Friday, January 30, 2009

Оюутны "Автобусны хөнгөлөлтийн билет"

Оюутны автобусны хөнгөлөлтийн билетний асуудал одоо оюутнуудын сэтгэлийг зовоосон томоохон асуудлын нэг болоод байгаа билээ. Энэ тухай өгүүлэх нь :

Та нар мэдэх л байх Монгол улс чинь улсын хэмжээний автобус бааз 4 байдаг. Түүнээс гадна хувийн хэвшлийн компаниуд тоо томшгүй олон байдаг шүү дээ.Гэтэл тэд өөрсдийнхөө ашигтай байгаа ажил дээрээ улам ашгийг олж оюутан залууст хүндрэл учруулаад байгаад би үнэхээр гайхаж байна.

Оюутан залуусын хувьд өдрийн орлого гэж үгүй зөвхөн автобусны хөнгөлөлтийн билетээр өдөр хоногоо өнгөрөөж, аав ээжээ бага ч гэсэн мөнгө авч хоол ундаар залгуулж байгаа шүү дээ. Монголын нийгэмд мөнгөтэй айлын оюутан хэд, амьдралын боломж тааруу оюутан хэд байгааг хүн бүхэн мэдэхгүй ч ядуу өрхийн оюутан залуус их байх нь тодорхой тэдний хичээлдээ явах сарын хэрэглээ нь яах аргагүй Автобусны хөнгөлөлтийн билет шүү дээ. Гэтэл энэ билетийг нь үгүй болгох эсвэл 10000,20000 мянган төгрөг болгох нь зүйд нийцэх хэрэг гэжүү.
Нэг оюутан сард доод талд 15000 төгрөгийг автобусанд үрнэ шүү дээ. Энэ бол зөвхөн сургуульдаа очоод ирэх л оюутны мөнгө, дамждаг оюутнуудын хувьд түүнээс илүү их хэмжээний мөнгө орох нь дамжиггүй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг зөвөөр шийдэх нь оюутан залууст хэрэгтэй боловуу. Хөнгөлөлтийн билетний мөнгийг хамгийн ихдээ л 10000-аас хэтрүүлэхгүй байвал л болно байх. Одоо гадуур автобусны билет 300Т болцон байхад нэг оюутан сард хамгийн багаар бодоход 15000 зарцуулна шүү дээ. ЭМШУИС, Анагаахын чиглэлийн сургууль, Хол гэртэй оюутан залуусын хувьд өдөр хэд хэдэн удаа автобусанд суух хэрэгтэй болно гэдгийг анхаарч үзвэл Нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газарт хэрэгтэй л боловуу.

Та бүхэн өөрсдийнхөө сэтгэгдлээ бичээрэй....

0 Сэтгэгдэл: