Wednesday, January 28, 2009

Өргөн хэрэглээний барааны үнэ буурлаа...

Дэлхий нийтийг хамарсан Эдийн засгийн хямрал Монголд ч бас сүүдрээ тусгаж байгаагийн нэгэн илрэл нь өргөн хэрэглээний барааны үнэ буурсан явдал гэнэ.

Үүнийг ажиглагчид санхүүгийн хямрал Монголд сайнаар нөлөөлж байна гэж байгаа боловч бас үйлдвэрлэгчид, импортлогчдод муугаар нөлөөлөх талтай гэнэ.
Хүнсний гол нэрийн бараа, тэр дундаа махны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 22-44 төгрөгөөр буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, хонины мах 22 төгрөг, үхрийн цул мах 44 төгрөг, адууны мах 25 төгрөгөөр буурсан байна. Үндэсний статистикийн газрын гаргасан үзүүлэлтээр бол “Алтан тариа” ХК-ийн задгай нэг, хоёрдугаар гурил 3.3-5.7 хувь, савласан дээд, нэг, хоёрдугаар гурил 0.9-2.8 хувиар үнэ нь буурсан бол цагаан будааны үнэ 1.6 хувь буурсан дүнтэй гарчээ. Мөн иргэдийн өргөн хэрэглээний бараа болох ургамлын тос 0.9 хувь, элсэн чихэр 1.7 хувь, өндөг 2.4 хувь, хүнсний ногооноос байцааны үнэ 0.9 хувиар буурчээ. Цаашид ч буурах хандлагатай байгаа гэнэ. “Нарантуул” захаар үйлчлүүлэх иргэдийн тоо огцом буурснаас тэд өдөрт 10-аад төрлийн бараа зардаг байсан бол өнөөдөр хоёр гурав хоногтоо л ганц бараа зардаг болсон аж. Мөн үйлчлүүлэгчид цөөрсөн учир хоолны газрууд, бар, ресторанууд ч хоолныхоо үнийг хямдруулж, үйлчлүүлэгчдээ татах арга сүвэгчилж байгаа ажээ.

Related Posts:

  • Ам.долларын ханш 1630 төгрөгт хүрлээ Ам.долларын ханш өссөөр л байна. Мягмар гаригт “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам.долларыг 1605 төгрөгөөр авч, 1610-1615 төгрөгөөр борлуулж байсан. Тэгвэл өчигдөр 16.00 цагийн байдлаар нэг ам.долларыг 1625 тө… Read More
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийн дүнг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өсс… Read More
  • Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ аранши… Read More
  • 68 настай эрэгтэй өөрийгөө шатаан амиа егүүтгэлээ Нийгмийн бухимдал өөрөөр хэлбэл дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нь ард иргэдийн сэтгэл зүйд багагүй нөлөөлөөд байгаа нь нууцгүй юм. Хүн ч гэсэн ялгаагүй бусад амьд амьтны адил байгалийн шалгарлыг даван т… Read More
  • Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотголын т… Read More

0 Сэтгэгдэл: