Sunday, December 20, 2009

Павлюченко багаа орхихоо мэдэгджээ...



Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон Лондоны “Тоттенхэм” клубын довтлогч Роман Павлюченко өнөөдөр 28 нас хүрч байна.


Тэрбээр 2002-2008 он хүртэл Москвагийн “Спартак” клубт хүчин зүтгэж, гурван удаа Оросын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан. Оросын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шилдэг мэргэн буудагчийн жагсаалтын есөд бичигддэг.

2008 он наймдугаар сараас Английн “Тоттенхэм”-д 17 сая еврогоор ирж, Оросын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй зарагдсан тоглогчдын нэг болсон юм.

Энэ улиралд Роман ихэнх цагийг нөөцийн суудал дээр өнгөрүүлж байна. Энэ нь ч түүний санаанд хүрэхгүй байгаа учир бие төлөөлөгч нь өөр багт шилжих талаар дасгалжуулагч болон клубын удирдлагуудтай ярилцжээ. Павлюченког авах сонирхлоо Оросын “Локмотив”, “Зенит”, Италийн “Рома”, “Милан”, Германы Терта”, Английн “Бирмингем”, “Вест Хэм”, “Ливерпуль”, “Испанийн “Валенси” зэрэг багууд илэрхийлээд байна.

0 Сэтгэгдэл: