Wednesday, January 28, 2009

Улаанбаатар хотын зам


Улаанбаатар хотын зам тээвэр бол хүн бүхэний стрессний асуудал болж байгаа гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ гэж бодож байна. Тэгээд энэ тухай өгүүлэхийг зорьлоо. 
Бидний өдөр тутмын хэрэглээнд автобус, микро, такси, замын түгжрэл, зам асуудал болж байдаг шүү дээ. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байсаар байгаад л аль хэдийн хэд хэдэн жилийг ардаа орхижээ. Угаасаа л энэ асуудал шийдэгдэхгүй болсон нь тодорхой байна шүү дээ. Бид нийслэлээ шилжүүлж шинээр зам тээвэрээ засаж янзлахгүй бол хөгжил ингээд л зогсож мэдэхээр харагдаж байна. Нэг газарлуу ажил бүтээх гэж ажлын өдрүүд доод тал нь 40 минут тэгээд л түүнээс дээш цагуудаар түжрэл үүсэж ажлаасаа хоцрох цагтаа очиж чадахгүй байх, төрөл бүрийн зүйлүүдийг амжуулж чадахгүй байдал гардаг шүү дээ. Ийм байдлыг бид насан туршдаа амсах ёстой гэжүү? Би зүйлийг одоо өөрчлөх болсон гэж үзэж байна.


Шинэ газар шинэ хотыг бий болгож тэндээ газар доорх зам, авто замаа шинээр олон урсгалтайгаар барьж байгуулвал энэ хот эцэстээ Дэлхийн хэмжээнд яригдах том хот болно гэдэгт санал нэгтэй байх хүн зөндөө гэж бодож байна. Зам тээврийн түгжрэл, автобус, такси, микроны ачаалал, үнэ хөлс өнөөгийн Монголын ард түмэнд ямар их дарамт шахалт, асуудал болж байгааг манай Улс төрчид, Төр засгийнхан маань ойлгож хараасай гэж хүсэж байна.

Зам тээвэр, авто замандаа анхаарал хандуулцгаая.

0 Сэтгэгдэл: