Wednesday, January 28, 2009

"Бүх Оддын Тоглолт"-ын гарааны бүрэлдэхүүн

NBA-ийн 2008-2009 оны шинэ улирлын "Бүх Оддын Тоглолт"-ын "Өрнөд" болон"Дорнод" конференцын гарааны тавтууд тодорлоо.

"Дорнод" бүсийн гарааны тавд хамгаалагчаар Аллен Айверсон /Детройт/, Дуэйн Уэйд /Майми/, довтлогчоор Леброн Жеймс /Клевлейнд/, Кевин Гарнетт /Бостон/, Төвийн тоглоочоор Дуайт Ховорд /Орландо/ нар шалгарчээ. Эдгээрээс хамгийн өндөр саналыг Дуайт Ховард 3,150,181 саналыг www.NBA.com-д үзэгчдээс авчээ. 

Харин "Өрнөд" Конференцийн гарааны тавтаар хамгаалагчаар Крис Пол /Нью-Орлеан/, Коби Брайант /Лейкерс/, довтлогчоор Тим Данкан /Сан Антонио/,Амаре С татудмайер /Финикс/, Төвийн тоглогчоор Яо Мин /Хьюстон/ нар шалгарчээ. Эдгээрээс хамгийн өндөр саналыг Коби Брайант 2,805,397 саналыг авчээ.

Энэ тоглогчидоос хамгийн их "Бүх Оддын тоглолт"-д оролцож байгаа нь Кэвин Гарнетт 12 удааКоби Брайант 11 удаа,Т.Данкан 11 удаа нар орж байгаа болА.Айверсон 10 удаа, Яо Мин 7 удаа оролцож байна. Сэлгээний тоглогчдыг уламжлал ёсоор NBA-ийн дасгалжуулагчдын санал асуулгаар оролцуулах юм байна.

"Бүх Оддын тоглолт"-ын үеэр болдог "Шинэковууд", "Хал цэргүүд"-ийн тулаан болдог билээ. "Хал цэргүүд"-ийн бүрэлдэхүүнд хамгаалагчаар Родни Стаки /Детройт/, Кевин Дюрант /Оклахама Сити/, довтлогчоор Эль Торнтон/Кливленд/,Жефф Грин/Оклахама Сити/, төвийн тоглогчоор Эль Харфорд/Атланта/ нар тоглох бол сэлгээнд нь Таддеус Янг/Филадальфи/, Дикуан Күк/Майами/, Карл Ландри/Хьюстон/, Жоаким Ноа/Чикаго/ нар сууна. Харин "Шинэ цэргүүдэд" хамгаалагчаарДэррик Роүз /Чикаго/, Ой.Жей.Майо/Мемфис/, довтлогчоор Майкл Бисли/Майами/,Кевин Лав/Миннесота/, төвийн тоглочгоор Брүк Лопес/Нью-Жерси/ нар тоглоно. Тэдний сэлгээнд Грег Оден/Портленд/,  Марио Чалмерс/Майами/, Руди Фернандес/Портленд/, Рассель Уестбрүк/Оклахама Сити/ нар байгаа юм байна.

Харин "Бүх Оддын тоглолт"-ын Слэм Данкт өнгөрсөн оны аврага Супермэн Дуайт Ховард, жижиг эр Нэт Робинсон, Мемфис-ийн лидер Руди Гэй нар дээр Шинэ цэрэг, Испани эр Руди Фернандес нар оролцохоор болжээ.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ тоглолт ч нилээн гоё болно байхдаа тиймээ залуусаа...