Wednesday, January 28, 2009

Ханиалга дарах энгийн аргууд

  • Арван бөөрөнхий сонгино, нэг хумс сармисыг жижиглэн хэрчиж нэг литр сvvнд хийгээд зөөлөртөл нь буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.
  • Луувангийн шvvсийг сvvтэй хольж бага зэрэг зөгийн балтай хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас нь шvvс, тэн хагас нь сvv байхаар тооцоорой. Өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна.
  • Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөр ойр ойрхон ууна.
  • Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж уувал сайтар хөлөрч бие хөнгөрнө.
  • Чонын махыг сармистай юмуу аспиринтай хавсарч хэрэглэвэл ямар ч ханиадыг эдгээнэ.
  • Ханиад хvрээд халуурч байгаа хvvхдэд цагаан будааг дутуухан агшаагаад шvvстэй нь өгөхөд сайн.
  • Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалганд чацаргана буцалгаж уухад vр дvнтэй.
  • Уушигны мэнгэр ханиалганд луувангийн шvvсийг шахаж шvvж аваад 500 грамм шvvсийг 400 грамм шингэрvvлсэн зөгийн балтай хольж ууна. Хоолны өмнө болон унтахын өмнө хоолны халбагаар хоёр удаа ууна.
  • Архаг мэнгэр ханиалгыг анагаадаг найдвартай аргын нэг бол гахайн сэмжийг хэт халуун биш хэмтэй пийшинд хийж хайлуулаад тосоо саванд юvлж сэрvvн газар царцаах. Цайны нэг халбага царцаасан тосоо нэг аяга халуун сvvнд хийж халуунаар нь ууна.
  • Хvvхдийн хөхлvvш буюу бигшvvлгэ ханиадыг анагаахдаа дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчээд сvvнд хийж буцалган өдөрт хэд хэдэн удаа уулгана.

1 Сэтгэгдэл:

shagaishka said...

сайнуу агаа? ёстой хэрэгтэй юм бичсэн байна. надаа асуух юм байгаа шүү болно биз дээ?