Wednesday, January 28, 2009

ДОХ-ын эсрэг хамтдаа...

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 48 хүн ДОХ буюу ХДХВ-ын халдвартай нь оношлогдоод байгаа билээ тэдний 16н ДОХ-ын шинж тэмдэг нь эрчимтэй явагдаж байгаа, харин 8 хүн нь аль хэдийн насан өөд болсон билээ. Энэ бидэнд нэгэн зүйлийг бодогдуулахгүй байна гэжүү? Хайртай хайртай л гэнэ хайртай гэснийх нь зоргоор бэлгийн хавьталд орох, хүнтэй унтмаар байна гээд таарсан болгонтойгоо унтаж явах, шоу пари л гэнэ тэгээд танилцсан нэгэнтэй унтах, бие үнэлэгч аваад бэлгийн харьцаанд орох энэ бүгд эцэстээ эрсдэлтэй байдалд хүргэж байгааг та бүхэн бодох цаг болсон юм бишүү. 

Бэлгийн харьцаанд орж болноо битгий БЭЛГЭВЧЭЭ МАРТАЖ байгаачээ. Энэ л хамгийн чухал зүйл шдээ. Бэлгэвч таныг 99% хамгаална шүү дээ. 1000-1 тохиолдол эсвэл 1 сая-1 тохиолдол нь ДОХ тусах аюулд өртөх магадлалтай гэхдээ БЭЛГЭВЧ бол 100% найдвартай байж чадна шүү дээ цоороогүй, хугацаа нь дуусаагүй л бол таныг хамгаалж чадна. Бэлгэвчээ хэрэглэж занших хэрэгтэй, Та байнга түрүүвч, цүнхэн дотроо БЭЛГЭВЧ авч явж байлдаа хүмүүс таныг бэлэн гэж бодно л биз эрүүл мэнддээ, үр хойчдоо санаа зовниж явдаг нэгэн л байгаа биз. Хүмүүс юу гэх нь хамаагүй зөвхөн та л өөрөө эрүүл байхад хангалттай шүү дээ. Хаана ч хэний ч өмнө нүүр бардам алхах болно. Тэгээд эцэст нь хэлэхэд тохиолдлын бэлгийн хавьтлаас сэргэмжлэх хээгтэй шүү залуусаа...



Монгол улсад ДОХ-той хүн 50 болсон мэдээг өчигдөр авлаа. 50дахь хүн нь 50 гарсан настай эрэгтэй хүн байжээ. Энэ ч ёстой муухай мэдээ байна даа.

0 Сэтгэгдэл: