Wednesday, January 28, 2009

Нийслэлээ шилжүүлэх болоогүй юмуу???

Би энэ Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийг үнэхээр ойлгохгүй байна. Улаанбаатар хотдоо хүн ард нь багтаж шингэхгүй байхад л мянга мянга шоргоолжыг нэг доор цуглуулаад л улам л олон болгоод байгаад нь эмзэглэж байна. Үнэхээр л Монгол Улсынхаа төлөө санаа зовинож цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэж бодож байгаа бол маргааш шууд Нийслэлээ шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. 

Хар та нар Улаанбаатар хотод одоо байшин барилга барих байтугай машин тавих, явган хүн алхах газаргүй болж байна шдээ тийм байтал газар худалдаад л наймаалцаад л байх юм. Энэ тухайгаа нэг бодоосой. Би л байсан бол одоо байгаа нийслэлээс хавьгүй дээр цаашид Дэлхийд Монгол улсын нэрийг өндөрт өргөх тийм газрыг эртнээс төлөвлөж тэндээ зөв бүтэц зохион байгуулалтайгаар ажиллаж эхлэх байсан харин манайхны хувьд бол тийм зүйл алга байна. 



Ингэж бодоод л яваад байвал Монгол улс хөгжихгүй шдээ. Дөрвөн уулын мухарт шахагдаад л байна удахгүй хүмүүс нь хөгжил сайтай аймгуудруугаа дүрвэнэ биздээ тэр нь ч цаашдаа дээр болох биз. 

Улсын хөгжил дэд бүтцээсээ эхэлдэг гэж би боддог. Дэд бүтэц сайтай бол ямар ч улс хөгжинө шүү дээ. Тэгвэл бүгдээрээ дэд бүтцээ зөвөөр хөгжүүлж шинэ хотоо бий болгох цаг ирсэн гэж бодож байна. 

Төрийн өндөрлөгүүд минээ нэг зүйлийг бодох цаг болсон байна шдээ..

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Би бол шилжүүлээсэй л гэж хүсэж байна...тэгэхгүй бол арай утгагүй байна шдээ...Та бүхэн өөрсдийнхөө саналыг хэлнэ үү?