“Хар мягмар” гариг буюу өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-ний нийтийн эмх замбараагүй байдлын үеэр үеэр энгийн дөрвөн иргэн буудуулж амь насаа алдсан. Тэднийг буудаж хөнөөсөн хэрэгт холбогдуулан Эргүүл хамгаалалтын газрын цагдаа нарыг буруутган жил дамнан шалгаж байгаа билээ.
Буудах тушаал өгсөн хэрэгт ЦЕГ-ын болон Нийслэлийн цагдаагийн буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн ч заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа.
НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригтыг албан үүрэгтэй хайнга хандсан, буудах тушаал өгсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.
Хэргийг шалгаж байгаа Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон. Хэргийн холбогдогч нарт хавтаст хэргийг танилцуулж байгаа. Ирэх долоо хоногт прокурорын хяналтад шилжүүлнэ” гэлээ.
Мөн энэ талаар зарим эх сурвалжийн мэдээлснээр “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүн байхгүй. Цагдаагийн удирдлага дөрвөн хүнд албан тушаалдаа хайнга хандсан гэсэн Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд зааснаар шалгаж л байгаа” гэсэн юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment