Wednesday, January 28, 2009

ДОХ-оор өвчлөхөөс хамгаалах

          Дэлхийн практикт ХДХВ-ийн халдвартай хүмүүс Acyclovir гэдэг эмийг дархлаагаа дэмжих зорилгоор өдөрт хоёр ширхэгээр ууж хэрэглэдэг нь огт үйлчилдэггүй болохыг тогтоосон байна. Харин ч тус эм нь дахин нэмж халдвар авах эрсдэлийг бий болгодог нь судалгаагаар тогтоогджээ. Сиэтл хотын Хавдар судлалын төвөөс явуулсан судалгаанд уг эмийг хэрэглэдэг 3000 сайн дурынхан хамрагдсан ба тэдэнд хоёр төрлийн Acyclovir болон famcyclovir- эмийг хавсран хэрэглүүлжээ. Гэвч тэдний ДОХ-оор өвдөх эрсдэл нь 69 хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байна.
         Энэхүү ургамлын гаралтай эмийг АНУ-д 45 сая хүн хэрэглэдэг юм. Тиймээс энэ эмийг ууж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг “amfAR”-ийн дэд захирал, The Foundation for AIDS Research-ийн судлаач, доктор Ровена Жонстон зөвлөжээ. Бостонд байрладаг тус судалгааны төв нь эмийг Перу, Өмнөд Африк, Зимбабе, Замби-ийн сайн дурынханд бас туршсан байна. Доктор Жонсон ХДХВ нь хүний дархлааны системийг гэмтээдэг болохоор тухайн эм түр зуур үйлчлээд гүйцэд тархаж чадалгүй устдаг байж магадгүй гэсэн дүгнэлтийг мөн хийсэн байна. Одоо дэлхий дээр энэхүү өвчний халдвартай 33 сая хүн амьдарч байгаагийн 25 сая нь ДОХ-оор өвчлөөд байна. Тэдэнд зориулсан ямар ч эм, вакцин гараагүй хэвээрээ байгаа ба бэлгэвч л бэлгийн замаар халдах боломжийг хязгаарлахад тусалж байгаа юм.
 
            Энэхүү эмийг 1988 оноос үйлдвэрлэж эхэлсэн ба эмийг нээсэн эм зүйч Гертруд В Элиён нь Эмнэлгийн салбарын анхны Нобелийн шагналтан болсон юм. Acyclovir, химийн нэр нь acycloguanosine, гений хувьд дан бүтэцтэй, вирусын эсрэг эм юм. өөрөөр хэлбэл антибиотиктэй адилхан ч тусгайлсан зарим төрлийн вирусын эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг. antimicrobials-ийн нэг хэлбэр ба antibiotic, antifungal, antiparasitic эмийн бүлэгт багтдаг юм. Тиймээс тус эмийг элэгний хорт хавдар үүсгэх аюултай гепатит В, С вирус болон ХДХВ-ийн эсрэг эм болгон хэрэглэж байна.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Залуусаа үргэлж бэлгэвч авч явж бай...олон хавьтагчтай байхаас татгалз...Үнэнч бэлгийн харьцаатай байхыг та бүхэнээс хүсэж байна..