Monday, February 2, 2009

Майкл Фелпс марихуан татсан буруугаа хүлээлээ


Олимпийн наадам түүний наадам болон хувирсныг хүн бүр санаж буй биз ээ. Гэвч түүнийг саяхан Их Британийн хэвлэлүүд марихуан татсан хэмээн зарласан нь түүнд ихийг бодуулсан бололтой.
“Энэ үйлдэл буруу, муу үлгэр дууриалтай гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр усан замд би гайхалтай амжилт үзүүлсэн тамирчин ч гэсэн энгийн амьдрал дээр 23-тай л залуу. Тиймээс зарим хүн надаас ийм таагүй зүйл гарна гэж бодоогүй байж мэдэх юм. Тэгэхээр бүх хүмүүсийн өмнө болон ялангуяа намайг дэмжигчдэд дахиж ийм муу зүйл хийхгүй гэдгээ амлая” хэмээн Майкл Фелпс ам өгсөн байна.



1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Тэр ч Бээжингийн олмпид хэн болохоо харуулж чадсан шүү...Харин энэ хар тамхи юу вэ болиосой