Sunday, December 20, 2009

Спортынхны Оны шилдэг хэн бэ?

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөрт чоно” наадам хаяанд ирлээ. Монголын үндэсний олимпийн хороо, “Юнител” компани, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран 2009 оны шилдэг тамирчдыг шалгаруулах санал асуулгыг олон нийтийн дунд зарласан. Уг санал асуулгыг энэ сарын 20-нд авч дуусах бөгөөд өчигдрийн байдлаар шилдэг тамирчдад 35, шилдэг дасгалжуулагчид 14 хүний нэр ирсэн байлаа.

Өмнөх “Бөрт чоно” наадмуудад спортын топ дөрөв гэгдэх чөлөөт бөх, жүдо, буудлага, боксын тамирчдын нэрсийг түлхүү оруулдаг байсан. Харин энэ удаа шатар, чөлөөт, жүдо, сүмо, кураш, үндэсний бөх, сонирхогчдын сүмо, волейбол, буудлага, байт харваа, бокс, кикбокс, хөлбөмбөг, электрон спорт, гүйлтийн цана гэсэн 16 төрөлд нэр дэвшүүлжээ.


Шилдэг дасгалжуулагчид чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Гантогтох, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн Ч.Насантогтох, П.Нямлхагва, Ш.Цэвэлмаа, Ц.Шийрэв нарын нэр багагүй санал аваад байгаа. Харин боксын үндэсний шигшээ багийн Д.Банди, Д.Ганзориг, А.Гантулга, буудлагын шигшээ багийн Ж.Ганхуяг, сонсголыи бэрхшээлтэй иргэдийн спорт холбооны Б.Отгонбаяр, волейболын “Энагура” багийн дасгалжуулагч Жун Ён Ха нар тэднээс илүү санал цуглуулсан сурагтай.

16 төрөлд нэр дэвшээд байгаа 35 тамирчнаас доорхи нэр бүхий 20 тамирчин саналын тоогоор ойролцоо яваа аж.

Бокс
1.П.Сэрдамба (Дэлхийн аварга)
2.У.Мөнх-Эрдэнэ (ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальт)
3.Н.Төгсцогт (ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл)

Шатар
1.Б.Мөнгөнтуул (Азийн бүсийн тэмцээний алт, Москва хотын АШТ-ий (эрэгтэйчүүдийн) мөнгө, Москвагийн ОУТ-ий мөнгөн медальт. Эрэгтэйчүүдийн ОУМ-ын нормыг биелүүлж, ДАШТ болон “FIDE Womens Grand Prix” тэмцээнд оролцох эрх авсан)
2.Т.Батчимэг (Олон улсын их мастер цол хүртэж, “Global chess” ОУТ-д II байр эзэлсэн)

Чөлөөт бөх
1.О.Бурмаа (ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, Дан Коловын ОУТ-ий хүрэл медальт)

Жүдо
1.Г.Болдбаатар (Азийн АШТ-ий алт, “New York Open” ОУТ-ий алт, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн)
2.М.Бундмаа (Азийн АШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д шагналт VII байрт шалгарч, Дэлхийн цомд түрүүлсэн)
3.Д.Очбадрал (Сонсголын бэрхшээлтэй иргэдийн XXI олимп (сурдилимп)
4.М.Уранцэцэг (Азийн АШТ-ий хүрэл, Универсиад наадмын мөнгө, Дэлхийн цомын мөнгөн медальт)
5.Х.Цагаанбаатар (Дэлхийн аварга, Их дуулга тэмцээний алт (Москва), мөнгө (Рио), дэлхийн цомын алтан медальт. Чансаагаараа дэлхийд тэргүүлж байгаа. Самбо бөхийн ДАШТ-ий алтан медальт)

Волейбол
1.Оюутны шигшээ баг (Азийн оюутны АШТ-ээс хүрэл медаль зууж, Универсиад наадамд оролцсон)
2.Г.Цэцэгжаргал (Азийн оюутны АШТ-ий хүрэл медальт багийн гишүүн, тус тэмцээний шилдэг довтлогч. Сербийн Белград хотноо болсон дэлхийн оюутны “Универсиад” наадамд оролцсон шилдэг 16 багийн 195 тамирчнаас хувийн үзүүлэлтээр шилдэг 25 оюутан волейболчны тоонд багтсан)

Сүмо
1.М.Даваажаргал (Макүүчи зиндаанд 12 удаа түрүүлж, жилийн 90 барилдааны 86-д нь давсан)
2.ДДагвадорж (Макүүчи зин-даанд 24 дэх удаагаа түрүүлсэн)

Кураш
1.М.Хоролсүрэн (Дэлхийн аварга)
2.О.Лхагвахүү (ДАШТ-ий алт, Азийн тулааны спортын анхдугаар наадмын алт, Азийн танхимын спортын III наадмын хүрэл медальт)

Буудлага
1.Ц.Мөнхзул (Дэлхийн цомын VI байрт шалгарсан)
2.О.Янжинлхам (Дэлхийн цомын X байрт шалгарч, 60 сумаар 600 онож дэлхийн рекордыг давтсан) ОУТ-ий хүрэл медальт)

Үндэсний бөх
1.Гэлэгжамцын Өсөхбаяр (Үндэсний их баяр наадамд дөрөвдэхээ түрүүлж даян аварга цол хүртсэн)

0 Сэтгэгдэл: