Thursday, August 27, 2009

Х.Цагаанбаатар Дэлхийн аврага боллоо.


Х.Цагаанбаатар Дэлхийн аврага боллоо.

Голландын Роттердам хотноо зохиогдож буй Дэлхийн Аврага шалгаруулах Жудо бөхийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөн жин бүрт хүчтэнүүд маань өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр орой Улаанбаатар хотын цагаар 22.40 минутын үед Монгол Улсын тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 66 кг-ын жинд Испанийг бөхийг оноогоор ялан Дэлхийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Түүний хувьд Олимпын хүрэл медальтай бөгөөд Монгол Улсын Олимп, Дэлхийн медальтай анхны тамирчин болж байгаа юм. Ингээд Х.Цагаанбаатартаа Монголынхоо нийт ард түмэний өмнөөс болон хувиасаа халуун баярын мэнд хүргэе!

Үлдсэн бүх Жүдочиддоо аврагын төлөө урагшаа гэж хэлий дээ.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ жил нэг сайн бэлтгэл хийж овоо л явна даа. Энэ эрчээрээ байгаарай даа тиймээ залуусаа.