээ дахин дээд түвшиндээ тоглох зорилготой байгааг нь хэлэв. Роналдиньо Миланы үндсэн бүрэлдэхүүнд байнга тоглохоос гадна Бразилийн шигшээ багтаа дахин дуудагдахыг хүсэж байна. Ронни өөрөө хэлэхдээ “Энэ мэдээг хөнгөмсгөөр бичжээ. Би зодог тайлах бодолгүй. Хөлбөмбөг миний хувьд үргэлж баяр баясгалан маань байсан. Би Милан хотод байгаадаа, АС Миланы төлөө тоглож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Ер нь өмнө нь байсан хотууд, клубууддээ ч адилхан л жаргалтай байсан” гэжээ.
Ронни энэ улирлыг тун тааруухан эхэлж, Миланы сүүлийн 2 тоглолтонд оролцоогүй ч маргааш болох Удинезигийн эсрэг тоглолтонд гараанд гарч магадгүй гэнэ.

0 Сэтгэгдэл: