Monday, October 12, 2009

Хөдөлмөрийн баатрууд маань юу болов...





Монгол Улс нэг хэсэг баатруудаар амьсгалсан гэхэд болно. Спортын залуухан баатрууд маань хөрөнгө мөнгийг ч ёстой хүүлэх шиг болсон гэхэд хилсдэхгүй.


Гадаадын зарим улсаас манай иргэн болооч гэсэн санал ирсэн ч эх оронч баатрууд маань ‘”зөвхөн Монголдоо” хэмээн товч бөгөөд тодорхой хариулан эх орон нэгтнүүдээ баярлуулсан. Харин юмтай байх нэг хэцүү, юмгүй байх бүр хэцүүгийн зовлонг нөхдүүд амсаж байгаа аж. Учир нь шагналд авсан, манайдаа л хамгийн томдоо орох танк шиг машинуудад нь явах газар олддоггүй гэнэ. Дээрээс нь зам нь там, түгжрэл гэдэг бөөн дараа болдог нь тэдний мэдрэлийг муутгахаа шахдаг аж.

Иймээс эрхэм баатрууд маань гадаад орнуудын замын сайхныг шагшран “тэр орны хурдны зам дээр салхи татуулан давхих юмсан” гэж ярилцдаг гэнэ. Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр нар хааяа Америк pyy “хатирчихаад” байдаг болсны нэг шалтгаан нь энэ ч байж ч болох. Тэгээд ч мөнгөтэй хүнд гадаад явах нь асуудал биш хойно доо. Гэхдээ арай ч гадны иргэд болчихгүй биз тиймүү ард түмээн...

0 Сэтгэгдэл: