Wednesday, January 28, 2009

Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Хvний биеийн нойр булчирхай гадаад, дотоод гэсэн хоёр шvvрэлтэй бєгєєд гадаад шvvрэл нь єєрєєсєє хоол боловсруулалтад оролцдог ферментvvдийг ялгаруулдаг.

Дотоод шvvрэл нь цусанд даавар нийлэгжvvлдэг аж. Гэтэл энэ эрхтэн євчилснєєс болоод ялгарч байгаа инсулин дутагдаж сахарын євчин vvсдэг. Тиймээс нойр булчирхайгаа хамгаалж байх хэрэгтэй. Чихрийн шижин євчинд нэг хоёрдугаар vе гэж байдаг.

Нэгдvгээр хэлбэр нь: цусан дахь сахар ихэссэнээр хvн ухаангvй байдалд орно. Ихэвчлэн хvvхэд залууст ам цангах байдлаар зовиур нь илэрдэг. Энэ хирээр шингэн уусаар байвал олон дахин шээж, турж эцдэг. Хэл ам нь хуурайшиж, хацар, дух, дээд зовхи, эрvvний судасны торлог єргєснє. Хvvхдийн єсєлт зогсож элэг нь томордог.

Хоёрдугаар хэлбэр: хожуу илэрдэг, ахмад настайчуудад арьсаар идээт зvйл туурч, сульдаж, ам цангаж шинж тэмдэг нь илэрдэг. Цусны даралт ихсэж, нvдний торлогт єєрчлєлт орж улмаар сохрох ч аюултай. Мєн бусад дотоод шvvрлийн булчирхайн євчин байдаг. Нойр булчирхай ямар байдлаар гэмтсэн гэдгээс энэ євчний хэлбрvvд шалтгаалана. Хvн удаан хугацаагаар тарган байгаад байвал эмчид vзvvлэх хэрэгтэй. Цусны даралт байнга шалтгаангvйгээр ихэсдэг, том буюу 4,5 кг жинтэй хvvхэд тєрvvлдэг ээжvvд, их жинтэй гарч байгаа хvvхдvvд эмчийн хяналтад байх ёстой. Нєгєє талаар буруу зуршилтай, vргэлж чихэр иддэг бол эмчээс зєвлєлгєє авах хэрэгтэй. Хэт их илчлэгтэй хоол идээд хєдєлгєєнгvй ажилдаг хvмvvс энэ євчнийг тусах магадлалтай. Хvний биеийн чухал эрхтнvvд сахарын євчнєєс болж гэмтдэг. Тухайлбал зvрх, тархи, бєєр, нvд их єртдєг. Чихрийн шижин євчтэй хvн vхэр, хонь, тахианы єєхгvй мах, туулай, шувуу бага малын мах иднэ. Хар хатсан талх, хивэг, хєц, гурвалжин будаа, овьёос, хєєрvvлсэн сvv, тараг, ээдэм, ааруул тослог багатай хоол идэх шаардлагатай. Хvний цусан дахь сахарын хэмжээ зургаан ммойл-оос доош байвал эрvvл гэж vздэг. Vvнээс дээш гараад ирвэл євчтєн байнгын хяналтад орно.

Related Posts:

  • Хүүхэд чинь халуурч байвал эцэг эх нар яах ёстой вэ?Өндөр халууралтын талаархи 7 ташаа ойлголтХүн бүхэн хэн нэг нь өндөр халуурвал айдаг гэвч зарим нэг нь түүнийг бууруулах гэж яарсны хэрэггүй гэж үздэг. Энэ нь үнэн юм уу худал юм уу?-Хүүхэд чинь халуурч байвал эцэг эх нар яах… Read More
  • Зогисоод байвал тагнайдаа иллэг хийЗогисуулах нь цөөнгүй шалтгаанаас үүдэлтэй юм байна. Үүнд: ходооны хямрал, сэтгэл тавгүйтэх, хүйтэн салхи гэнэт залгих, хоол идэнгүүт огцом хөдлөх гэх мэт.Яаж зогсоох вэ?-Гүнзгий амсгал авч нэлээд байзнаад гаргах-Бүлээн халуу… Read More
  • Зарим жимсний эмчилгээний ач холбогдолҮхрийн нүдҮхрийн нүд нь шигүү ой, намгийн зах, голын эрэг дагуу 2 м хүртэлх өндөр бутанд ургадаг, хуруу хэлбэрийн навчтай, 5 -6-р сард цэцэглэж, 7-8-р сард үр, жимс нь боловсорч дуусдаг. Үхрийн нүдийн навч, жимс аль алиныг нь… Read More
  • Монгол Улсад ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрчээМонгол Улсын ДОХ-ын тохиолдол хамгийн сүүлд 50 гаруй настай эрэгтэй хүн илэрсэн байсан бол түүнээс хойш сая 2 сард 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.Энэ тохиолдол нь өөрсдөө зүгээр л сайн дураараа очиж шинжилгээ өгч байсан хоёр хү… Read More
  • Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 03.24Та бүхэнийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөртэй нэгдэхийг уриалж байна. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин тиймээс та урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж байна уу?Баярлалаа.… Read More

0 Сэтгэгдэл: