Wednesday, January 28, 2009

Байгаль орчноо хайрлая...

Монголчуудаа бид эх болсон байгаль орчноо хайрлах цаг болсон юм бишүү? Энд тэндгүй л моднууд нь өгөршиж хатаж, хөрөөдөх тайраад дууслаа. Байгаль орчноо хайрлая гэсэн зарим нэг нь нэг талд нь тарьж байхад өөрийнхөө амьдралыг залгаж, өөрийнхөө ашгийг бодсон нэг нь нөгөө талаас нь устгаад байвал яаж Цэвэр орчин, сайхан байгаль бий болох билээ дээ. 

Хүн бүхэний хамтын зүтгэл, нэгдмэл байдал л байгаль орчныг аварч чадах бусуу. Одоо Монголын дийлэнх ой тайгууд хүмүүсийн хар гайгаар шатаж устгаж, тайруулж алга болж байна шүү дээ. Би одоо л энэ бүхэнийгээ зогсоож нэг эв санаагаар нэгдэхгүй бол удахгүй Монгол орны байгаль зүгээр л устгах нь нүдэнд илхэн харагдаж байна. Энэ бүгдийг бодохоор сэтгэл эмзэглэж байна. 

Байгаль орчноо хамгаалахын төлөө олон сайхан байгуулгууд нээгдээд л байна тэднийхээ үйл ажиллагааг Улс төрийн томчууд нь дэмжээд өгвөл уул нь их хэрэгтэй юм шүү дээ. Хаа хамаагүй энд тэндэхийн машины компани, бүтэхгүй үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж байхаар Байгаль орчноо хайрлан хамгаалаад байвал эцэст нь үр хойчид чинь үр ашгаа өгөх болно шүү дээ.

 

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Бусдынхаа хийсэн зүйлийг битгий хог мэт хандан сүйтэж байгаачээ энэ бол Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэйн илрэл гэжүү???