Wednesday, January 28, 2009

10 настай бухтай тулалдагч хүү



Мексик орон бухын тулаанаараа дэлхийд алдартай орон. Мексик эрчvvдийн эр зориг, хурд хvчний илэрхийлэл болсон энэхvv тулааныг сонирхогчдын дунд Мишелито Лаграве гэгч жаалхvvгийн нэр алдар тvгэн дэлгэрээд байна. Жаалхvv дєнгєж дєрєвхєн настайгаасаа бухын тулааныг сонирхож эхэлсэн бєгєєд тvvний эцэг нь тулаанд оролцохыг нь зєвшєєрчээ. Хvv бухын тулааны шалгуурыг даван гарсан тєдийгvй 6 бухыг алсан бєгєєд тvvний хэрхэн бухтай тулалдахыг харсан хvмvvс тvvнийг насанд хvрсэн туршлагатай бухтай тулалдагчаас дутахааргvй авьяаслаг болохыг нь хэлж байна. Гэвч цагаан хоолтнууд, амьтныг хамгаалагчдын холбоодууд болон ємгєєлєгчид, эцэг эх нь ч хvvхдийн эрхийн талаас нь Мишелито Лагравегйин сонирхлыг маш их тvгшvvртэйгээр хvлээж авч байгаа ба 4-хєн настай жаалхvvгийн тэмцэлдэгч бухын жин дор хаяж 450 кг байгаагаас гадна жаалхvvгийн амь нас хамгийн эрсдэлтэй нєхцєлд байна гэж эсэргvvцэж байгаа юм. Мексикийн хуулийн байгууллагаас хvvгээ бухын тулаанд оролцохыг зєвшєєрсєн хариуцлагагvй эцэгт нь хуулийн шийтгэл оноохыг хvссэн боловч энэ нь гэмт хэрэг биш учир бvтэлгvй болсон байна. Тэрээр хамгийн залуудаа бухтай тулалдсан Дэлхийн анхны тохиолдол болоод байгаа юм байна.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ хүүхэд нээрээ дэндүү зоригтой бацаан байналээ шүү...Өдий багаасаа ингэж байгаа бол насанд хүрээд шуугиулах байлгүй дээ...