Wednesday, January 28, 2009

Ц.Шаравжамц сагсан бөмбөгтөө эргэн ирлээ.

Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй "Сэнгүр Лиг-2009" тэмцээн эхэлээд 4 өдрийг ардаа орхиод байна. Одоогийн байдлаар багууд 3 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд зодог тайлсан Ц.Шаравжамц гавьяат маань эргэн сагсан бөмбөгтөө ирсэнээрээ энэ жилийн лиг сонирхолтой болж байгаа гэхэд болно. Ингээд багуудын тоглолтын явцыг танилцуулья :


Тэмцээний явц :

1. Баянзүрх Буллз 2 хожил 1 хожигдол 5 оноо

2. Хасын хүлгүүд 2 хожил 1 хожигдол 5 оноо

3. Ёлууд 2 хожил 1 хожигдол 5 оноо

4. Халлелуяа 2 хожил 1 хожигдол 5 оноо

5. Шаркс 1 хожил 2 хожигдол 4 оноо

6. МВМ 1 хожил 2 хожигдол 4 оноо

7. Лидер 1 хожил 2 хожигдол 4 оноо

8. Хараагийн харцага 1 хожил 2 хожигдол 4 оноо

Энэ удаагийн тоглолтын хамгийн анхны 100 оноо авсан тоглолт Халлелуяа -Хараагийн харцага багуудын тоглолт байлаа. 100-92 харьцаатай Халлелуяагийн ялалтаар өндөрлөсөн бол хамгийн их оноог Хараагийн харцагын тоглогч Ариунболд 38 оноо аваад байна. Харин самбараас бөмбөг авалтаар Лидер багийн тамирчин Энхтайван 21 удаа авсан амжилттай явж байна. Оновчтой дамжуулалтын хувьд Хасын Хүлгүүдийн Бат-Эрдэнэ 6 удаа хийжээ. Нэг тоглолтонд хамгийн их Блокыг Шаравжамц 6 удаа хийсэн гэсэн үзүүлэлтэйгээр шинэ улирал эхэлж байна. 

Related Posts:

  • Цэргийн Арслан Ч.Санжаадамба түрүүллээ. Тийн урвагч хэмээх Төмөр бар жилийн Сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 15.00- 20.30 -ын хооронд Монгол Бөхийн өргөөнд амжилттай зохион явагдаж дууслаа. Эр бяраа гайхуулсан Аврага, арслан, заан, харцагуудаар ма… Read More
  • "Ванкурвер-2010" Наадамд оролцогч амий алдлаа. Харамсалтай мэдээ Олимпийн наадам сүр дуулиантай нээлтээ хийхийн өмнө нэгэн таагүй мэдээ дэлхийн дахиныг цочроолоо. Гүржийн чаргачин Нодар Кумариташвили бэлтгэлийн сүүлчийн гулгалтын үеэр 90 миль/цагийн хурдтай давхиж бай… Read More
  • "Ванкувэр-2010" Өвлийн олимпийн 21-р наадам эхэллээ. Даян дэлхийн эв нэгдлийн хамгийн том наадам болох олимпийн нээлтийн үйл ажиллагаа Канад улсын Ванкувер хотноо боллоо. Өвлийн 21 дэх удаагийн олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагааг 60 мянган хүн дэргэдээс нь үзэж сонир… Read More
  • Wade, Lebron, Bosh гурав нэгдэн Аваргын бөгжийн төлөө НБА-ийн шинэхэн сенсаци дэгдээд удаагүй байна. Энэхүү сенсаци нь Майми Хит багт НБА-ийн Хаан Жеймс, Торонтогийн хүчирхэг довтлогч Бош, Дуайн Уэйдтэй нэгдэн 2010-2011 оны НБА-ийн шинэ улиралд хүч нэгтэн зүтгэхээр боллоо.&n… Read More
  • ДАШТ-ий Статистикууд Нийт 145 гоол орсны 101 нь хэсгийн шатанд оржээ. # Нэг тоглолтонд дунджаар 2.27 гоол. # Нийт хет-трик хийсэн тоглогч – 1 (Гонзало Игуайн – Аргентин) # Нийт 15 торгуулийн цохилт зааснаас 9-г нь оруулсан # Хамгийн олон гоо… Read More

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Сэнгүр Лиг нилээн сонирхолтой болж байгаа нь өдөр өдрийн тоглолтуудаас харагдаж байналээ. Багууд ерөнхийдөө жигд бүрэлдэхүүнтэй болсон учир тоглолтыг сонирхох үзэгчид нилээн болсноос мэдэгдэх бизээ.