Saturday, July 18, 2009

Нагоя башёг 3 сумоч тэргүүлж байна.



Нагоя башё үргэлжилсээр л байна.

Ардын хувьсгалын 88, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойтой давхцан эхэлсэн Нагоя башё тэмцээнийхээ тал замыг туулах гэж байна.

Энэ сарын барилдаан хэд хэдэн онцлог байдлаар үргэлжилж байгаа билээ. 5-р сарын башёд анхны түрүүгээ авсан Харумафүжи Бямбадорж Ёкозүна цолны төлөө дайралтыг хийж байгаа билээ. Харин Асаршёорюү Их аврага маань ээлжит 24 дэх түрүүгээ авахын төлөө барилдаж байгаа бол Хакухо Даваажаргал ээлжит түрүүгээ авахын тулд ширүүхэн дарайлтыг хийж байгаа шинэлэг сайхан тэмцээн эхлэж байна. Монголчуудын хувьд дээд зиндаанд 10-лаа барилдаж байгаа билээ.

Түрүүлэхийн төлөө шаргуу бэлтгэл хийсэн Харумафүжи маань 2 дахь өдөр Котошогикүд, 5 дахь өдөр Аранд унаснаар ерөнхийдөө Аврага болох болзолдоо хүрэх нь хэцүү боллоо. Гэхдээ тэмцээн дуустал 8 өдөр байна. Үлдсэн бүх барилдаандаа давчихаад түрүүлчихвэл 2 түрүүлсэн гээд Аврага өгч болох л юм. Амжилт хүсье Харумафүжи Бямбадорждоо.

Харин монголчуудын хувьд үнэхээр боломжын барилдаж байна. Давгадорж 7-0, Даваажаргал 7-0, Хүчитбаатар 6-1, Харумафүжи 5-2, Шэнтори 5-2, Мооконами 3-4, Дашням 3-4,Какүрюү 2-5, Цэвэгням 2-5, Тамаваши 2-5 гэсэн амжилттайгаа явж байгаа бол Манай хоёр их аврагын хамт Котоүшюү Озэки 7-0 гэсэн амжилттай явж байна. Тэдний араас Котомицүки 6-1, Аминишики 6-1, Баруто 6-1, Токтэнкү 6-1 гэсэн амжилттай хошуучилж явна.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Харумафүжи ямар азгүй юм бэ.Уул нь сайхан барилдаж байсан шүү дээ. Гэхдээ залуу хүнд нөөц их бий лдээ. Урагшаа Харумафүжи