Wednesday, January 28, 2009

АСАШОРЮҮ Д.Давгадорж 23 дахь түрүүгээ авлаа.

Японы Мэргэжлийн сумогийн түүхэнд өөрийнхөө нэрийг мөнхөлж чадсан Монголын Арслангын энэ Заан Долгорсүрэнгийн хүү Дагвадорж маань 3 башё өнжсөнийхөө эцэст 23 дахь түрүүгээ авч чадлаа. Түүний хувьд энэ башё их онцлогтой башё гэхэд болно хэн ч 2-с дээш башё өнжчихөөд эргэн ирж барилдаан түрүү байрын төлөө өрсөлдөөнийг Сумогийн түүхэнд хийж байгаагүй билээ. Харин манай Д.Давгадорж Их аврага маань энэ түүхийг эвдэж үнэхээр сайхан түрүүг авч чадлаа. Түүний хувь тэмцээн эхлэхээс л хошуучлагчын байранд явсаар эцсийн өдөр М.Даваажаргалтай барилдаж унаснаар хоёр аварга маань ижилхэн 14-1 болсон билээ. Ингээд нэмэлт барилдаанд Асашорюү аврага маань илүүрхэн түрүү байрыг авч чадлаа. Сэтгэл нь хөдөлсөн Их аврага маань өөрийн эрхгүй нулимс туслуулж байлаа. Тэрээр барилдаан дуусаад ярилцлага өгч байхдаа Монголоор Их аврага нь эргэн ирлээ та нартаа баярлалаа гэсэн үгийг хэлсэн нь сэтгэлд үнэхээр сайхан байлаа. Ингээд Их аврагадаа улам их амжилтыг хүсье?

Жүрёо зиндаанд манай Шенторёо Нямсүрэн маань 2 дахь удаагаа түрүүлж ирэх сард дээд зиндаанд орох болзлоо итгэл төгс биелүүллээ.Амжилт хүсье.

Related Posts:

  • "Ванкувэр-2010" Өвлийн олимпийн 21-р наадам эхэллээ. Даян дэлхийн эв нэгдлийн хамгийн том наадам болох олимпийн нээлтийн үйл ажиллагаа Канад улсын Ванкувер хотноо боллоо. Өвлийн 21 дэх удаагийн олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагааг 60 мянган хүн дэргэдээс нь үзэж сонир… Read More
  • Wade, Lebron, Bosh гурав нэгдэн Аваргын бөгжийн төлөө НБА-ийн шинэхэн сенсаци дэгдээд удаагүй байна. Энэхүү сенсаци нь Майми Хит багт НБА-ийн Хаан Жеймс, Торонтогийн хүчирхэг довтлогч Бош, Дуайн Уэйдтэй нэгдэн 2010-2011 оны НБА-ийн шинэ улиралд хүч нэгтэн зүтгэхээр боллоо.&n… Read More
  • ДАШТ-ий Статистикууд Нийт 145 гоол орсны 101 нь хэсгийн шатанд оржээ. # Нэг тоглолтонд дунджаар 2.27 гоол. # Нийт хет-трик хийсэн тоглогч – 1 (Гонзало Игуайн – Аргентин) # Нийт 15 торгуулийн цохилт зааснаас 9-г нь оруулсан # Хамгийн олон гоо… Read More
  • Формула 1 амжилттай үргэлжилж байна. Миний багт миний дайсан. Хамгийн эхний өрсөлдөгч бол чиний багийн хамтрагч” Формула-1 бол гайхалтай тэмцэл тулалдааны талбар юм. Энгийн нүдээр харвал багийн нисэгчид маш эв найрамдалтай боловч бодит байдал дээр ондо… Read More
  • "Ванкурвер-2010" Наадамд оролцогч амий алдлаа. Харамсалтай мэдээ Олимпийн наадам сүр дуулиантай нээлтээ хийхийн өмнө нэгэн таагүй мэдээ дэлхийн дахиныг цочроолоо. Гүржийн чаргачин Нодар Кумариташвили бэлтгэлийн сүүлчийн гулгалтын үеэр 90 миль/цагийн хурдтай давхиж бай… Read More

0 Сэтгэгдэл: