Wednesday, February 11, 2009

Цагаан элсний шүүрсэн нефть онцын аюул учруулаагүй байна

Дорноговь аймгийн нутагт Цагаан элсний нефтийн орд газрын түүхий нефть хальж, байгаль орчинд хохирол учруулж байгаа талаар мэдээлэгдэх болов. Энэхүү ордыг 1950-иад оноос оросууд ашиглаж байсан бөгөөд явахдаа цооногоо бөглөснөөс ийн тос нь халих болжээ. Энэ талаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Жаргалсайханаас тодруулсан юм.

-Цагаан элсний нефтийн орд газрын нефть хальж, байгаль орчинд хохирол учруулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Оросуудын ашиглаж байгаад битүүмжлээд орхисон нефтийн орд газраас нефть шүүрч байгаа. Гэхдээ байгаль орчинд нөлөөлөх хэмжээгээр олгойдож гарсан юм байхгүй. Бид энэ асуудлыг анхааралдаа авч, холбогдох албаны хүмүүстэй хамтран арга хэмжээ авч байгаа.

-Энэ ордыг одоо ашигладаг юм уу? Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Урьд нь олон компанийн эзэмшилд байсан юм билээ. Ингээд худалдагдаж явсаар одоо “Дунь Шун” гэдэг компани эзэмшиж байгаа.


-Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бид Мэргэжлийн хяналтын хэлтэс, байгаль орчны байцаагч нартай хамтарч ажиллаж байгаа.Бас Газрын тосны бүтээгдэхүүний газрынханд ч энэ талаар дуулгасан.
Энэ шүүрэлтийг зогсоохын тулд нарийн технологи хэрэгтэй юм билээ. Ямар ч байсан хүн амьтан, байгаль орчинд онц ноцтойгоор нөлөөлөөд байх зүйл алга. Энэ ордод хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнийх нь хугацаа дуусч байгаа. Тийм болохоор үнэлгээг дахиж хийлгэх гээд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.

0 Сэтгэгдэл: