Wednesday, January 28, 2009

АСАШОРЮҮ Д.Давгадорж 23 дахь түрүүгээ авлаа.

Японы Мэргэжлийн сумогийн түүхэнд өөрийнхөө нэрийг мөнхөлж чадсан Монголын Арслангын энэ Заан Долгорсүрэнгийн хүү Дагвадорж маань 3 башё өнжсөнийхөө эцэст 23 дахь түрүүгээ авч чадлаа. Түүний хувьд энэ башё их онцлогтой башё гэхэд болно хэн ч 2-с дээш башё өнжчихөөд эргэн ирж барилдаан түрүү байрын төлөө өрсөлдөөнийг Сумогийн түүхэнд хийж байгаагүй билээ. Харин манай Д.Давгадорж Их аврага маань энэ түүхийг эвдэж үнэхээр сайхан түрүүг авч чадлаа. Түүний хувь тэмцээн эхлэхээс л хошуучлагчын байранд явсаар эцсийн өдөр М.Даваажаргалтай барилдаж унаснаар хоёр аварга маань ижилхэн 14-1 болсон билээ. Ингээд нэмэлт барилдаанд Асашорюү аврага маань илүүрхэн түрүү байрыг авч чадлаа. Сэтгэл нь хөдөлсөн Их аврага маань өөрийн эрхгүй нулимс туслуулж байлаа. Тэрээр барилдаан дуусаад ярилцлага өгч байхдаа Монголоор Их аврага нь эргэн ирлээ та нартаа баярлалаа гэсэн үгийг хэлсэн нь сэтгэлд үнэхээр сайхан байлаа. Ингээд Их аврагадаа улам их амжилтыг хүсье?

Жүрёо зиндаанд манай Шенторёо Нямсүрэн маань 2 дахь удаагаа түрүүлж ирэх сард дээд зиндаанд орох болзлоо итгэл төгс биелүүллээ.Амжилт хүсье.

0 Сэтгэгдэл: