Saturday, January 31, 2009

Оюутан та хэн бэ?



Оюутан гэж хэн бэ??Та оюутан мөнүү гэсэн асуултыг өөрөө асууж байсан уу? 
Одоо нэг удаа асуугаад үзээрэй.


Өнөөгийн нийгэмд оюутан залуусын оролцоо, оюутан хүний амьдрал хэн бүхэний мэлмийд хүрч чадаж байна уу? Би үгүй гэж хариулмаар байна.

Монголд оюутан залуусын тоо их гэдэг нь харагддаг. Ойролцоогоор 100000 гаруй оюутан залуус сурч боловсорч эрдэм мэдлэгтэй болж ирээдүйн амьдралынхаа төлөө тэмцэж байгаа билээ. Тэгвэл ингэж сурч байгаа оюутан та өнөөгийн амьдралдаа өөрийгөө ямар хүн бэ гэсэн асуултыг өөртөө тавьж юуны төлөө амьдарч, юуг бүтээх гэж байгаагаа бодож үзэвүү? Тэгвэл та одоо өөрөө цаг алдалгүй асуу. Оюутан би юуг хийж бүтээх вэ юуг хийж чадах вэ? Монгол улсынхаа төлөө юуг хийж чадахаа төсөөлөн бодож гаргаж одоо л хийхгүй бол хэзээ хийхээ төлөвлө гэмээр байна. Бид сурч л байна сурах цаг хүн бүхэнд байдаг шүү дээ. Тэгвэл өөрийнхөө бүхий л байгаа нөөцөө гарга хэн бүхэний сурч чаддаг сургуульд чи бас л сурч чадна шүү дээ. Яагаад гэвэл чи түүнээс дутахгүй чадалтай учир. Битгий өөртөө эргэлз битгий өөрийгөө гол зөвхөн чи бүгдийг хийж чадах учир өөртөө итгэ өөрийгөө дайчил тэгвэл чи амжилтанд хүрнэ.

Оюутан бид зүгээр л хоол идэж, өдрийг аргацааж өнгөрөөх, найз нөхөдтэйгээ шоудаж явах, эцэг эхээ зовоож явах тийм хүмүүс мөн гэжүү?Би тэгэж бодохгүй байна. Бид Улс эх орныхоо төлөө бүхэнийг хийж чадах тийм л хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Оюутан бидний үйлдлээс бүхий л зүйл шалтгаална.

Оюутан бидний амьдрал саад бэрхшээл зөндөө л байдаг мөнгө, найз нөхөд, гэр бүл, амьдрал ахуй, сурч боловсрох гээд л. Энэ бүгдийг давж л чадвал чи жинхэнэ оюутан болох болно. Жаахан зүйлд л сэтгэлээр унаж түүндээ дийлдвэл чи нэг ч алхам урагш алхахгүй шүү дээ.Бид бүгд л эцсийн нэг зорилготой тэр зорилгынхоо төлөө тэмц.

Тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна гэдэг шүү дээ.Тиймээс өөртөө итгэ чи бүхэнийг чадна.

0 Сэтгэгдэл: