Wednesday, January 28, 2009

Хотын Утаа

Улаанбаатар хотын утаанд дунд нээрээ амьсгалсаар байтал эрүүл эрхтэнгүй болж байх шиг байна дөө. Анхнаасаа зохион байгуулалт муутай хотын энэ байдлаас болж Монгол Улсын олон хүн уушгины өвчин эмгэг, бага насныхан амьсгалын замын эмгэгүүдээр өвдөх нь элбэгшээд байгаад хэн буруутай гэж бодож байна даа. Ийм байдалд орно гэж анх хотын зохион байгуулалт дээр ажиллаж байсан хүмүүс мэдээгүй ч ийм байдал бий болчоод байгаатай одоо эвлэрэх нь зөв ч энэ байдалыг засахын тулд ажиллаж байгаа хүн харагдахгүй байгаа нь харамсалтай байна. 


Монгол Улсынхаа хойч үеийн төлөө санаа зовинож ажиллаж байгаа энэ Улс төрийнхөн одоо юу хийгээд байгаа нь сонирхолтой санагдаж байна. Хүний эрхэнд бид эрүүл аюулгүй орчин, зөв зохистой хооллож амьдрах ёстой гэсэн байдаг шүү дээ гэтэл энэ бүгд зөрчигдөж байгаа нь харамсалтай байна. Бид сэтгэл дотроо зовиноод гаргаж чадахгүй байгаа хүн их олон ч тэдний үгийг тоож сонсох нь цөөхөн учир л ингэж хувь тавилантайгаа эвлэрч байгаа нь илхэн байна. 

Тиймээс ард түмэн, хойч үеийнхээ төлөө санаа зовинож байгаа Төр засгийнхан маань Улаанбаатар хотынхоо бохирдолт болон зохион байгуулалтанд анхаарлаа хандуулж эртхэн арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс хүн бүхэн өөрсдийнхөө үгийг зөв уламжлахыг хүсэж байна.

Хотын утааг багасгацгаая....

0 Сэтгэгдэл: