Monday, October 19, 2009

Гана Дэлхийн аврага боллоо.


Гана аваргаллаа.



Хөлбөмбөгийн залуучуудын ДАШТ Египетэд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд хамгийн ширүүхэн багуудын тоонд орон үзэгчдийг алмайруулж байсан Ганын шигшээ багийнхан домогт Бразилын залуучуудын шигшээ багийг торгуулын цохилтоор буулган авчээ.


Аврагын төлөө тоглолт найрамдлын гэрээгээр өндөрлөж торгуулын цохилт цохих болоход Ганачууд 4 : 3 гэсэн амжилттайгаар түүхэндээ анх удаа Дэлхийн аврага хэмээх хэргэмийг хүртэж чадлаа.

Хүрэл медалийн төлөө Унгар - Коста Рика багууд тоглож 1 : 1 тэнцэж мөн торгуулын цохилтоор хувь заяагаа шийдэхэд Унгарчууд өрсөлдөгчөө 2 : 0 харьцаагаар буулган авч хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний шилдэгүүдээр :

Алтан шаахай болон Албан бөмбөгийг тэмцээний турш 8 гоол оруулсан Ганын довтлогч Доминик Адийя тодорсон бол мөнгө болон хүрэл бөмбөгийн эзнээр Бразилын довтлогч А.Тейшейра, хагас хамгаалагч В.Жуилиано нар тодорчээ.

0 Сэтгэгдэл: