Thursday, January 29, 2009

Мадагаскарт шатсан 20 цогцос олджээ.

Мадагаскарын нийслэл Антананаривод Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан болсны дараа 20 гаруй шатсан цогцос олджээ. Гал сөнөөгчид 20 гаруй цогцос олсон ч маш их түлэгдсэн байсан учир тэднийг таних аргагүй байгаа юм.

Цогцсууд шатсан дэлгүүрээс олсон байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, бослогыг далимдуулан дэлгүүрээс хулгай хийж байсан хүмүүс галд өртөж шатсан бололтой. Дэлгүүрийн дээвэр шатаж, улмаар нурсны улмаас тэд гарч чадалгүй, шатаж амиа алдсан байж болох тухай цагдаагийнхан ярьжээ.
Энэ Мадагаскарын хувьд хотын дарга болон ерөнхийлөгчийн хоорондох улс томоохон тэмцлээс үүдсэн үймээний дөрөв дэх өдөр байсан бөгөөд жагсаалд хамрагдсан, цугласан олныг тараах гэж цагдаа нар агаарт хий буудаж байсан аж.
Энэхүү хэргийн дараа хотын захирагч Эндри Рожолина, ерөнхийлөгч Марк Раваломанана нар ард иргэдээсээ аль болох тайван байхыг хүсчээ. Хотын захирагч ярилцахыг хүссэн ноён ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж байгаагийн дээр энэ долоо хоногийн эхээр жагсч байхад буудсан аж.
Иймд хоёр хүний амь насыг хөнөөсөн этгээдүүдэдийн өмнөөс хариуцлага хүлээхийг шаардаж байгаа юм.
Өнгөрсөн сард ерөнхийлөгчийн өрсөлдөгч, экс ерөнхийлөгч Дидиер Ратрисикаг урьж ярилцлага хийсэн хотын дарга Рожолинагийн хувийн телевизийн үйл ажиллагааг ерөнхийлөгч Марк Раваломанана зогсоосон нь өнгөрсөн бямба гарагт болсон бослогын гол шалтгаан байжээ. Жагсаал даваа гарагаас ширүүсч, улмаар хоёр хүн амиа алдаж, 17 хүн шархадсан байна.
Антананариво хотод ажил үүргээ гүйцэтгэж байгаа ВВС-гийн сэтгүүлчийн мэдээлснээр уг жагсаал 2001 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнх шиг үймээн самууныг дэгдээх вий гэсэн айдас төрүүлж байгаа юм. Найман жилийн өмнөх тэр самууны үеэр хэд хэдэн байшин барилга, дэлгүүр шатсан бөгөөд эвдэрч хэмхэрсэн барилгын үлдэгдэл одоо ч хэвээр байгаа юм.
Хотын захирагч “Самууны үеэр амь насаа алдсан хоёр хүнийг хөнөөгчдийг илрүүлсэн тохиолдолд л ерөнхийлөгчтэй уулзана, үгүй бол уулзах ямар ч сонирхол байхгүй байна” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл: