Thursday, January 29, 2009

Асашёрюү Д.Дагвадорж нутагтаа ирлээ.


Мэргэжлийн сумогийн 68 дахь Ёкозүна Асаршоёрюү Д.Дагвадорж өчигдөр буюу 2009.01.28нд эх орондоо ирлээ. Түүний хувьд 3н багшё өнжөөд байсан бөгөөд энэ сард барилдахгүй бол зодог тайлагдах дөхсөн билээ. Тийм байсан ч итгэл төгс сайхан барилдаж түрүү байрыг авч 23 дахь удаагаа түрүүлэн домогт аврага Таканоханагийн амжилтыг давсан билээ. Ингээд тэрээр эх орондоо 2 хоноод буцах юм байна. 

Түүний хувьд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө би яагаад Монголоороо "Би эргэж ирлээ. Тэнгэр заяат Монгол түмэндээ баярлалаа" гэж хэлж болохгүй гэж хэлсэн байна. Ингээд та бүхэнийхээ итгэлийг алдахгүй дахин түрүүлэх болно. Сумогийн түүхэнд амжилтыг дахин гаргасаар байх болно гэжээ.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Аврага маань эх орондоо ирээд ямар гоё байнаа...Нэг удаа ч гэсэн хажууд нь зогсож мэндэлж үзэх юмсан.