Tuesday, February 3, 2009

А.Байнум 8-12 долоо хоног тоглох боломжгүй боллоо.

Лос Анжелес Лайкерс багийн залуу төвийн тоглогч Андрей Байнум 2009 оны 01-р сарын 31ны өдрийн Мемфис Гризлис багтай тоглосон тоглолтын нэгдүгээр үед өвдөгөндөө бэртэл авч 8-12 долоо хоног талбайд гарахгүй гэсэн шийдвэрийг өнөөдөр Шинжилгээний хариунаас гарчээ. 


Түүний энэ бэртэл нь Коби Брайнт довтолгоо хийгээд буухдаа хөл алдан унахдаа А.Байнумын баруун хөлөн дээр дарж унаснаар тэрээр өвдөгөндөө хүнд бэртлийг авсан байна. Өмнө нь тэрээр мөн л өдийд Мемфис Гризлистэй тоглож байгаад зүүн өвдөгөндөө бэртэл авч байсан билээ. Ингээд А.Байнумын хувьд Плей Офф болтол бараг талбайд гарах боломжгүй боллоо.

Түүний эзгүйд баг нь өнөөдөр Нью-Йорк Никсийг 126-110 хожил авсан билээ. Энэ тоглолтонд К.Брайнт болон П.Газол нарын гайхалтай тоглолтоор ялалтаа авсан билээ.

0 Сэтгэгдэл: