Wednesday, January 28, 2009

ДОХ-оор өвчлөхөөс хамгаалах

          Дэлхийн практикт ХДХВ-ийн халдвартай хүмүүс Acyclovir гэдэг эмийг дархлаагаа дэмжих зорилгоор өдөрт хоёр ширхэгээр ууж хэрэглэдэг нь огт үйлчилдэггүй болохыг тогтоосон байна. Харин ч тус эм нь дахин нэмж халдвар авах эрсдэлийг бий болгодог нь судалгаагаар тогтоогджээ. Сиэтл хотын Хавдар судлалын төвөөс явуулсан судалгаанд уг эмийг хэрэглэдэг 3000 сайн дурынхан хамрагдсан ба тэдэнд хоёр төрлийн Acyclovir болон famcyclovir- эмийг хавсран хэрэглүүлжээ. Гэвч тэдний ДОХ-оор өвдөх эрсдэл нь 69 хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан байна.
         Энэхүү ургамлын гаралтай эмийг АНУ-д 45 сая хүн хэрэглэдэг юм. Тиймээс энэ эмийг ууж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг “amfAR”-ийн дэд захирал, The Foundation for AIDS Research-ийн судлаач, доктор Ровена Жонстон зөвлөжээ. Бостонд байрладаг тус судалгааны төв нь эмийг Перу, Өмнөд Африк, Зимбабе, Замби-ийн сайн дурынханд бас туршсан байна. Доктор Жонсон ХДХВ нь хүний дархлааны системийг гэмтээдэг болохоор тухайн эм түр зуур үйлчлээд гүйцэд тархаж чадалгүй устдаг байж магадгүй гэсэн дүгнэлтийг мөн хийсэн байна. Одоо дэлхий дээр энэхүү өвчний халдвартай 33 сая хүн амьдарч байгаагийн 25 сая нь ДОХ-оор өвчлөөд байна. Тэдэнд зориулсан ямар ч эм, вакцин гараагүй хэвээрээ байгаа ба бэлгэвч л бэлгийн замаар халдах боломжийг хязгаарлахад тусалж байгаа юм.
 
            Энэхүү эмийг 1988 оноос үйлдвэрлэж эхэлсэн ба эмийг нээсэн эм зүйч Гертруд В Элиён нь Эмнэлгийн салбарын анхны Нобелийн шагналтан болсон юм. Acyclovir, химийн нэр нь acycloguanosine, гений хувьд дан бүтэцтэй, вирусын эсрэг эм юм. өөрөөр хэлбэл антибиотиктэй адилхан ч тусгайлсан зарим төрлийн вирусын эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг. antimicrobials-ийн нэг хэлбэр ба antibiotic, antifungal, antiparasitic эмийн бүлэгт багтдаг юм. Тиймээс тус эмийг элэгний хорт хавдар үүсгэх аюултай гепатит В, С вирус болон ХДХВ-ийн эсрэг эм болгон хэрэглэж байна.

Related Posts:

  • Монгол Улсад ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрчээМонгол Улсын ДОХ-ын тохиолдол хамгийн сүүлд 50 гаруй настай эрэгтэй хүн илэрсэн байсан бол түүнээс хойш сая 2 сард 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.Энэ тохиолдол нь өөрсдөө зүгээр л сайн дураараа очиж шинжилгээ өгч байсан хоёр хү… Read More
  • Элгийг гэмтээгч есөн зүйл гепатит үүсгэгч вирус тогтоогджээӨнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод долоон төрлийн халдварт өвчний 117 тохиолдол гарсан бөгөөд үүний 35.9 хувь нь вируст гепатит, 23.8 хувь нь цусан суулга, 22.2 хувь нь салхин цэцэг өвчин зонхилж байна. Нийслэлд жилдээ т… Read More
  • ДОХ-оор өвчлөхөөс хамгаалах          Дэлхийн практикт ХДХВ-ийн халдвартай хүмүүс Acyclovir гэдэг эмийг дархлаагаа дэмжих зорилгоор өдөрт хоёр ширхэгээр ууж хэрэглэдэг нь огт үйлчилдэггүй болохыг тогтоосон байна. Харин ч тус эм нь дахин нэмж халдвар ава… Read More
  • Хүүхэд чинь халуурч байвал эцэг эх нар яах ёстой вэ?Өндөр халууралтын талаархи 7 ташаа ойлголтХүн бүхэн хэн нэг нь өндөр халуурвал айдаг гэвч зарим нэг нь түүнийг бууруулах гэж яарсны хэрэггүй гэж үздэг. Энэ нь үнэн юм уу худал юм уу?-Хүүхэд чинь халуурч байвал эцэг эх нар яах… Read More
  • Зарим жимсний эмчилгээний ач холбогдолҮхрийн нүдҮхрийн нүд нь шигүү ой, намгийн зах, голын эрэг дагуу 2 м хүртэлх өндөр бутанд ургадаг, хуруу хэлбэрийн навчтай, 5 -6-р сард цэцэглэж, 7-8-р сард үр, жимс нь боловсорч дуусдаг. Үхрийн нүдийн навч, жимс аль алиныг нь… Read More

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Залуусаа үргэлж бэлгэвч авч явж бай...олон хавьтагчтай байхаас татгалз...Үнэнч бэлгийн харьцаатай байхыг та бүхэнээс хүсэж байна..